Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гүүний саамаар цөс угаах аргачлал, ач холбогдол
 Гүүний саамаар цөс угаах аргачлал   

Дам нөлөөгөөр (зохиомлоор) цусны гэрийн aгшилтыг нэмэгдүүлэн, цөс ялгаран гарах хугацааг богиносгон, дээрх гэдсэнд цөс түрэн орох үйлдлийг цөс угаах арга гэж нэрлэсээр ирсэн, энэ нь цөсний гэрийн цөс бүрэн суллагдах болоцоог бүрдүүлж байгаа хэрэг юм. Цөс угаах эмчилгээг эмнэлгийн ба гэрийн нөхцөлд хийх бүрэн бололцоотой билээ.

Цөс угаах ач холбогдол

Цесний гэрийн агшилтыг түр зуур нэмэгдүүлэн цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсгэх, үрэвсэхээс сэргийлнэ. Дээрх гэдсийг хаймсуурдах нь оношын ач холбогдолтойгоос гадна цөөнгүй тохиолдолд эмчилгээний үр дүнтэй аргын нэг юм. Цөс угаах аргыг хаймсуурын ба хаймсуурын бус гэж хоёр ангилдаг. Дээрх гэдэсний зориулалт бухий хаймсуур:  Энэ хаймсуур нь 90-105 см урттай, 5 мм голчтой резинин гуурс байдаг. Гуурсны ханын зузаан 0,1 мм хэмжээтэй. Хаймсуур нь
а/гуурс
б/чиглүүлэгч (булцуу) гэсэн хоер үндсэн хэсэгтэй.
Хаймсуурын үзүүрт байрлах чиглүүлэгч буюу хүндрүүлэгч булцуу нь (олив) нь металан (Эйнхорны) ба хуванцаран гэж хоер төрлийн байдаг. Хаймсуур нь булцуу илтэй далдтай гэж хоер янз. Зарим тохиолдолд ходоодны зориулалт бүхий хаймсуурыг ч хэрэглэж болдог.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats