Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Витаминууд (Аминдэмүүд)

Оросын эрдэмтэн Н.И.Лунин 1880 онд анх Typшилгaap уураг, нүүрс ус, тос, эрдэсээс гадна бие махбодид зайлшгүй шаардлагатай онцгой бодис байдагыг нээсэн. 1882 онд анх хүүхдийн  эмчилгээнд витамин хэрэглэсэн. Польшийн эрдэмтэн Казимеж Функ витаминыг судлан "витамин" гэсэн нэр томьёог анх 1911 онд хэрэглэсэн /76/.
    Витамин нь хүн, амтьны биед зөвхөн гадна орчноос фермент, кофермент, провитамины байдлаар ордог "(Березовский Б,М. 1959) /77/. Витаминууд нь бие мaxбодид бодисын солилцоонд идэвхтэй оролцох ба цус төлжүүлэх, эд эрхтэний өсөлт хегжилт, нөхөн төлжилт,  биеийн эсэргүүцэл хэвийн байхад чухал үүрэгтэй.

Хүснэгт №10

Гүүний сүүнд агуулагдсах амин дэмүүдийг харицуулсан үзүүлэлт
/100 г/мг/

Витаминууд

Хэмжих нэгж

Сүүний төрөлүүд

Хөхний /78/

Үнээний /78/

Гүүний /79/

Ингэний /79/

Айраг /79/

Ингэний ундаа /79/

Хоногийн хэрэгцээ 1991

А

мг

5,7

3,1

0,015*

0,036*

-

-

1,0

В1

мг

0,02

0,04

0,03

0,05

0,02

0,06

1,6

В2

мг

0,04

0,18

0,03

0,04

0,04

0,05

2,0

РР

мг

0,15

0,19

0,11*

-

-

-

22,0

В6

мг

0,01

0,16

-

-

-

-

2,0

Пантотин

Мкг

0,18

0,35

0,15*

-

-

-

-

Фалоцин

Мкг

5,2

5,5

2,63*

-

-

-

200,0

В12

Мкг

0,03

0,4

0,02*

0,01*

-

-

0,3

С

Мг

4,3

1,1

14,5

9,5

10,1

8,0

80,0

Д

МЕ

2,2

1,4

-

-

-

-

-

Е

Мг

0,18

0,04

0,07

0,13

0,09

0,11

10,0

К

Мкг

1,5

6,0

-

-

-

-

-

 


Витамин -А

Нүдний хараанд нөлөөлөх ба арьс салст бүрхэвчийн хэвийн байдлыг  хангах, бие махбодийн өсөлтөнд голлох үүргийг гүйцэтгэдэг. Бие махбодид хоногийн хэрэгцээ 1,5-2,5 мг байх естой. А витамин дутагдахад нүдний хараа муудах, арьс хуурайших, бие махбодийн эсэргүүцэл буурах шинжүүд илэрдэг /76/.

Витамин -К

Тосонд уусдаг Витамин К-ийн үндсэн үүрэг нь цус бүлэгнэхэд  оролцдог. Витамин К нь хүний гэдсэнд бактерийн тусламжтайгаар синтезлэддэг. Хоногийн хэрэгцээ нь 0,07-0,14 мг /76/.

Витамин-Е

Тосонд уусдаг витамин Е нь эсийн мембраны бүтцэнд ордог. Эсийн бодисын солилцоонд нөлөөлөх бөгөөд хэт исэлдэтийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг үндсэн уурэгтэй. Хоногийн хэрэгцээ 10-15 мг/76/.

Витамин-Д

Витамин Д (кальциферол) нь рахитийн эсрэг үндсэн үүрэгтэй ба витамин- Д2 (эргокальцферол), витамин- Дз (холькальциферол) гэсэн химийн хэд, хэдэн гэсэн химийн хэд хэдэн нэгдлүүдтэй. витамин- Дз нь 7-дегидрохолестеринаас нарны гэрлийн нөлөөгөөр арьсанд үүсдэг /76/. Кальц, фосфорын ионыг эсийн мембранаар зөөвөрлех үндсэн үүргийг Витамин Д гүйцэтгэдэг.

Витамин -В1

Ферментүүд үүсэхэд нөлөөлдөг. Витамин -В 1 дутагдвал бери бери өвчин үүсдэг. Энэ өвчний үед таталт, саажилт илэрдэг Витамин -В 1 -ийг синтезээр хлоридустөрөгчийн ба бромидустөрөгчийн байдлаар (тиаминхлорид, тиаминбромид) гаргаж авсан /76/.

Bитамин –B2

Витамин В2 (рибофлавин) сүүний хүчил пировиноградын хүчил хүртэл исэлдэх ба ферментийн бүтцэд ордог. Бие махбодид уургын солилцоонд оролцох ба биеийн өсөлт, хөгжилт, түлэдэлт, шархны эдгэрэлтийг түргэсэхэд нөлөөлдег. Нүдний гэрэл мэдрэх урвалд нөлөөлөх ба торлогын бүтцэнд оролцдог/76/. Витамин В2 дутагдлын үед толгой өвдөх, хоолны дуршил буурах, амархан ядрах, нүд бүрэлзэх, нулмис гоожих, хараа муудах шинжүүд илрэнэ. Хоногын хэрэгцээ 1,5-3 мг.


Витамин –С

Уураг, липидийн хэт исэлдэтийг сааруулж, бие махбодид исэлдэн ангижрах урвалд оролцдог. Эсүүдийг гэмтлээс хамгаалдаг. Эсийн мембраны тогтвортой байдлыг бэхжуулэхэд нөлөөлөх бөгөөд дархлааг дэмжих үйлчилгээтэй. Лейкоцитод Витамин С илүү очсноос фагоцитийн үүргийг нь дэмждэг. Нян, вирусын эсрэг дам үйлчилдэг учраас грипп, хадварт өвчнүүдийн үед Витамин С цусанд багасдаг. Элгэнд явагдах хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжиж, хордлогын эсрэг нөлөө үзүүлдэг .Бөөрний дээд булчирхайн кортикоидны дааврын биосинтезд идэвхтэй  нөлөөлж, бие махбодийн дасан зохицлыг идэвхжүүлдэг. Судасны ханын нэвчимтгий чанар хэвийн байхад нөлөөлдөг. Витамин С дутагдахад салхинд амархан зохиулах, буйлнаас цус гарах, ядарч, сульдах, цочимтгой болох, нойр хүрэх шинжүүд илэрдэг.

Витамин -рр

Витамин -рр (Никотины хучил) нь пеллагрийн эсрэг үйлчилгээтэй /76/. Амархан ядрах, бие сулдах, нойр үл хүрэх, арьсны ил хэсэг үрэвсэх, (нүүрээр эрвээхэй хэлбэртэй бараан толбо илрэх), мэдрэлийн талаас ой муудах, толгой өвдөх шинжүүд илрэнэ. Хоногын хэрэгцээ нь 15-25 мг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats