Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ДӨРВӨН АЯС
Хөхөмсөг  уулс  тэртээд  алсраад
Хүмүүн биднийг заяа  түшдэг  дээ
Ханшийн ногоог  нөөж  өлгийдсөн
Хаврын цасанд буян хураад  байна уу даа
     Насны   энгэрээр  хайр  гэрэлтээд
    Найр  цэнгэлийн  хаврын  аяс уу даа
Наадмын  морьд  айсуй  хурдлаад
Ногоон дэвжээнд  бөхчүүд  дэвдэг дээ
Нумын  үзүүрээс  сум   исгэрээд
Насны сүлдэнд хийморь нэмээд байна ууд аа
    Холын   гийчдийг нутагтаа  уриад
    Хураар  дайлсан  зуны   аясуу даа
Өнгө даарсан бодол  гуниад
Өвөр  зүрхэнд  сэтгэл  жинддэг  дээ
Усны  шувууд   дулааныг   зориод
Ургамал ногоо аяндаа гандаад  байна уу даа
    Нарны бүлээн илч   хөрөөд
    Надаас холдсон намрын   аяс  уу даа
Цагаан цасан  бүжин   буугаад
Цан хяруу байгалийг  хучдаг даа
Цагийн  эрхээр улирал сэлгээд
Цайдам   хөндийд жавар   өнжөөд  байна уу даа
     Өвөр  заамаар  жавар  хургаад
    Өвлийн   өнгө  цайрсан   аясуу даа


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats