Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маргаашдаа итгэнээ
Тэнгэр  тэтгэх  бууралтай 
Тэмээн   жингийн  цуваатай
Нутгийн  цэнхэр  уулсаа
Нүднээ  буухад   таатай даа

    Маргааш   өнөөдөрт  бүдэгрэнээ
    Мандах  нар   сарандаа  бүүдийнээ

Нараар  наадах   цэцэгтэй
Намраар  буцах  шувуудтай
Тольдон  анирдах  нуураа
Даамай  санахад  таатай даа
       
   Маргаашдаа   өнөөдөр  бүдэгрэнээ
   Мандах  нар   саранд  бүүдийнээ

Сэтгэл  жиндэх хавраар
Сэмжрэн  нүүх  үүлстэй
Зэрэглээнд  ойртох  нутгаа
Зөнгөөр  санахдаа  таатай даа

   Маргаашдаа   өнөөдөр  бүдэгрэнээ
   Мандах  нар   саранд  бүүдийнээ


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats