Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Аж богдын цэнхэр аялгуу
Аж  богдод  униар  саатаад
Алжаалсан  байгаль   сэрэх  цагаар
Ажнай   хүлэг   нутгаа  эргэсэн
Аавын  минь  өлгий Ажийн  хавраа
Нугачаат  уулсын  зулайг  шүргээд
Нуурын  шувууд  дуугаа   аяласан
Ханын  толгойг  наран   өртөөлөөд
Хаврын  улирал  эртсэх  нутагаа
    Зулай   тэргүүнд  наран  наадаад
    Зуслан  дэнжид  гэрүүд жигдрээд
    Талын  хүмүүл  нармайд  сэнгэнэсэн
    Танхил  насны  минь Ажийн  зунаа
    Сэтгэлийн  жавар  хавартаа  саатаад
    Сэлгэх  үүлс  нь   тэнгэрт   хөвөөд
    Цэцгэн  зураг  байгалаа  гоёоод
    Цэнгэлийн  уянга  хөгжсөн  зунаа
Агаарын  дээдийг  зоондоо  тээгээд
Ажийн  ааруулаар  түмнээ   зочлоод
Алтайн  говийг  алсаас  ширтсэн
Аавын  минь  нутаг  Ажийн  намраа
Эрдмийн  алсад  үрсээ үдээд
Элст мянганыг энгэртээ өлгийдөөд
Энэхэн насны золыг тээсэн
Ээжийн минь нутаг Ажийн намраа
Хангайг  санагдуулам өвөл  болдоггүй   
Хацар  хайрсан  жавар  хурдаггүй
Малгайн  цасыг   магнайдаа  хөлрүүлсэн
Манай  нутагын  Ажийн  өвлөө
Загийн  дулаанаас   хүйтэн  халгиад
Заам  энгэрээр  салхи  нь  тогтомгүй
Ахуй   сэтгэл  байгальдаа  ханьсаад
Ажийн  өвөл  өнтэй   өвлөө


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats