Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
СУВИЛАГЧ НАР
Өглөөний нартай өрсөөд
Эмнэлэг рүүгээ яаран яарсаар
Өчигдөр хүнд байсан ажаа яасан бол гэсээр
Өнөөдөр гайгүйдээ гэж итгэн итгэсээр
Цагийн бүртгэлд хоцрохгүйг хичээсээр
Хун цагаан нөмрөгөө өмсөөд
Хурдан гэгч ажилдаа шамданаа
Цагаан нөмрөгтөөн зүс нь тодроостой
Цагийн алжаалыг умартан мартнаа
Өвчин эмгэгийг сувилан илааршуулахаар
Бурхнаас томилолттой ирсэн та  нар
Ааль ааш нь дөлгөөн зантай
Айл саахалтдаа хүндлэлтэй
Тариа тарих,сувилах,тэнхрүүлэх
Эрүүл мэндийн боловсрол олгох
Үгээр  сувилан  эдгээх увидастай
Манайх танайх гэлтгүй 
Таашаал магтаалд дөрлөгдөөд байдаггүй
Сарын цөөхөн цалингаа буухаар
Нэг л өдөр үрээд дуусгадаг
Цалингаа голоод хойш суудаггүй
Хийх л ёстой ажил гэсээр зүтгэнээ
Үдийн унд хоолыг умартан
Үдшийн бүрэнхийтэй урлдан гэрийн зүг дөхнөө
Хүн болгоныг сувилан тэнхрүүлэхээр
Хүч нь үл хүрэх боловч хүсэл нь тэнүүн
Олонд тустай түмэндээ түшигтэй сувилагч нар
Хүмүүсийг сувилан тэнхрүүлсээр
Өөөрсдийн эрүүл мэндийг ор тас мартнаа
Хүмүүсийн биеийг сайжрахаар
Өөрсдөө эдгэсэн мэт баясдгаа тэд


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats