Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ДӨРВӨН МӨРТ
Аялах  дуу   хөггүй  бол
Алаг  дэлхий   гунигтай   билээ
Дуулах  дуу   айзамгүй  бол
Дуулим  хорвоо   гэгээүй  билээ

Эгшиг  дуу  аягүй  бол
Ээнэгших  хорвоо   хараагүй  билээ
Насны   энгэрт  сэтгэл  гундахад
Намрын  шувууд  буцах  нь  уйтай

Нуурын  мандал  долгисох  нь 
Нартай  дэлхийн  урлан  юмаа
Холдох  холдох   сэтгэлийг
Огшоож  огшоож  чадахуу  даа

Дуншиж  төрдөг  дуундаа  жаргая
Дуулж  байдаг  орчлонд  мөргөе
Дурлаж  байдаг  сэтгэлдээ  шивнэе
Дурсаж  хоцорсон  чамдаа  шивнэе

Шүлгийн  мөрийг  шүүж  олдог  доо
Шүүдэр  цэцгийг  хаяа  хардагдаа
Мэлмий  сунгаж  ухаан  нэмдэг
Миний  ээжий  буянтай  бурхан

Өглөө нь  өндийлгөж  сэрээдэг  наранд  баясая
Өөдөөс  минь  мишээдэг  ханьдаа  баясая
Уйдаж  боломгүй  эх  орондоо  амьдаряа
Уйлж  дуулж  сөгнөдөг  байгальдаа  мөргөе

Баярлалаа  гээд  хэлэх  үг  нь  багдаад  байна
Баяртай  гэдэг  үг  бас  дутуу  санагдана
Үрдээ  өгдөг  ухаан  нь  баян
Үйлсдээ  хүрдэг  ажил  нь  өөдрөг

Уужим  ухаанаа  уудалж  өгдөггүйч
Ухаан  бодлыг  минь  тэлж  нэмдэг

Бор  шувууд  дэргэд  шулагнаад
Бодлын  хэлхээг  сэтгэлд  шивнэсэн
Босоод  ирэх  борхон  аялгууг
Хөхөмсөг  уулс  тэртээд алсраад
Хүмүүн  бидний  заяа тоссон
Ханшийн  ногоог  эрт  өлгийдсөн
Хаврын  цасанд  буян  хурдаг  даа

Буцаад  очиход  буурал  ууд  минь  цөөрөөд
Буугаад  мордроход  нутаг  нь  ээнэгшээд

Хүйг  нуусан  чулуугаа
Хүмүүн  бид  хайгаад  олдоггүй

Борог  өвсөнд  бодол  унаад
Борхон  зүрхэнд  сэтгэл  шиндээд
Энгэр  зайсан  жимээр  хатирах  морьдыг

Наадмын  морьд  хурдлах  уралдаан
Насны  сүлдэнд  хийморь  нэмлээдээ

Үглэж  яншаад  үгээр  согтоогоогүй
Үйл  ньцагаан  аав  минь
Үнэний  хорвоод



Улаанбаатар   хот.   2002-07-16


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats