Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Үдэш
Тод  улаан  наран
Тойрон  даялж   ивээсээр 
Тэнгэрийн  хаяа  дэрлэн
Тайван  нойрсохоор   буцав уу
Тэнүүн   үдэш  айсуу  ирсээр
Түмэн  амьтанг  нойронд  дуудав  уу
Саран  хөвүүн  мишээсээр
Саатан  удаад  мандав уу
Маргааш   ахиад  гийх нарыг
Манцуйлж     орхиод   ирэв  үү
Үдэш  нэг л  намуун
Үзэсгэлэн   төгс  дагинастай
Уулзах   залуусын  болзоог
Урьж   ирдэг   үдэшээ
Сэрүүхэн  хүүшлэх  аястай
Сэтгэлд  уянгатай  зул  үдшээ
Ийм  л  үдэшийг  хүмүүс
Хүсээд  угтдаг   жамтай...


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats