Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БОРООН ЧИМЭЭ
Хөгжмийг  М.Хатанбаатар

Дөлгөөн бүхний бүхний эхлэл юмуу
Дэлгэрэх зуны угтал юмаа
Дэндүү тайван орчин юмуу
Дэнслэх сэтгэлийг цочоов оо
    Бороон чимээ намайг сэрээв үү
    Бодлын хур нь цэлмээд ирэвээ

Намуун бүхний дээд юмуу
Найгах тарианы зөн юмаа
Надад өгсөн итгэл юмуу
Нартай өдрийн шим юмаа
    Бороон чимээ намайг сэрээв үү
Бодлын хур нь цэлмээд ирэвээ

Тогтуун бүхний дээд юмуу
Тогруу буцахын зөн юмаа
Тосч угтах сэтгэл юмуу
Тойрч бодох бодол юмаа

Бороон чимээ намайг сэрээв үү
        Бодлын хур нь цэлмээд ирэвээ

                Дуучин  С.Батсүх


Бороо  чимээтэй  байдаг…

Яруу  найрагч  Бадамсүрэн  чимээгүй бороо чилээсэн  бороо  гээд  бичсэн  сайхан  дууны   мөр   бороо   орсон  нэг  өдөр  миний   бодолд  зурсхийн  орж  билээ. 
2002  оны  зун  орой  болтол  ажил дээрээ  суугаад  байж  байтал  бороо  орж  буй   чимээ  нэг   өөрөөр  мэдэгдлээ.  Чагнаад  байтал   чимээтэй. 
Шаагиж   байнаа,  чиигний   үнэр  ханхийж   мэдэгдэнэ.  Яах  аргагүй  чимээтэй  байдаг  юм  байна,  бороо  орохдоо гээд  дараах  мөрүүдийг  сийрүүлж  цаасан  дээр  буулгаад  бичлээ.

Дөлгөөн бүхний  эхлэл юмуу
Дэлгэрэх зуны угтал юмаа
Дэндүү тайван орчин юмуу
Дэнслэх сэтгэлийг цочоов оо

    Бороон чимээ намайг сэрээв үү
    Бодлын хур нь цэлмээд ирэвээ …

Нээрээ л  бодлын  хур сэтгэлд  хүрээд   ирэх  шиг  санагдсансан.
Хөгжмийн  зохиолч  М.Хатанбатар  цоглог  уянгын  ая  хийж  УГЗ  Завханы   Батсүх  донжийг  нь  олж  сайхан  дуулсан  нь  миний сэтгэлд  таатай  санаддагдаа.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats