Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
АНАГААХ АЧТАН НЬ ЭМЧ ХҮМҮҮС
   
Хөгжим    С.Төрбат

Амрыг  тань  асууж   урин  угтах 
Аашын  сайхан   ачтан  та  билээ
Энэрэл  эрсэн  харцыг  уясаах  
Эрдэм  чадалтай  бурхан  та  шүү  дээ

Сэтгэл  өргөх  ийм  л  ачтай даа
Итгэл  нэмэх  үлэмжийн  тустай  даа

Үхэл  хагацлын  үүдийг  цаашлуулж 
Үнэний   эрэлд  тэмцдэг  нь  та   билээ
Санаа   сэтгэлийг  дэмжин   түшээд
Сайны  урмыг  ерөөх   ачтан   та  шүү  дээ

Сэтгэл  өргөх  ийм  л  ачтай даа
Итгэл  нэмэх  үлэмжийн  тустай  даа

Халамж  дутах  агншин  бүрийд   тань
Халуун  үгс   бэлэглэдэг  нь  та  билээ
Айдас   ирвэл   өнөд   холдуулж 
Хайраар  өлгийддөг  ачтан  та  шүү  дээ

Сэтгэл  өргөх  ийм  л  ачтай даа
Итгэл  нэмэх  үлэмжийн  тустай  даа

Дуучин  Л.Оюунэрдэнэ



Эмч  нарын  тухай  дуу  цөөн…

Дуу   бичлэгийн  студэд  хэдэн  дуугаа  бичүүлэхэд  ая  дууны   мэндээр   эмч  нарын  тухай  дуу  их  захиалдаг  юм. Эмч  нарын  тухай   дууч  цөөндөө та  нэг   дуу  бичээч   гэснээс   хойш  чамгүй   хугацаа хором,  хормоор   өнгөрсөөр удаж   билээ.  Хүүхдийн  эмч  доктор  Одонтуяа  багш  Хөнгөвчлөх  эмчилгээний  нийгэмлэг  байгуулсан.  Нийгэмлэгтээ   нэг  дуутай  болъё    гэж   надад  нэг  удаад  хэлж  билээ.  Захиалгаар  бүтэх  дуу  удаан  төрдөг  жамтайн   хойно  бас  нэг  сар   өнгөрч   би ч   тэр  нийгэмлэгийн   дууны  шүлэг  бичихээр   бэлтгээд  байсан  ч   уралдаан  нь  нэг   мэдэхэд  өнгөрчихөж..
   
Үхэл  хагацлын  үүдийг  цаашлуулж 
Үнэний   эрэлд  тэмцдэг  нь  та   билээ
Санаа   сэтгэлийг  дэмжин   түшээд
Сайны  урмыг  ерөөх   ачтан   та  шүү  дээ

Сэтгэл  өргөх  ийм  л  ачтай даа
Итгэл  нэмэх  үлэмжийн  тустай  даа…

 гэж  эмч  нараа  магтсан  аястай  бичсэн.
Тэд  цалин  багатай,  тэгсэн  мөртлөө  өмнөх  ажлаа  хэнд  түүртэлгүй  хийчихдэг  тийм  л  эгэл хүмүүс   гэдгийг  эрүүл  мэндийн салбарт  олон  жил  ажилласных   гадарлалгүй  яахав.
Нэгэнт  уралдаан  өнгөрсөн   учир  энэ   шүлгээ  эмч  нартаа  зориулъя  гэж   бас  сага  засвар  хийгээд  дуучин  Л.Оюун-Эрдэнэд  өгч  дуулуулж  клип  хийгдсэн юм  даа.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats