Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЗЭРЭГЛЭЭН ДУНДАХ НУТАГ МИНЬ
Хөгжим    Л.Балхжав
Зэрэглээн  дундах  миний төрсөн  нутаг  минь
Зүүдэнд   минь хаяа эргэх юм  даа
Сүүн цацлаа өргөсөн  ээждээ  үр чинь
Зөндөө  удаад  хүрээд  очив  уу даа

Зэргэлээн  дундах  нутаг  минь дээ ай хө
Зөнтэй ээжийн энтэй юу даа  ай  хө
Уран  зэрэглээт нутаг минь дээ  ай хө
Уяхан эжийн энтэй юу даа  ай  хө

Холдох тусмаа миний төрсөн нутаг  минь
Сэтгэлийн хойморт дандаа залрах юм даа
Санаан цацлаа өргөсөн ээждээ үр чинь
Санан  очоод золгоод уулзах уу даа

Зэргэлээн дундах нутаг минь дээ ай хө
Зөнтэй ээжийн энтэй юу даа ай хө
Уран  зэрэглээт нутаг минь дээ ай хө
Уяхан эжийн энтэй юу даа ай хө

Зэргэлээн дундах миний төрсөн нутаг минь
Зүрхэнд минь дандаа ойртох юм даа
Зөөлөн эгшгээ бүүвэйлсэн ээждээ үр чинь
Заавал очихоор санаа зэхэв үү дээ

Зэргэлээн дундах нутаг минь дээ ай хө
Зөнтэй ээжийн энтэй юу даа ай хө
Уран  зэрэглээт нутаг минь дээ ай хө
Уяхан эжийн энтэй юу даа ай хө

                        Дуучин Д.Энхзул

Нутагийн  тухай дуу  хамтарч  хийе  гэлээ  Балхаа   маань…

Хөжмийн  зохиолч  Л.Балхжав  манай   эмнэлэг  дээр    ирээд  ингэж   хэлээд   явахад  нь  хэдэн  дууны  шүлэг  үзүүл сэнээс энэ  “зэрэглээн  дундах  нутаг”-ийг  аваад  явж   билээ. 
Үгийг  нь  ялимгүй  засахыг  надад  зөвлөснөөр   засаад   өгсөнсөн. Тэгээд  удалгүй хөгжмийн   ноотоо  надад  явуулсан  юм.
 Би  Энхзулаар  дуулуулья  гэж  бодож  байсан  талаар  бол сонгүй. 
Хөгжмийн   зохиолч   мааньч   дэмжиж  дуулуулсан  юм.

Зэрэглээн  дундах  миний төрсөн  нутаг  минь
Зүүдэнд   минь хаяа эргэх юм  даа
Сүүн цацлаа өргөсөн  ээждээ  үр чинь
Зөндөө  удаад  хүрээд  очив  уу даа

Зэргэлээн  дундах  нутаг  минь дээ ай хө
Зөнтэй ээжийн энтэй юу даа  ай  хө
Уран  зэрэглээт нутаг минь дээ  ай хө
Уяхан эжийн энтэй юу даа  ай  хө  …

гэж  илүү  уянгалаг  дуу   болсон  санагддаг.
 Энэ  дуу  бол  манай  сумын  дуу  гэж    болох талтай. Сумаас  хаашаа   харсан  ч   зэрэглээ  нь  мяралзаад  соньхон  байдаг   даа   Алтайд  минь.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats