Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
АМИН ОХИН
Хөгжим    С.Мөнхбат
Өхөөрдөх   сэтгэлийг  минь  өөрөө  бүлээцүүлж   
Өвөөдөө,  аавдаан   эрхлэх   охиноо  би
Өнгийн  цэцэгтэй  зүйрлэн   боддог  доо
Өнгийн  цэцэгтэй  зүйрлэдэг   болохоор
Өөдөсхөн  охин  минь  нандин  эрдэнээ
Энхрийлэх  аашийг  минь  нааш  ойртуулж   
Эмээдээ,  ээждээн   эрхлэх   охиноо  би
Эмзэг   цэцэгтэй  зүйрлэн   боддог  доо
Эмзэг  цэцэгтэй зүйрлэдэг   болохоор
Энхрий   охин  минь  нандин  эрдэнээ
Азтайхан  жаргалыг  минь  дээшээ  дэвжээж
Ахдаан,  эгчдээн  эхлэх  охиноо  би
Ариун  цэцэгтэй   зүйрлэн   боддог  доо
Ариун  цэцэгтэй   зүйрлэдэг   болохоор
Аялах  дууны  минь  aecia   эгшигээ

Охидуудад  зориулсан  дуу  хийгээч…
Хөгжимийн  зохиолч    С.Мөнхбат   нэг  өдөр  ийм  захиалга  өгөөд  би  нэг   охинтой   танайх  нэг  охинтой  юм. Заавал  ийм  дуу  хийнэ. 
Охидод  зориулагдсан  дуу  цөөндөө  гэж шүүмжлэлтэй  хандах  үг  надад  сануулаад  явснаас   хойш  дөрвөн   сарын  дараа  эхний  мөрүүд   цаасан  дээр  бууж  билээ.

Өхөөрдөх   сэтгэлийг  минь  өөрөө  бүлээцүүлж   
Өвөөдөө,  аавдаан   эрхлэх   охиноо  би
Өнгийн  цэцэгтэй  зүйрлэн   боддог  доо
Өнгийн  цэцэгтэй  зүйрлэдэг   болохоор
Өөдөсхөн  охин  минь  нандин  эрдэнээ…
 гэж   бичсэн  юм. 

Охидод  зориулсан   хэдхэн  дууг   уншиж   үзээд   эдгээр  дуунаас   ялгаатайг  бичхээр  санаа  шулуудаад   цэцэгтэй  адил  нандин  эмзэг  сэтгэлтэй   юм  гэдгийг  илүү  гаргахыг   хичээсэн  юм.
 Ердөө   бадаггүй  гурван  шад дуу  ингэж  л  төрсөн  юм.  Хөгжмийн  зохиолч  маань  дуучдынхаа  хоолойн  цараа,  донжид  тааруулж  дуучдаа  соногодог  ёстой   хойно. 
Нэг  өдөр  Соёл  урлагын  их  сургуулийн  багш  Г.Мягмарсүрэнгээр  дуулуулахаар  болсон  гэж   надруу  утасдлаа. 
Дуучин  маань  бас  нэг   охинтой  байсанд  бид  их  билэгшээж  билээ. Хөгжмийн  найруулгыг  нь  С.Төрбат  бичиж  богино  хугацаанд  энэ  төрсөн дөө.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats