Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЗЭРЭГЛЭЭН ДУНДАХ НУТАГ
Хөгжим    Л.Нармандах

Зэрэглээн  дундах  төрсөн  нутаг  минь
Зүүдэнд   хаяа  эргэх юм даа
Сүүн цацлаа өргөсөн  ээждээ  үр  чинь
Зөндөө удаад  хүрээд  очив  уу даа

    Зэргэлээн дундах нутаг минь дээ   ай   хө
    Зөнтэй ээжийн энтэй юу даа  хө
   
Холдох тусмаа  төрсөн  нутаг минь
Сэтгэлийн хойморт  залрах юм даа
Санаан   цацлаа  өргөсөн ээждээ  үр  чинь
Хойтон   очоод золгоод уулзах  уу даа
   
     Уран  зэрэглээт  нутаг минь  дээ  ай  хө
     Уяхан  ээжийн энтэй юу даа  хө

Зэргэлээн дундах төрсөн   нутаг минь
Зүрхэнд   дандаа ойртох юм даа
Зөөлөн эгшгээ бүүвэйлсэн   ээждээ
Заавал очихоор санаа   зэхэв үү дээ

    Зэргэлээн дундах нутаг минь дээ   ай   хө
    Зөнтэй ээжийн энтэй юу даа  хө


                     Дуучин  О.Пүрэвдулам

Зэрэглээн  дундах  нутагт  ээж  минь  бий…


Улаанбаатараас   баруун   алсад  1480  км  зайнд  орших  Говь-Алтайн  Алтай  суманд  аав,   ээж  минь  амьдардаг  байсан.  Манай  сум  говийн  сум  болоод  ч  тэрүү  зэрэглээн  дунд  цайвалзан  байх  нь  далайд  завиуд   хөвж  буй   мэт  зураг  төсөөлөгддөг.  Нутаг  ээж  хоёр   нэг  амьтай   тул  санахад  хамт  л  бодогддог. Жил  бүр  зуны  амралтаар  сэтгэл  минь  тийшээ  тэмүүлнэ. 
Тэгээд  ажил  амралтаа  зохицуулаад  хоёр  хөшинтэйгээ    жил  бүр  золгодогсон.  Золгоод  нутгаа  эргээд   ирэхэд   нэг  их    сэтгэл  цатгалан  дүүрэн  байдагсан.
 Өнгөрсөн  онд  аав, ээж   хоёрыгоо  улаанбаатарт  авчирч  өвөлжүүллээ. Ойрхон  байхад  бидэнд  сайхан  л  байдаг.
 Тэр  зэргэлээтэй   нутаг,  бүр  өөр  ч  нутаг  байглдээ   ээж   дээ  жил  бүр  хүмүүс  бүгдээрээ  бүрийг   очиж  золгож   байгаасай  гэдэг  санааг   энэ  дуундаа   бүрэн   шингээсэн. 

Зэрэглээн  дундах  төрсөн  нутаг  минь
Зүүдэнд   хаяа  эргэх юм даа
Сүүн цацлаа өргөсөн  ээждээ  үр  чинь
Зөндөө удаад  хүрээд  очив  уу даа

    Зэргэлээн дундах нутаг минь дээ   ай   хө
    Зөнтэй ээжийн энтэй юу даа  хө   гэж  байдаг.
Л.Нармандах   аяыг  нь  хийж  О.Пүрэвдулам  энэ  дууг  дуул сан  юм.  Дуу  бичүүлэх  тэр  өдөр  цас   хаялаад          . нутаг  улам  илүү  санагдсан  юм  даа   тэр  өдөр.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats