Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
САНАА ТЭГШЛЭХ ХАНЬ
Хөгжим    Б.Баттөмөр

Сэтгэлд  тавгүй   жавар   буухаар   
Дотно  чамдаа  шивнэх  юм  даа
Аавдаа   анхалж   хэлээгүй   үгээ 
Амраг   чамдаа  хэлэх л  юм  даа

Нартад  ганцхан  наддаа  заяасан 
Санаа  тэгшлэх  хань  минь  дээ

Сэтгэлд  тавгүй   жавар   буухаараа   
Сайхан   чамдаа  хэлэх  юм  даа
Ээждээ    эхэлж  хэлээгүй   үгээ 
Энхрий  чамдаа  ярих  л  юм  даа
     
Нартад  ганцхан  наддаа  заясан 
Санаа  тэгшлэх  хань  минь  дээ

Хөөр  баяр  цэнгэл  ирэхээр  
Хонгор  чамдаа  хэлэх  юм  даа
Үрдээ   түрүүлж  дурсаагүй  үгээ 
Үнэнч  чамдаа  дурсах  л  юм  даа
     
Нартад  ганцхан  наддаа  заясан 
Санаа  тэгшлэх  хань  минь  дээ

        Дуучин  Н.Энхбат

 ХАНЬДАА  ЗОРИУЛЖ  ДУУ БИЧЭЭЧ гэж.. 

Хөгжмийн  нэрт  зохиолч  Ч.Сангидорж  нэг  удаа  уулзаад   эмч   та   нар  ханьдаа  зориулж  дуу  бичдэггүй   сонин  улс.  Миний  мэдэх  тийм  дуу   байхгүй   санагдана. 
Дориун  дуу   хийвэл   би  ая  хийнээ  гэлээ.  Түүнээс  хойш   нилээд  хугацаа  өнгөрсөн ч дуу   төрдөггүй.  Ханийн  тухай  олон  дууг  уншиж,   сонсож  байхад   миний  бичих  зай  байхгүй  санагддаг.  Нэг  өдөр  нөгөө  дууны  шүлгээ  бичив үү гэхээр  нь  би ч   дөнгөхгүй  нь дээ  гэлээ.  Тэгнээ  та  нар  дийлэхгүйл дээ  гэж  ёжтой  хэлж  хорыг  бага  зэрэг  алсуур  маажиж   буйг  нь  би  лавтай  ойлголоо.  Нилээд  хэдэн  янзаар  шүлэг  бичээд  өөрөө  уншаад  үзсэн  таалагдаж  санаанд  хүрсэнгүй.  Надад    таалагдаагүй  болохоор  бусдад  үзүүлээд  нэмэргүйг   анзаарч  дахиад  бичлээ. Янз  бүрийн  өвчин  тихиолдох  бүрт  эхлээд  хань  бүл  дээн л  хэлнэ  дээ.  Хаа   хол  байгаа   аав  ээждээ  хэлэхгүй  нь  мэдээж   гэж  бодоод  тэгж  санаа   зовоход   хань  нь   тэгшлэж   өгнөөдөө гэсэн  утгаар  бичээд  урл агийн  гавьяат  зүтгэлтэн Б.Баттөмөр  гуйад  үзүүлсэн  юм.  Гунигийн  дуу  шиг  санагдлаа  гэхээр  нь     баяр  баясл ыг  нэмж
Хөөр  баяр  цэнгэл  ирэхээр  
Хонгор  чамдаа  хэлэх  юм  даа
Үрдээ   түрүүлж  дурсаагүй  үгээ 
Үнэнч  чамдаа  дурсах  л  юм  даа
Нартад  ганцхан  наддаа  заясан 
Санаа  тэгшлэх  хань  минь  дээ  гэж
бүх  хүмүүс  дуулах  үүднээс  бичиж   билээ. Одоо  гэр  бүлийн  радиоггор хаяа  эгшиглэж  байдаг.  Дуучин Н.Энхбат  сайхан  дуулж  түмний  сонорт   хүгэсэнд  талархаж  явдагаа.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats