Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХАРЦАНД
 Хөгжим    С.Төрбат
   Хөнгөн  гунигийг  сарниулан   үргээсэн 
   Хайртай   чиний  дөлгөөн  харцаа 
   Хөвмөл   үүлсийг  тэртээд  нүүлгэсэн
   Хөх   тэнгэр  элбийн   шидтэй
   Санаан  гунигийг  холдуулан  үргээсэн 
   Сайхан   чиний  дөлгөөн  харцаа 
   Алслах  үүлсийг  агаарт  хөлөглөсөн
    Ааглуу   салхи  чадлын   шидтэй
Хайртай  чиний  намуухан   харцанд  чинь
Зүрх  сэтгэл   минь  уясна
Миний  зүрхний  чин  эгшиг  дуу   минь
Амраг  чиний   минь   дөлгөөн  харцаа  
    Ховор    гунигийг  алслуулан   үргээсэн 
    Хонгор  чиний   намуун  харцаа 
    Хөвмөл   үүлсийг  тэртээд  нүүлгэсэн
     Хөх   тэнгэр  элбийн   шидтэй
Хайртай  чиний  намуухан   харцанд  чинь
Зүрх  сэтгэл   минь  уясна
Миний  зүрхний  чин  эгшиг  дуу   минь
Амраг  чиний   минь   дөлгөөн  харцаа  

Гуниг  үргээх  харц
 
Эмч  нар   гунигийг холдуулах гэж   байнга  зүтгэж  байдаг  хүмүүс. Хүнд  гуниг  бага  байгаасай  гэсэн   санаа  миний дотор  үе  үе  орж  ирдэг дээ.
Хорвоо  дээр  аливаа  юм  бүхэн  эерэг сөрөг  зэрэгцэн  байх  боловч  хүний  заяанд  сайн  сайхан  нь дийлэнх  байвал  зүгээрсэн.  Тэр  гунигийг  холдуулах  тийм  ид  шид     дэргэд  нь  байх ёстой. 
Тухайн  хүнд  тохиолдож  буй  гуниг  эгшин  зуур  сарниж   байх  аваас  аз   ирэх  нь  тэрээ.
Тэр   азыг   таны   дэргэд  буй дотны  хүмүүс  танд  бэлэглэх  учиртай. Үүл   нүүж,  бороо  болон  арилах  аваас  ор үгүй   цэлмэг  тэнгэр  болохыг  гунигтай  жишиж   бичих  гэж  оролдсон  юмаа.
 Тэр  гунигийг  цөөн  тохиолдохыг  зөгнөн  хөнгөн,  ховор   гэж   бичээд  үүнийг  хайртай   ханийн  нь  харц  үргээх   ёстой  гэж  оруулсан  билээ.

    Ховор    гунигийг  алслуулан   үргээсэн 
    Хонгор  чиний   намуун  харцаа 
    Хөвмөл   үүлсийг  тэртээд  нүүлгэсэн
     Хөх   тэнгэр  элбийн   шидтэй…

гэж  бичээд   хөгжмийн  залуу  зохиолч  С.Төрбатад  өгсөн  юм. 
Тэрээр  удалгүй  аялгуу   оруулж  “АМИГО  ХАМТЛАГ” ын  залуучууд  дуулж  Сингапурт  бичүүлсэн  СD-оруулсан  байна  лээ. 

Одоо  радиогийн  алтан  санд  биччигдээд  хаяа  дуулагндаж  байдагт   баярладаг. Энэ  нь   миний  бичсэн  дуунуудаас  цөөн  эстрадын  дууны    нэг   нь.   


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats