Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ГҮҮНИЙ СААМ
 Хөгжим    Ч.Сангидорж
Гэрийн  тооноор  наран  гийлээ дээ   
Гүүн   зэлэнд   унаганууд  үүрсэнээ, үүрсэнэ  дээ
Саалийн  хувингаа  барин  яваа 
Сайхан   бүсгүй  гуниг   үгүй   заяа,  заяа  даа

Гүүний   саам   ачтай  сүү,  монгол  сүү
Ээ   ээ    ховорхон  сүү
Сүү   сүүнээс  ч   анагаах   увидастай 
Цолмон  цагаан  гүүний   саам,   саамуу  даа
Сүрэг  сүргийн   манлай   болохоор  
Сүүнд  нь  хүртэл  сүжиглэх  заяа,  заяа  даа

Гүүний   саам   ачтай  сүү,  монгол  сүү
Ээ   ээ    ховорхон  сүү
Саран    нарны   шидийг  шингээсэн   
Саам  сүү  гэдэг   буяны  заяа,  заяа  даа
Сайхан   сэтгэл     шингэсэн  болохоор  
Сүүтэй   жаргасан   монгол    заяа,  заяа  даа

Гүүний   саам   ачтай  сүү,  монгол  сүү
Ээ   ээ    ховорхон  сүү,  ховорхон  сүү

        Дуучин  Ш.Цогзолмаа

Ахуйн  чанартай  нэг  дуу  хийе…

Хөгжмийн  нэрт  зохиолч  урлагийн  гавьяат  зүтгэлтэн  Ч.Сангидорж  хэд  хэд  удаа  надад ингэж   хэлээд элгэнд  сайн  л  юм  бол  гүүний  саамыг  нэг  магтъя  хоёулаа  гэсэн  юм. Түүнээс   хойш  бараг  гурван   сар   өнгөрч  нэг  тааралдаад  нөгөө  шүлгээ  бичсэн  үү  гэлээ. Захиалгаар  бичих  амар  биш.
Зөн  онгодоор бол өөр  хэрэг. Элгэнд  ээлтэй  саам  гэдэгл  санаанд  аргамжаатай   удсан юм. Олон  дахиж  бичиж  бичиж  галтай  наран  элчээ  эвээхэд  гүүний  зэлэн  дээр  унаганууд  үүрсэнэ дээ гээд  уншихад  хөгжмийн  зохиолч  маань  нартай  өдөр  саам  уушгүй  дээ  гэлээ  би юу ч хэлсэнгүй дуугүй  болсон юм. 
Нээрээ ч нэг  хуурай  магтаал  маягын  бичигдсэн  юмуудаа  гэж бодоод  тэднийнээс  буцсан даа. Монгол  туургатан  бүгд л  саам  ууж  болно гэсэн  ёжтой  үг  нь  миний  дотрыг  нилээд  шаналгааж  хэд  хоносонсон. Тэгээд  надруу  нэг  өдөр  утасдаад  шүлгээ  бичсэн үү  гэлээ. Амин дэмээр  баялаг  гээд  магтах  аястай  бичсэнээ  уншихад  докторын  ажлаасаа  авсан  бололтой   наад  үгэнд  чинь  ая  орохгүйн дээ   гэж   билээ.
Би  ийм  ахуйн  чанартай  дуу  хийж  чадахгүй нь  дээ гэх  урам   хугарсанч  заавал  хийнэ  гэсэн бодол  минь нь давамгай  байсан даа. Саамыг  магтъя  үнэхээр  биед  сайн  шүү  гэдгийг  энгийнээр  гаргах гэж  мэргийгээд дараах  мөрүүдийг  бичиж  хөгжмийн  зохиолчдоо  тоогдож  энэ  дуу  аялгуу  сайтай  үнэхээр  ахуйн  чанартай  дуу  болсон доо  сэтгэл  хангалуун  байдаг даа.
Саран    нарны   шидийг  шингээсэн   
Саам  сүү  гэдэг   буяны  заяа,  заяа  даа
Сайхан   сэтгэл     шингэсэн  болохоор  
Сүүтэй   жаргасан   монгол    заяа,  заяа  даа…


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats