Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
АЖ БОГДЫН НАМАР
   Хөгжим    С.Төрбат

Агаарын  дээдийг  зоондоо  тээгээд     
Ажийн   ааруулаар  түмнээ  зочлоод
Алтайн    говийг  алсаас  ширтсэн 
Аавын   минь   нутаг   Ажийн  намраа
Ахуй   сэтгэл  аяндаа  хорогдоод
Ажийн   намар  тэнүүн   намраа 
Айзам   дууны   түрлэг   нэмэгдээд
Алжаал   тайлмаар  сайхан  нутгаа

Эрдмийн  алсад  үрсээ   үдээд     
Элст   мянганыг  энгэртээ  өлгийдөөд
Энэхэн    насны   золыг  тээсэн
Ээжийн  минь   нутаг   Ажийн  намраа
Ахуй   сэтгэл  аяндаа  хорогдоод
Ажийн   намар  тэнүүн   намраа 
Айзам   дууны   түрлэг   нэмэгдээд
Алжаал   тайлмаар  сайхан  нутгаа

Аав  ээжийн   амьдралыг  тэтгээд     
Алсаас   хүүгийнхээ   сэтгэлийг  дуудаад
Ашдын   хүндтэй  хадаг  дэлгэсэн
Амгалан   цэлгэр  Ажийн   минь  нуруу
Ахуй   сэтгэл  аяндаа  хорогдоод
Ажийн   намар  тэнүүн   намраа 
Айзам   дууны   түрлэг   нэмэгдээд
Алжаал   тайлмаар  сайхан  нутгаа

       
Дуучин У .Далантай

Аж  нутаг  нэг  их  санагдаж   билээ

Ээжийн  цайны  шүлэг   бичдэгийн  маргааш  юмдаг. Намар  орой  манай   нутагт  бол  жиндүү  даарсан  оргиод салхи  жавартай  байдаг  атал  энэ  Алматад  бол  өвлийн  хувцасгүй  дажгүй   өвөлждөгийг  энд  хэдэнтээ  ирсэндээ  гадарлаж  байлаач  нэг  нь  жиндүү  мэт  санагддаг  байж  билээ.  Энэ  нь  даарсандаа  бус  нутгаа  санасандаа  тэр  байсныг  одоо  сайтар мэдэрдэг. 
Нутаг  амьтай   би  бол  хол  удаан  байхад  тийм  нэг  эл  хуль  орчин сэтгэлийн  талаа  гээсэн   мэт бодогддог. Аж  богдын  оройд  үүл  хучиж,  салхи хөөмийлсөн   тийм  зураг  одооч  нүдэнд  тодрон  буудаг  юм.
 Халуун  зунаар  Аж  богдын  зоон  дээр морьтой  давхихад  гар  дааруулдаг   мөртөө,  өвлөө  өнтэй  сайхан  ордог  манай   суманд   хүмүүс  идээших  нь  олонтой. Тэнд  очсон  хүмүүс  удалгүй  эндээ  баймаар  бүр  суурьших  янзтай  болчихдог  атал  гүний   нутагт  миний  сэтгэл  тогтох  янзгүй.
Хурдан  буцахын  мөрөөс   болж  билээ. Олноо  дайлдаг  Ажийн    бор  ааруул  нэгийг  идэхэд  өдөржингөө    өег  байдаг  тиймл  шимтэй   хүнс  юмдаа. Нутгаа  нэг  бодож  тайтгарах,  сэтгэл  уужрах  бүр   нутгийн  хөгшид сумын   төвийн  бүлээн  орчин  нүдэнд  үзэгдээд  цааш  лавшруулан  бодвол  насан  багын  дурсамж  өнөөдөр   юм  шиг  ил  тод  харагдах  мэт  болдог. Хамгийн  их  “хүчилтөрөгчтэй”  гэж  магтаж   буй  санааг
 Агаарын  дээдийг зоондоо  тээгээд     
Ажийн   ааруулаар  түмнээ  зочлоод
Алтайн    говийг  алсаас  ширтсэн 
Аавын   минь   нутаг   Ажийн  намраа…  гэж  эхний  шадыг  сийрүүлэн  бичиж  У.Далантай дуулсан юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats