Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЭЭЖИЙН ЦАЙ
Хөгжим    Ч.Сангидорж
Аагтай  шаргал   цайгаа  самарсан       
Ээжийн   минь  дүр  нь  дандаа  тодхон  доо
Ийм  дүр  нь   надад  буухаараа  
Миний сэтгэлд   гэрэл   татах   юмаа

    Ээжийнхээ цайг амсан   амталхад 
    Энэ л миний   жаргал шүү дээ   ээж  минь  дээ
Цайны    дээжээ     өргөөд   орохдоо 
Ээжийн  ээжийн  сэтгэл  л  тэнүүн  дээ       
Ийм    сэтгэл   тэнүүн  байхаараа  
Бурууг  үргээж   буяныг  дуудна  даа
    Ээжийнхээ  цайг  амсан   амталхад 
    Энэ л  миний   жаргал  шүү  дээ   ээж  минь  дээ
Цайгаа  дүүргэн  аяглан   барихдаа 
Цайлган    сэтгэлээ   түүндээ    шингээж  дээ       
Ийм л  сэтгэл  шингэсэн  болохоороо  
Цаанаа   амтны   учир  нь  ерөөлтэй  дөө
    Ээжийнхээ  цайг  амсан   амталхад 
     Энэ л  миний   жаргал  шүү  дээ   ээж  минь  дээ


Алсад  төрсөн  дуу

Казакстаны  нийслэл  Алматад оюутны  байранд   докторантурын  урьдчилсан  хамгаалалтанд   орохоор  бэлдээд  цаг  зав  багатай  байсан  үе  билээ. Энд  дөрвөн  сар  орчим  болсон  надад  нутаг ээж  хоёр их  хол  санагдаж,  ойрдоо  хоол,  цай  хомс  байснаас  нойр  хүрэх нь бага  байлаа. 2000 оны  11  дүгээр сарын  17 шиг  санагдана. Таван  цаг дөнгөж  өнгөрч  байхад  сэрээд  цонхоор  хартал  манан бууж гадаа  нэг л  дүнсгэр бүүдгэр  байж  билээ. Иймэрхүү  өдөр  ээж  минь  амттай   цай   үйх  нь   тод   санагдсан  юм.  Буцаад  орлуугаа  дөхөөд  дээшээ  хараад  хэвттэл  нойр  хүрэх  янзгүй.  Энэ  агшинд  цонхны цаана ээжийн  дүр  цай  самраастай  зогсож  нэг  харагдаад  өндийтөл  алга   бочихлоо. Ахиад  энэ   дүр  зураг  надад  буусангүй.   Харин  хэдэн  шүлгийн  шад  санаанд  минь  ургалаа.  Гэрлээн    асаагаад  үзэг цаас  аваад л  доорхи  мөрүүдийг  бичсэнсэн
.
Мод хөвсөн   цайгаа  самарсан       
Ээжийн   минь  дүр  нь  дандаа  тодхон  доо
Ийм  дүр  нь   надад  буухаараа  
Миний  сэтгэлд   гэрэл   татах   юмаа
Ээжийнхээ  цайг  амсан   амталхад 
Энэ л  миний   жаргал  шүү  дээ   ээж  минь  дээ…

гэж  бичээд дараагийн  шадууд  нь  амархан бичигдсэн  билээ.
Тэгээд  нэг  өдөр  элчингийнхэнд  энэ шүлгээ уншиж  өгсөн юм. Төдөлгүй эрдмийн  зэргээ ч  амжилттай  хамгаалж аяны  замаа  нутагруу  залж ирээд  шүлгээ  нэрт  хөгжмийн зохиолч Ч.Сангидоржид өгсөн  юмдаг.
Мод  гэдэг  чинь  аялгуу  орохоороо  моод  болчих гээд  байх юм  уг  нь  аятайхан дуу  болох  нь ээжийхээ   цайг магтсан гэж надад  хэлэхэд нь  би “Аагтай”  гэдэг  үгээр  соливол ямар  вэ гэв.
 Яруу  найрагч  Ц.Чимэддорж    хажуугаас   надад  хандан   гэгээ  гэдэг  чинь  гэрлээс бүдэг учир  засвал  ямар вэ  гэв Тэгээд  гэгээ   гэдгийг  гэрэл  болгож  билээ.  Болох л  юм  гээд хоцорсноос  хойш  гурав  хоногийн  дараа  дуу  төрж Өвөрхангайн дуучин  С.Цэрэндорж  дуулж   олны   хүртээл  болгосондоо.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats