Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хуурайшуулсан саамыг хэрэглэсэн байдал:
Гүүний  хуурайшуулсан  ба  хөлдөөсөн   саам эмчилгээ,   ач  холбогдол
Хуурайшуулсан  саамыг  хэрэглэсэн  байдал: 
1967   онд  Саигин,     1986   онд  Казакстаны  эрдэмтэн  доктор  Жангабылов А.К  хуурайшуулсан.   1999  онд  Турк,  Германд  хуурайшуулан  хүнсний   нэмэлт  байдлаар   хэрэглэх   болсон.  1997  онд   ШУҮ-ийн  МОНЭНЗИМ  нэгдэлд  лиофилийн  аргаар  хуурайшуулан  100  гр-аар   гялгар  уутанд  савлан   гаргасан.  1998   оноос  УКТЭ-т  клиникийн  туршилт  хийгдэж,  1999  оноос гэрэл, чийг   нэвтэрдэггүй тугалган саванд  хийж  гаргасан  нь  хадаглах  болоод  гэрэл   нэвтрэхгүй  зэрэг   сайн   талтай   болсон. МОНЭНЗИМ  нэгдэл    Герман,  Сологос,  Япон,  Хятадын  захиалгаар  хийж   экспортод   гаргаж   эхэлсэн.  Хуурайшуулсан  саамыг  хадаглах,   хэт   исэлдэлтээс   сэргийлэх   гарын   ая   даах   байдлыг  цаашид  эрэлхийлж  судалгааны   ажлууд   хийгдэж   байна.  Хөлдөөсөн  саамыг  1999  онд   технологийн  дагуу  тээвэрлэж МОНЭНЗИМ  нэгдэлд   хөлдөөх горимыг  баримтлан  200  мл-ээр   савлаж  гарган   УКТЭ-т  эмч  нарын  хяналт  дор   элэгний  өвчтэй   хүмүүст  хэрэглэж   үр   дүнг   тооцжээ.  Манай   орны  нөхцөлд  урьдчилан  сэргийлэх  ба   элэгний  ба  бусад   өвчнүүдийн   үед   жилийн  аль   улиралд  хэрэглэх  бололцоо  буй  юм.  Манай  улсын  хувьд   байнга   хэрэглэх   давуу   тал  бий. 1  сая   хээлтэгч  гүүтэй  бөгөөд   саалийн   хугацаанд  нэг   гүүнээс  700   гаруй   л  сүү  саах  боломж  байдаг.   Энэ   нөхцлүүдийг   ашиглах  үүднээс  хуурайшуулан,  хөлдөөсөн  байдлаар  хэрэглэх   нь  хамгийн   үр  дүнтэй   арга  юм.  Орчин  үед   биохүнс  хэрэглэх  боломжыг  эрэлхийж  буй   дэлхийн  хандлагыг  бодолцон   гүүний  сааманд   буй   олон  шимт  бодисуудыг   бие  махбодид  хүргэх  бололцоог  улам  боловсронгүй  болгох  талаар  манай  судлаачдын   анхаарлын  хүрээнд  байгаа  юм.
Гүүний  саамыг   лиофилийн  аргаар  хуурайшуулахад  хамгийн  оновчтой  арга   юм.  Энэ  аргын  давуу  тал  нь  хуурайшуулах  явцад  түүнд  агуулагдах   бичил  элемент,  амин  хүчлүүд,  тосны   хүчлүүдийн  хэмжээг  бууруулахгүй   байх  явдал  билээ.
Гүүний   саамыг  хуурайшуулах   явцад  тосны  ханаагүй  хүчлийн  хэмжээ  ялимгүй   дулааны  үйлчлэлээр  буурах  боловч   бусад  найрланад   бүтцийн  өөрчлөлт  бага   байгааг   бид   анзаарсан.  Нэгэнт    түүнд   агуулагдах   шимт  бодисууд  буурахгүй   байгаа   тул  дулааны  улирлаас  бусад  цагт  гүүний  саамыг  хэрэглэх   нөхцөл   бүрдээд  байна.  Гүүний  хуурайшуулсан  саамны  уураг  амин  хүчлийг   хүснэгт   №1  үзүүлэв.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats