Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гүүний саамны хэрэглэсэн товч түүхээс
Хүн төрөлхтөн адгуус малтай харьцсан цагаас гүүний сүү, саалийг ашиглаж ирсэн. Чингэс хаан цэргүүддээ аян дайнд явах үед нь гүү саах саальчин бэлтгүүлэн,    саамыг нь    уулгаж байсныг "Монголын нууц товчоон"-д /1/ дурьдсан байдаг. Орос улсад анх сүрьеэгийн эсрэг гүүний айрагны сувилалыг Октябрийн хувьсгалаас өмнө нээн ажиллуулж байжээ.

Альбумин агуулдаг учир буцалгаж хэрэглэхэд уураг нь тундасжиж ээддэг учир зөвхөн саам ба айраг байдлаар хэрэглэж ирсэн. Одоо Казахстан, Монгол, Герман, Франц, АНУ болон бусад орнууд сонирхон судалж өөр, өөрийн оронд хэрэглэж байна. Ер нь адууг дээдлэн түүнийг бэлэгшээж 12 орон сүлдэндээ оруулсан байдаг.

Гүүний саамны судлалаар Казахстан Улсад олон эрдэмтэд судалгааны ажил туурвижээ. Манай оронд 1950-аад онорс эхэлж айрагны сувилал бүх аймаг, Улаанбаатар хотод нээж, сүрьеэтэй хүмүүсийг эмчилж байсан ба 1990 оноос хойш ажиллах нь эрс цөөрч зах зээлийн нэрээр ашиггүйд тооцож хааж ажиллахгүй болжээ. 1992 оноос Жанчивлин рашаан сувиллыг түшиглэж дэд доктор Б.Дагвадорж,  гүүний саамыг элэг, цөс, ходоодны өвчтэй хүмүүст уулгаж байсан байна.

Манай оронд гүүний саамын найрлагыг Р.Индра (1965), H.Жамсранжав (1971), Ц.Балдорж (1989), амин хүчлүүдийг Ц.Намсрай (1971) эхийн хөхний сүүний найрлагатай харьцуулан тослогыг Б.Сүхбаатар (1992),  уураг,    уургын бүлэглэлүүдийг Ш.Жадамбаа (1991), эрдсийг Б.Ичинхорлоо (1992) нар судалжээ. 1996 онд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Байгаль "Цагаан гүүний саамыг элэгний архаг өвчтэй хүмүүст хэрэглэхэд уургийн булэглэлд гарсан өөрчлөлт" сэдвээр анагаах ухааны магистрын зэргийг дэд доктор Ш.Жадамбаагийн удирдлаган дор хамгаалжээ. 1997 оноос Анагаах Ухааны Их Cургуулийн  хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын танхимын багш нар Ap жанчивлан рашаан сувилалтай албан ёсны гэрээ хийж, түүнийг түшиглэн судлагааны ажлын бааз болгож, гүүний саамыг элэгний архаг өвчтэй хүмүүст эмчилгээнд хэрэглэж зарим үр дүнг тооцсон байна.    ШУ-ны Үйлдвэрлэлийн    "МОНЭНЗИМ" нэгдэл гүүний саамыг хуурайшуулж, 100 гр-р жижиглэн савласан нь эмчилгээний чухал ажил болсон юм. 1998 оноос Германд захиалгын дагуу шилэнд 5 гр-р савлаж гаргажээ. 1999 оноос савлагааг өөрчлен гэрэл  ус  үл нэвтрэх туглаган цаасанд 100-граммаар савлаж үйлдвэрлэсэн нь шаардлага хайгахуйц болжээ. 1999 оноос мөн 200 мл-р хүрэн шилэнд хөлдөөсөн байдлаар бэлтгэж гаргав.

Ингэж хуурайшуулан, хөлдөөсөн байдлаар ШУҮ-ийн "МОНЭНЗИМ" нэгдэл бэлтгэх болсон нь зөвхөн жилд нэг удаа хэрэглэж байсан гүүний саам эмчилгээг өөрчлөн, жилийн турш хэрэглэх боломжийг  бүрдүүлсэн нь манай орны хувьд цоо щинэ ажил болсон билээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats