Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гүүний саамаар цөс угаах
Гүүний шинэ саамаар цөс угаах

Өглөө 7-8 цагийн үед гүүг саангуут самбай /марль/ дээр сүүг шүүж, 100-250 мл /дунд шаазангын тал буюу дүүрэн хэмжээс / өлөн үедээ ууна. Үүний дараа баруун xaвиргaap доош харуулан хэвтүүлэх ба баруун хөлийг хагас нугалуулсан байна. Энэ үедээ баруун хавирганы нумаар бүлээн жин тавина. Хэсэг хугацааны дараа гэдэс хуржигнан дуугарах буюу гүйлгэх шинж илрэх нь цөс сайн угаагдаж буйн шинж юм.

Хөлдөөсөн саамаар цөс угаах

Технологийн дагуу хөлдөөсөн саамыг зөв гэсгээн, 200-300 мл-г өлөн үедээ ууж болно. Бусад үйлдэл дээрхтэй ижил.

Хуурайшуулсан саамаар цөс угаах

Хэрвээ зуны улиралаас бусад үед гүүний саамаар цөс угаая гэвэл технологийн дагуу бэлтгэж хуурайшуулсан /100 гр-р савласан    ууттай/ гүүний сүүнээс хагасыг авч /50 гр/ авч, буцалсан бүлээн 100-200 мл усанд найруулан өлөн үедээ ууна. Хэрвээ цөс угаагдахгүй бол хуурай саамны тунг нэмж болно. Бусад үйлдэл нь шинэ саамаар цөс угаах үйлдэлтэй адил юм. Цес угааж дууссанаас 30 минутын дараа хооллож ундална. Хуурай саамыг +10 хэмээс доошид хадаглах хэрэгтэй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats