Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хаймсуураар цөс угаах уйлдэл (Гүүний хуурай саамыг ашиглах)
Эмнэлэгийн нөхцөлд хаймсуураар цөс угаах уйлдэл (Гүүний хуурай саамыг ашиглах)

1. Өвчтөнийг цөс угаах ариутгасан өрөөнд оруулна.
2. Хаймсуур тавихын өмнө хоолой, залгиурыг 0,5 %-ийн 10-20 мл Новокайны уусмалаар зайлуулна.
З. Өвчтөнөө сандал дээр суулгана.
4. Эмч гараа сайтар угаасны дараа, бээлий өмсөж, ариутгасан хаймсуурыг авч, өвчтөний баруун гар талд зогсоно.
5. Сувилагч баруун гараараа хаймсуурын эхний зураас хавиас гарын ядам хуруун дээрээ тохсон байдалтай тавиад, (хаймсуурын дунд хавиас зуун гараараа гогцооруулан барьсан байдалтай) өвчтөний амыг ангайлган хаймсуурын үзүүрийг (булцууг) хэлний уган дээр хүргэж, амьсгал авах агшинд ялимгуй түлхэн, залгих хөдөлгөөнийг өвчтөнөөр хийлгүүлнэ. Энэ үедээ хаймсуурыг хүүхэн хэлэнд аль болох хүргэхгуй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь огилтоос сэргийлж буй хэрэг юм.
6. Залгингуут бага багаар цааш түлхэх (амьсгал авах агшинд) ба гүнзгий амьсгал хамраар авахуулна. Хаймсуурыг 45 см оруулан, баруун хажуугаар хэвтүүлсэний дараа гуурсны нүхээр салс, ходоодны шүүс, эсвэл цөсний хольцтой шингэн (эхний тэмдэглэлээс хүртэл) гарч эхэлдэг. Цааш хаймсуур 60 см орвол ходооны нуглуур хэсэгт хүрсэн гэж баримжаалж болно. Хаймсуурын хамгийн тохирмжтой байрлал нь дээрх гэдэсний уруудах хэсэг юм. Ийм байдалд хаймсуурын 3-дагч зураас (ойролцоогоор 75 см) үүдэн шүдэнд хүрсэн бахдаа тохирох юм. Гэвч хүний өндөр нам, амаар ба хамраар хийсэн зэргээс шалтгаалан энэ хэмжээ нь өөр өөр байдаг.
7. Хаймсуурын үзүүр зөв байрласан бол цөс (15 мл орчим) чөлөөтэй гарч үүнд дээрх гэдэсний, мөн ходоод, нойр булчирхайн шүүсний холимог ч гарч болно. Цөс гарахгүй удвал хаймсуурын үзүүр хаана байгааг мэдэхийн тулд доорхи шинж тэмдэгийг анхаарна. .Хаймсуураар саарал өнгөтэй хөөсөрхөг шингэн үе үе цөсний хольцтой гарвал хаймсуурын үзүүр ходоодонд байрлах ба хүчлийн урвал өгдөг. Үүнд:  лакмусын цаасыг ашиглах нь зүйтэй. .Харин цөс үе үе ходооны шүүсний хольцтой ба шүлтийн урвалтай бол  нуглуурын хэсэгт байгааг илтгэх хэрэг. Хаймсуурын үзүүр ходоодонд байгаа бол шприцээр татаж үзэхэд  амархан сорогдох ба буцааж шахахад хожигнох дуу сонсогдоно. Шприцээр шахахад дуу чимээ гарахгүй бол сүү ба пурациллин, марганцын сулхан уусмал шахаад соруулж шалгаж болно. Хаймсуур чухам хаана байгааг мэдэх найдвартай арга бол гэрлийн шинжилгээний арга юм. (рентген ба хэт авианы шинжилгээ). Цөс гарахгүй удах нь голдуу ходоодонд гуурс нугларсан байх тул     хаймсуурыг буцааж дахин тэгшлэн лавшруулж зөв байдалд оруулах  эллэг хийж өгөх нь зүйтэй.
8. Хэрэв хаймсуураар шаргал шингэн гарч байвал (10-20 минутын турш) хос гэдсэнд орсоны шинж, энэ үед нь гүүний найруулсан нь 100-150    мл саамыг 20 мл-ын шприцээр хаймсуурт хийж дээш нь харуулан жинг     баруун хавирганы нумаар тавьж 5-15 минут орчим байлгана.
9. Үүний дараа баруун хажуугаар нь хэвтүүлж хаймсуурын үзүүрийг 300¬-500 мл-ын багтаамжтай шилэн саванд дүрж 1-2 цаг хэвтүүлнэ. Энэ хугацаанд цөс бүрэн суллагдана. Шаардлагатай гэж үзвэл шинжилгээнд сорьц авч болно. Бөөлжих рефлекс их байвал хуванцар булцуутай (олив) эсвэл ходоодны ердийн резинэн гуурсыг хамраар хийж болно. Зарим мэдрэмтгий хүнд залгуур хоолойг 0,5 %-ийн новокайны уусмалаар зайлуулж эсвэл гуурсыг yr уусмалд хийж зайлаад хэрэглэж болно. Залгихад бэрхшээлтэй байвал 20-50 мл буцалсан бүлээвтэр ус уулгаж болно. Хаймсуурын үзүүрийг тосолж хэрэглэвэл тохиромжтой байдаг.
10. Хаймсуураар цөс угаах арга 2 -3 цаг орчим үргэлжилнэ.
11. Xaймсуураар цөс угаасны дараа зөөлен суталж авна.
12. Хаймсуурыг угааж цэвэрлэсний дараа ариутгалд өгнө.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats