Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гүүний уурагт сүүний найрлага
2011/10/11

Гүү унагласны хэсэг хугацаанд дэлэнгээс нь уураг сүү гардаг ба  энэ нь янз бүрийн амьтаныхтай харьцуулаж үзэхэд ондоон байдаг /3/. Уураг сүү нь өвөрмөц амт үнэртэй. Гүүний ба хүний /хөхний/ сүүнд ус  их байхад хонины сүүнд харьцангуй бага байгаа нь хүснэгт   №1 -ээс ажиглагдаж байна. Хонины уураглаг сүүнд тослог их байхад гүүний ба хөхнийхөд нүүрс ус элбэг юм.

дэлгэрэнгүй
Гүүний саамны химийн найрлага
2011/10/11
            Гүүний саам цэхэр цагаан өнгөтэй (тунгалаг биш), бусад сүүг бодвол шингэвтэр, чихэрлэг, нялуун амттай, сул шүлтлэг урвалтай (рН­6.56-6.95). Гүүний шинэ саамны хүчиллэг чанар 3-7 хэтэрдэггүй. Гүүний сааманд уураг, нүүрс ус, тос, эрдэс /энгийн ба бичил элемент/, витамин, фермент, даавар, уурагт бус азотит бодисууд агуулагддаг. Саамны хувийн жин 1033-1035. /4.5/. Гүүний саамны тосны бөмбөлөгийн хэмжээ хамгийн жижиг байх ба (Давидов Р.Б. 1972) энэ нь биед амархан шимэгддэг ба ханаагүй тосны хүчлүүдээр нилээд баялаг байдаг /6/. Гүүний саамны энэ найрлага нь түүний үүлдэр, нас, тэжээлэлтээс хамаарч өөр байж болох талтай.
дэлгэрэнгүй
Нүүрс ус
2011/10/11
Гүүний сүүнд дисахридад ордог лактоз 5,8 г буюу бусад төрлийн сүүнийхээс илүү байгаа нь Хүснэгт № 6-аас тодорхой харагдаж байна. Харин лимоны хучил 0,05 г байдаг аж. Гүүний сүүнд сахароз, мальтоз байдаггүй. Хонь, ямаа, үнээ, усны үхэр, ингэний сүүнд лимоны хүчил дунджаар 0,17 г (ойролцоо) байгаа юм.дэлгэрэнгүй
Гүүний сүүний физик химийн констатын харицуулсан үзүүлэлт
2011/10/11
 Гүүний сүүний физик химийн констатын харицуулсан үзүүлэлт
дэлгэрэнгүй
Гүүний сүүний тосны хүчлийн бүрэлдхүүнийг бусад төрлийнхтэй харицуулсан үзүүлэлт
2011/10/11
Пальмитин ба олеин, октадекатриены хүчлүүд бусад тосны хүчлүүдээсээ гүүний сүүнд хамгийн их (16,1, 18,7, 16,1) байхад арахины хүчил хамгийн бага (0,3) байна.дэлгэрэнгүй
2011/10/11
Витаминууд (Аминдэмүүд)

Оросын эрдэмтэн Н.И.Лунин 1880 онд анх Typшилгaap уураг, нүүрс ус, тос, эрдэсээс гадна бие махбодид зайлшгүй шаардлагатай онцгой бодис байдагыг нээсэн. 1882 онд анх хүүхдийн  эмчилгээнд витамин хэрэглэсэн. Польшийн эрдэмтэн Казимеж Функ витаминыг судлан "витамин" гэсэн нэр томьёог анх 1911 онд хэрэглэсэн /76/.
    Витамин нь хүн, амтьны биед зөвхөн гадна орчноос фермент, кофермент, провитамины байдлаар ордог "(Березовский Б,М. 1959) /77/. Витаминууд нь бие мaxбодид бодисын солилцоонд идэвхтэй оролцох ба цус төлжүүлэх, эд эрхтэний өсөлт хегжилт, нөхөн төлжилт,  биеийн эсэргүүцэл хэвийн байхад чухал үүрэгтэй.
дэлгэрэнгүй
Макро ба микроэлементүүд
2011/10/11
Макро ба микроэлементүүд

Бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд эрдэслэг элементүүд зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээрүүд нь эд эрхтэний ялангуяа ясны бүтцэнд оролцоно. Бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангана. Цусан дахь давсны хэвийн хэмжээг барьж байдаг. Ус давсны солилцоог хэвийн байлгадаг /81/. Электро эерэг (катион), электро сөрөг (анион), биомикроэлемент гэж бүх эрдэслэг элементүүдийг гурав хуваадаг /81/. Шүлтлэг хандлагатай эрдэслэг элементүүдэд кальц, магни, натри ба кали хамаарагддаг. Хүчиллэг хандлагатай эрдэслэг элементүүдэд фосфор, хүхэр, хлор, биомикроэлементүүдэд төмөр, зэс, кобельт, йод, фтор, цинк, стронци ордог.
дэлгэрэнгүй
Хүчиллэг хандлагатай эрдэслэг элементүүд
2011/10/11
Хүчиллэг хандлагатай эрдэслэг элементүүдийг дор дурьдвал:

Фосфор

Фосфор нь төв мэдрэлийн тогтолцоонд гол үүргийг гүйцэтгэдэг. Мөн бодисын солилцоонд    уураг өөх, тосныход илүү оролцдог. Булчингийн хэвийн үйл aжиллагаанд  ялангуяа зүрхний булчингийнхад илүү нөлөө үзүүлдэг. Насанд хүрсэн хүнд хоногийн хэрэгцээ 500 мг байх  естой /81/.
дэлгэрэнгүй
Хуурайшуулсан саамыг хэрэглэсэн байдал:
2011/10/11
1967   онд  Саигин,     1986   онд  Казакстаны  эрдэмтэн  доктор  Жангабылов А.К  хуурайшуулсан.   1999  онд  Турк,  Германд  хуурайшуулан  хүнсний   нэмэлт  байдлаар   хэрэглэх   болсон.  1997  онд   ШУҮ-ийн  МОНЭНЗИМ  нэгдэлд  лиофилийн  аргаар  хуурайшуулан  100  гр-аар   гялгар  уутанд  савлан   гаргасан.
дэлгэрэнгүй
Гүүний сааманд дахь макро микроэлементүүд
2011/10/11
Гүүний  хуурай  сааманд  бие  махбодийн  хэвийн   үйл  ажиллагаанд  зайлшгүй  шаардлагатай  макро  микроэлементүүд  агуулагддаг.   дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats