Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гүүний сааманд дахь макро микроэлементүүд
Гүүний  хуурай  сааманд  бие  махбодийн  хэвийн   үйл  ажиллагаанд  зайлшгүй  шаардлагатай  макро  микроэлементүүд  агуулагддаг.  

Макро, микроэлемент  (мг/100 г)

Элемент

Нэгж

Хуурай саам

Кальци 

Мг

77

Магни

Мг

6

Хүхэр

Мг

18

Хром

Мг

1

Зэс

Мкг

8,8

Никль

Мкг

6.0

Цайр

Мкг

29.0

Селен

мкг

2.8

Бром

мкг

873.3

Иод

мкг

3.4

Төмөр

мкг

51,2

 


Эдгээр  нь  эд  эрхтэний  ялангуяа  ясны  бүтцэнд  оролцоно.  Бие   махбдийн  хүчил   шүлтийн   тэнцвэртэй    байдлыг  ханган   цусан  дахь  давсны   хэмжээг  барьж,   усны  солилцоог  хэвийн   байлгадаг.  Бүх  эрдэслэг    элементүүдийг  электро   эерэг  (катион),   электросөрөг  (анион),    биомикроэлемент  гэж   гурав  хуваадаг. 
Шүлтлэг  хандлагатай  эрдэслэг  элементүүдэд  кальц,   магни,  натри,  кали  хамаарагддаг.  Хүчиллэг  хандлагатайд  фосфор,  хүхэр,  хлор,  биомикроэлементүүдэд  төмөр,   зэс,   кобельт,  иод,  фтор,  цинк,   стронци  ордог.
Кальц  нь  тулгуур  эдийн бүтцэнд  оролцох  ба ясжихад  голлох  үүрэгтэй.  Цус   төлжихөд  оролцох  ба  дутагдахад  зүрх  судасны  эрхтэн   тогтолцоонд  өөрчлөлт   илэрдэг.
Магни  нь  уураг,  нуклейны  хүчлийн  биосинтезд  оролцдог.
Кали  нь  булчинд  сэрэл  дамжуулах  үйл  ажиллагаанд  идвэхтэй  оролцох  ба  ацетилхолин  үүсэхэд  калийн  ион   гол  үүрэгтэй.
Натри  нь  эд  хоорондын  ба  эсийн  бодисын  солилцоонд  оролцож,  осмос   даралтыг  зохицуулдаг. 
Фосфор  нь  уураг,  өөх   тосны   солилцоонд  оролцдог.
Төмөр  нь  цус  төлжих,  амьсгалын  ферментийн  бүтцэнд  оролцдог.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats