Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хүчиллэг хандлагатай эрдэслэг элементүүд
Хүчиллэг хандлагатай эрдэслэг элементүүдийг дор дурьдвал:

Фосфор

Фосфор нь төв мэдрэлийн тогтолцоонд гол үүргийг гүйцэтгэдэг. Мөн бодисын солилцоонд    уураг өөх, тосныход илүү оролцдог. Булчингийн хэвийн үйл aжиллагаанд  ялангуяа зүрхний булчингийнхад илүү нөлөө үзүүлдэг. Насанд хүрсэн хүнд хоногийн хэрэгцээ 500 мг байх  естой /81/.

Хлор

Усны солилцоог хэвийн байх, эд эсэд осмос даралтыг зохицуулдаг. Ходоодонд давсны хүчил үүсэхэд нөлөөлдөг.  Орчны хэм ихсэх, булчингийн ажлын үед хөлс ялгаралтыг хлорт натрийн гипертоник уусмал багасгадаг. Насанд хүрсэн хүнд хоногийн хэрэгцээ 4-6 г байх ёстой. /81/.

Хүхэр

Зарим аминхүчлийн (метионин, цистин), мөн витамины бүтцэд зайлшгүй (тиамин) оролцдог. Насанд хүрсэн хунд хоногийн хэрэгцээ 1 г байх естой/81/.

Биомикроэлементүүдийг дор дурдвал:

Төмөр

Цус төлжих, амьсгалын ферментийн бүтцэд оролцдог. Дэлхийн хүн амын 30 % нь төмөр дутагдлын цус багдалтанд өртжээ /76/. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд төмөр дутагдлын цус багдалт илүү ажиглагддаг. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээнд 14 мг төмөр шаардагддаг.

Зэс

Гемоглобины синтезд идэвхтэй оролцдог, цус төлжүүлэх биомикроэлемент юм. Чөмөгөнд гемопоезд төмөр зөөвөрлөхөд зэс нь тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Мөн зэс нь инсулинтэй төстэй уургийг дам гүйцэтгэж    байдаг. Зэс хэрэглэхэд (өдөртО,5-1,0 мг хүхэр хүчлийн зэс) өвчтөнд сахарын хэмжээ буурч, глюкозури арилдаг. Бамбай булчирхайн үйл ажиллагаанд зэс холбоотойг тогтоосон. Тиреотоксикозын үед цусанд зэс ихэсдэг. Насанд хүрсэн хүний зэсийн хоногийн хэрэгцээ 2 мг /81/.

Кобальт

Цус төлжилтийг сайжруулж, эритроцит, гемоглобин үүсэхэд оролцдог.    Витамин В12 бие махбодид синтезлэгдэхэд    идэвхтэй нөлөөлдөг. Ходоодны дорхи булчирхайд нилээд агуулагддаг ба инсулин    үүсэхэд дэм үзүүлдэг /81/.

Никель

Цус төлжихөд кобальтын үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Никель дутагдахад хүний нүдний эвэрлэг бүрхүүл шархалдаг байна /81/.

Марганц

Ясжих процессд оролцож, ясны эдийн тогтвортой байдлыг хангахад биологийн үндсэн үүргийг гуйцэтгэдэг. Гэдэс, бөөр, элэгний фосфотазын идэвхжил марганцын нөлөөн дор ихэсдэг. Марганц өсөлтөнд тодорхой нөлөө үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд цус төлжүүлэх нөлөөтэй    гэж судлаачид үзэж байна /81/. Зэс, кобальт, төмөр, никельтэй хамт иж бүрнээрээ цус төлүүлэхэд идэвхтэй нөлөөг үзүүлдэг нь батлагдсан. Бие махбодид өөхийг багасгах ялангуяа элэг өөхжихөөс сэргийлж чаддаг аж. Хоногийн хэрэгцээ нь 4 мг.

Стронц

Ясжих процесст оролцдог үндсэн үүрэгтэй. Стронц дутагдлын үед рахит үүсэх ба витамин Д хэрэглэхэд үр дүн гардаггүй байна /81/.
   
Йод

Бамбай булчирхайн бүтэц үйл ажиллагаанд оролцдог физиологийн үндсэн үүрэгтэй. Гипертиреозын үед цусанд йодын агууламж хэт ихсэж 100 мкг % хүрдэг байна. Хоногийн хэрэгцээ нь 100-150 мкг /кг.

Фтор

Фтор нь шүдний паалан, дентин, шүдний хэвийн байдалд идэвхтэй нөлөөлдөг физиологийн үндсэн үүрэгтэй. Фосфор, кальцын хэвийн солилцоог хангахад оролцох ба ясны үүсэлтэнд гол үүрэгтэй /81/.

Цайр

Ферментийн системийн бүтэц үйл ажиллагаанд гол үүрэгтэй. Нойр булчирхай, түрүү булчирхай, өнчин тархины хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй нөлөөлдөг. Цайр дутагдахад биеийн өсөлт буурч, бэлгийн хоёрдогч шинж илэрдэггүй.

Фермент

Сүүний ферментүүдийг 2 бүлэгт хуваадаг. Эхний бүлэгт жинхэнэ ферментүүд багтдаг /цуснаас сүүний булчирхайн эсэд синтезлэгддэг/     Хоер дахь бүлэгт сүүний микрофлорыг буй болгох эсийн гаднах ба доторх ферментууд ордог. Бүх ферментүүдийг еренхий зарчим нэршлийн дагуу 6 хэсэгт хувааж үздэг. Үүнд; оксиредуктаз, трансфераз, гидролаз, лиаз, изомераз ба липаз /синтетаз/.70 гаруй ферментүүд сүүнд агуулагддаг (Абдиев.А. 1992) /3/.

Оксиредуктаз: (I хэсэг ) Энэ нь исэлдэн ангижрах урвалд оролцох ба устөрөгч, электроныг зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг. Үүнд: оксидаз, алькогольдегидрогеназ, лактатдегидрогеназ, пируватдегидрогеназ, нитрат редуктаз, лейциндегидрогеназ, глюкозоксидаз,    ксантинооксидаз, аминоксидаз, аскорбатоксидаз, цитохромоксидаз, сульфгидрилооксидаз.
Tpaнсфераз: (II хэсэг) Нэг нэгдлээс нөгөөд зөөвөрлөх уургийг гүйцэтгэдэг /доноргрупп/. Аминотрансфераз, L-глутaмилтpaнcфepaз,    D глутамилтрансфераз, гексозилтрансфераз, /лактозотрансфераз/, фосфотрансфераз, сульфид трансфераз.
Гидролаз: (III хэсэг) Уураг нүүрс ус задлахад нөлөөлдөг, триацилглицерол-липаз, диацилглицерол, липаз, фосфолипаз, нуклеотидаз, фосфотидатфосфотаз, глюкоз-6-фосфотаз, рибонуклеаз, гликозидаз, а-амилаз, р-амилаз, лизоцим, p-d-галaтолидaз, p-n-aцeтил-глюкозaминидaз, пептидгидролиз, (протеаз), пептидаз, карбоксипептидаз, протеиназ, аргиназ, тиаминаз, уреаз, аргининдезиминаз.
Лиаз: (IV хэсэг) Нэг молекулаас эргэх буюу, хоёрчын холбоо үүсэх урвалд оролцдог. Карбоксилиаз, альдегид- лиаз, гидро-лиаз.
Изомераза: (V хэсэг) Ханасан нэг молекулд шилжээд эргэж катализад оролцдог. Глюкозфосфат-изомераз, тиозофосфат-изомераз,    уураг сульфиди -изомераз.
Лигаз: (Vl хэсэг) /синтетаз/ хоер молекул нэгдэхэд оролцдог. Глутаминсинтетаз, бутирил-ко-А- синтетаз, ацил-ко-А- синтетаз.

Янз бүрийн амьтны сүүний ферментийн бүтэц, молекул шинж байдал, түүний идэвхжилт чанар, идэвхжүүлэх ба сааруулах нөлөөг (Singl Shyam.1987) /100/ судлах нь чухал ач холбогдолтой юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats