Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Макро ба микроэлементүүд
Макро ба микроэлементүүд

Бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд эрдэслэг элементүүд зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээрүүд нь эд эрхтэний ялангуяа ясны бүтцэнд оролцоно. Бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангана. Цусан дахь давсны хэвийн хэмжээг барьж байдаг. Ус давсны солилцоог хэвийн байлгадаг /81/. Электро эерэг (катион), электро сөрөг (анион), биомикроэлемент гэж бүх эрдэслэг элементүүдийг гурав хуваадаг /81/. Шүлтлэг хандлагатай эрдэслэг элементүүдэд кальц, магни, натри ба кали хамаарагддаг. Хүчиллэг хандлагатай эрдэслэг элементүүдэд фосфор, хүхэр, хлор, биомикроэлементүүдэд төмөр, зэс, кобельт, йод, фтор, цинк, стронци ордог.

Кальц

Кальц Тулгуур эдэд оролцох ба ясжихад голлох үүрэгтэй. Ясанд бие махбодид байгаа кальцийн 90% нь агуулагддаг. Цусны найрлага хэвийн байхад нөлөөлдөг. Тэрээр цус төлжихөд оролцдог. Дутагдахад зүрх судасны эрхтэн тогтолцооны өөрчлөлт илэрдэг /76/.

Магни

Магни нь уураг, нуклеины хүчлийн биосинтезэд оролцдог. Нүүрс усны солилцоонд нөлөөлж, ферментийн идэвхжлийг зохицуулан, зүрхний булчинийн хэвийн ажиллахад зайлщгүй нөлөөлдөг. Цөс ялгаралт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Судас өргөсөх нөлөөг үзүүлснээр артерийн даралт бууруулдаг /76/. Цусан дахь холестеринийг бууруулах нөлөөг үзүүлдэг. Магни дутагдвал бөөрний талаас нефротик шинж илэрч болно /81/.

Кали

Кали дутагдахад зүрх судасны эрхтэн тогтолцооны өөрчлөлт илэрдэг. /76/. Бие махбодиос шингэн ялгаралтыг нэмэгдүүлдэг. Эсийн доторх бодисын солилцоонд мөн оролцдог /81/. Булчинд сэрэл дамжуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ба ацетилхолин үүсэхэд калийн ион гол үүрэгтэй /81/.

Натри

Натри эд хоорондын ба эсийн бодисын солилцоонд чухал үүргийг гүйцэтгэдэг. Цусны сийвэн, тунгалагын ба эсийн гаднах шингэний бүтцэнд натрийн давс оролцдог /81/. Бие махбодид хүчил, шүлтийн тэнцвэртэй байдлыг хангахад нөлөөлдөг. Мен осмос даралтыг  зохицуулдаг. Усны солилцоонд идэвхтэй оролцдог. Насанд хүрсэн хүнд  хоногийн хэрэгцээ 4-6 г байх естой /81/.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats