Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гүүний саамны химийн найрлага
             Гүүний саам цэхэр цагаан өнгөтэй (тунгалаг биш), бусад сүүг бодвол шингэвтэр, чихэрлэг, нялуун амттай, сул шүлтлэг урвалтай (рН­6.56-6.95). Гүүний шинэ саамны хүчиллэг чанар 3-7 хэтэрдэггүй. Гүүний сааманд уураг, нүүрс ус, тос, эрдэс /энгийн ба бичил элемент/, витамин, фермент, даавар, уурагт бус азотит бодисууд агуулагддаг. Саамны хувийн жин 1033-1035. /4.5/. Гүүний саамны тосны бөмбөлөгийн хэмжээ хамгийн жижиг байх ба (Давидов Р.Б. 1972) энэ нь биед амархан шимэгддэг ба ханаагүй тосны хүчлүүдээр нилээд баялаг байдаг /6/. Гүүний саамны энэ найрлага нь түүний үүлдэр, нас, тэжээлэлтээс хамаарч өөр байж болох талтай.

 

Хүснэгт №2

 

                               Гүүний саамны альбумин глобулины харицаа

 

Уураг

Монго үүлдрийн /5/

Герман үүлдрийн /6/

Казак үүлдрийн /7/

Альбумин

49%

45%

53,2%

Глобулин

51%

55%

46,8%

           

            Олон эрдэмтэдийн судалгаагаар гүүний саамны альбумин, глобулины харьцаа 45:55 байхад, үнээний сүүнийх 15:85 харьцаатай байна /7/. Гүүний сааманд нийт уургын агууламж 1,94-2,20% /Жангабылов А.К., 1986/ байх ба энэ нь улирлаас хамаарч хэлбэлзэх хандлага бий. Хавар хамгийн бага байх бөгөөд /1,74-2,05%/, зун их /1,92-2,20%/ байдаг. Альбумин 53,2% , казеин 46,8%-ийг эзлэх ба 17 аминхүчлийг сааманд

илрүүлсэн ба 37,62% нь үл орлох аминхүчил юм /7/.

           

Хүснэгт №3

 

                  Гүүний саамны найрлагыг бусад амьтныхтай харицуулсан байдал

                                                  / Абдиев, А , 1992 /

 

 

Уурагт сүү

                                               Сүүний агууламж %

Хуурай үлдэглэл

тос

Уураг

Нүүрс ус /лактоз/

Үнс /золы/

1

Гүүний

9,8

 1,3

2,2

5,9

0,4

2

Үнээний

12,5

3,6

3,3

5,0

0,6

3

Ямааны

12,8

4,1

3,7

4,2

0,8

4

Хонины

17,6

6,7

5,8

4,1

1,0

5

Гахайн

16,4

5,3

4,9

5,3

0,9

6

Нохойн

20,4

8,3

7,1

3,7

1,3

7

Туулайн

26,4

12,2

10,4

1,8

2,0

 

 

Сүүний хувийн жин түүнд агуулагддаг уснаас хамаардаг.

                                                             

Уураг

 

Сүүнд зөвхөн нэг уураг казеин агуулагддаг гэж үздэг үе байв. 1875 онд Хаммерстен 3 уураг: казеин, лактоглобулин, глобулин ялгасан /3/. Данилевский Н.Я. 1895 онд 7 уураг илрүүлсэн /8/.

            Сийвэнгийн уураг, ба казеинаас сүүний уураг бүрддэг. Үндсэн хэсгийг (82%) казеин эзлэх ба хэд, хэдэн хэсэгт хуваагддаг. Хөхтөн амьтны сүүнд казеины агууламж ялгаатай байдаг. Гүүнийхэд 1.3 үнээнийхэд 3.0, муурныхад 3.8, далайн гахайныхад 4.7, нохойнх 4.8, цаа бугынх 8.4 байх жишээтэй.

 

            Сийвэнлэг уургын тоонд (Х- лактоглобулин, р- лактоглобулин альбумин, цусны сийвэн, иммуноглобулин,   протеозопептон, лактоферрин, ферментийн уургууд, зарим гормон ба тосон бөмблөгийн бүрхүүлч багтдаг /9/. Сийвэнлэг уургыг Горбатова К.К., 1984 онд хэд, хэдэн булэгт хуваасан ба физик химийн шинж чанар өөр ялгаатай юм /9/.

            Казеин нь тэжээллэг чанартайгаас гадна аминхүчлүүд нь бие махбодийн удамшлыг хадаглах, бэхжүүлэх биологийн үндсэн үүрэгтэй. Иммуноглобулин , лактоферрин, лизоцим нь идэвхгүй дархлааг дэмждэг /3/. Нярай хүүхдийн төмрийг агуулсан элементийг гэдэсний ханаар лактоглобулин шимэгдүүлэх нөлөөтэй  байдаг. (Х-лактоальбумин лактазын /задралд/ синтезд зайлшгүй оролцдог /3/.

 

Хүснэгт № 4

 

Сүүний уургийн анилал

/Горбатова,К,К 1984/

 

Уургийн нэр

Тосгүй уургийн нийт тооны % агууламж

Молекул жин

pH

Компонент ба варент

  Казейн

78-85

 

 

 

 б S-казейн

45-55

22000-24000

4,1

 

 X- Казейн

8-15

19000

4,1

 

 в – Казейн

25-35

24000

4,5

 

 г-  Казейн

3-7

120000-21000005

5,8-6,0

 

Сийвэнлэг уураг

15-22

 

 

 

в- Лактоглобулин

7-12

18000

5,3

 

б – Лактоглобулин

2-5

14000

4,2-4,5

 

Цусны сийвэнгийн альбумин

0,7-1,3

69000

4,7

 

Иммуноглобулин G

1,4-3,3

150000-163000

5,5-6,8

 

  IgA

0,2-0,7

400000

 

 

  IgM

0,1-0,7

1000000

 

 

Протеозопептон

2-6

4000-41000

3,3-3,7

 

 

 

Хүснэгт №5

 


               Гүүний саамны казейний фракцуудыг амьтныхтай харицуулсан байдал

                                                                  /%M+m. n-5-6/

                                                                  /Клос Ю, С 1991/

Фракцууд

Үнээний

Хонины

Ямааны

Фракцууд

Гахайны

Гүүний

б S1A

1,4

 

 

б 4

2,4

 

0,04

 

 

0,17

 

б S1B

1,4

 

 

б 3

12,8

 

0,06

 

 

0,11

 

б S1C

3,4

 

 

б 2

5,6

1,3

0,14

 

 

0,11

0,03+

б S1B

14,4

2,8

3,8

б 1

3,6

7,1

0,09

0,08х

0,07х

0,70

0,04+

б S1A

12,1

 

 

 

 

 

0,05

 

 

 

 

 

Нийт

32,7

 

 

Нийт

24,4

8,4

13,4

 

 

 

 

 

0,12

 

 

 

 

 

Нийт

46,1

 

 

Нийт

 

 

K4

 

2,8

 

K4

2,7

5,7

 

0,11

 

0,17

0,07 +

K3

 

2,8

3,1

K3

2,7

10,9

 

0,09

0,06

0,17

0,10 +

K2

6,4

4,3

3,9

K2

3,8

8,2

0,07

0,09 х

0,05 х

0,11

0,06 +

K1

10,1

10,2

5,3

K1

6,3

8,3

0,05

0,02

0,05 х+

0,70

0,07 +

НийТ

16,5

20,1

12,3

НийТ

15,5

33,1

В 1

8,5

32,2

25,1

В 1

31,3

8,1

0,08

0,18 х

0,20 х+

0,24

0,05+

В 2

9,1

27,9

29,6

В 2

18,0

10,9

0,05

0,15

0,09 х+

0,40

0,06+

В 3

12,5

3,8

5,2

В 3

6,3

13,4

0,08

0,14 х

0,37 х+

0,20

0,06+

В 4

2,2

3,8

5,5

В 4

4,6

8,5

0,08

0,01 х

0,26 х+

0,23

0,08+

В 5

1,6

4,6

5,6

В 5

 

7,2

0,06

0,27

0,18 х+

 

0,08

В 6

1,0

4,8

5,6

В 6

 

7,3

0,06

0,05 х

0,27 х+

 

0,02

В 7

2,2

 

6,3

В 7

 

3,1

0,09

 

1,19 х

 

0,06

Нийт

37,4

77,1

83,9

Нийт

60,1

58,5

 

      x  - Үнээний сүүтэй хонины сүүг харицуулахад гарсан зөрөө

      +  - Гүүний сүүг хонь гахайныхтай харицуулахад гарсан зөрөө

 

   

            Ю.С.Клосс (1991) сүүний казеин нь aSl. aSl, Х, Р гэсэн дөрвөн үндсэн хэсгээс тогтдог гээд түүний иммунобиохимийн шинж байдлыг тодорхойлж өгсөн /3/. Зарим хэвэгчдэд казеины иж бүрдлийн компнентууд нь молекулын дээр мицелийн тогтвортой бүтцийг үүсгэсэн ч байдаг Булачев В.Н. 1978., Медведев И.К 1978 /3/.

 

Аминхүчилүүд

 

Анх 1806 онд аспаргин, 1810 онд цистинийг нээснээс хойш уургын задралд байнга тааралддаг 22 аминхүчил тодорхой болсон ба одоо 80 гаруй амин хүчлийг нээжээ. Ихэнх амин хүчлүүд нь L-xэлбэртэй байх бөгөөд D амин хүчлүүд нэг бүлэгболдог Alton Meister. 1957/11/.  1931 онд Vickery Н.В., Scmidt С  нар бүх амин хүчлүүдийг бүлэглэж түүний бүтцийг судалсан /12/.

 

Амин хүчлийн ангилал:

 

Моноаминомонокарбоны:

v    Глицин

v    Аланин

v    Изолейцин

v    Лейцин

v    Валин

 

Оксимоноаминомонокарбоны:

 

v    Серин

v    Треонин

 

Моноаминодикарбоновы:

 

v    Аспаргины хучил

v    Глутамины хучил

 

Амид моноаминодикарбоны хүчил:

 

v    Аспаргин

v    Глутамин

 

Диаминомонокарбоны:

 

v    Аргинин

v    Лизин

 

Хүхэр агуулсан:

 

v    Цистеин

v    Цистин

v    Метионин

 

Аромат амин хүчил:

 

v    Фенилаланин

v    Тирозин

 

Гетероцикл амин хүчил:

 

v    Триптофан

v    Гистидин

v    Пролин

v    Оксипролин

 

 

L- Аланин (а-аминопропионы хүчил )

 

Эхлээд синтезээр гаргаж авсан ба дараа нь байгалын бүтээгдэхүүнээс илрүүлсэн. 1850 онд  Strecker.A, /13/ сүүний хүчлээс гаргаж авахыг оролдсон ба ацетальдегид, цианит устөрөгчийн аммиак, давсны хүчлийн конденсациар боловсруулж гаргасан. Аланин нь азотит хүчлийн нөлөөгөөр сүүний хүчилд шилжиж кристалл хэлбэртэй болно. Strecker А.-ийн нээснээс хойш 38 жилийн дараа Weyl.T, /14/ хүчлийн гидролитаас гаргаж авсан. Хожуу Fischer.E, Skita.A, /15/ нар L- Аланинг торгоноос гаргаж, эргэж сүүний        хүчилд шилших үе, түүний бүтэцийг тогтоосон.

 

 

L- Аргинин ( а-амино о-гуанидиновалерьяны хучил)

 

Schulze.E., Steiger.E нар /16/ 1866 онд гаргасан. 1895 онд Hedin.S.G /17/ гидролизээр Арганин гаргаж авснаа мэдээлсэн. Түүний дараа Kossel.A., Gross R. Е., /18/ нар загасны салайгаас Арганинг ялгаж авсан. Шульц, Винтерстеин нар орнитин, мочевинд шүтлэг гидролиз явуулж, Sorensen.S.P, /19/ бензол-орнитинаас синтезээр гаргаж бүтцийг нь тогтоосон. Арганин нь зөвхөн уурагт агуулагддаг төдийгүй чөлөөт байдлаар фосфоарганин хэлбэрээр ч тохиолддог.

 

 

 

L-Acпapaгин ( -aмид а-аминоянтарны хүчил)

 

Аминхүчлээс анх аспарагинийг байгалийн бүтээгдэхүүнээс гаргасан. 1806 онд Vauquelin.L.N, Robiquit.P.J 20 ялгаж, уургын хүчлийн гидролизээр аспарагин нь аспарагины хүчилд шилждэг гэж үзсэн. Аммиакт хүчлийн гидролизд оруулж Hlasiwetz.H., Habermann.J, /21/ 1873 онд аспарагиныг нээсэн. 1932 онд Damodaran.M., /22/ эдестаны ферментийн гидролизээс аспарагин ялгаж            авснаа           тэмдэглэсэн. Аспарагин нь хамгийн өргөн тархсан ба дээд төрлийн зарим ургамалд элбэг байх ба амьтадын эдэд ч чөлөөт байдлаар оршдог.

 

 

L-Acпapaгины хүчил (а-аминоянтарны хүчил)

 

Аспарагины хүчлийг анх асрагины гидролизийн бүтээгдэхүүн гэж бичиж байсан. Хожуу Ritthausen.H.J, /23/ уургын гидролизатаас ялгасан.             Piria R /24/ Азотын  хүчилтэй арагины хүчлийг харилцан үйлчлэлцүүлж алимны хүчил гаргасан. Дараа            нь синтезээр Dessaignes У. Piutti А., /25,26/ нар гаргаж авсан. N-aцeтил-L-acпapaгины хүчлийг муурын тархинаас Tallan Н., Мооте S., Stein W.H /27/ олж илрүүлсэн.

 

 

L- Валин (а-аминоизовалерьяны хүчил)

           

1856 онд Gorup-Besenez.E, /28/ нойр булчирхайн ханднаас анх нээсэн ба Schutzenberger Р /29/ уургын (альбумины) гидролизын бүтээгдэхүүн гэж үзсэн. 1906 Fischer Е /30/ валины бүтцийг төгс тайлбарлаж бичсэн.

 

 

L-ГИCTИДИH (а-амина-3-имидазол пропионы хүчил)

 

1896 онд Kossel.A, /31/ Гистидининыг анх (хилэмний салайнаас) стурины гидролизат хүхрийн хүчлээс ялгасан.  Hedin.S.G, /32/ Kоssel-ээc хамааралгүй уургын гидролизээс гаргасан. Раи.Н, /33/ шүлтлэг уусмалд     диазотит сульфанилын хүчилтэй  гистидинийг харилцан үйлчлэлцэх үед, гистидины молекулд имидазолын цагираг үүсч байгааг ажигласан. Улаан өнгө үүсч байсан бөгөөд Паулын урвал гэж тэдэглэсэн ч байдаг.

Бусад судлаачид Frankel М., Monatsh., Knоор Р., Windaus А /34,35/ молекул бүтцийг тайлбарласан ба 1911 онд Ретаn F.L /36/ бүтцийг нь төгс тайлбарлаж бичсэн.

Гистидин нь гемоглобин үүсэхэд гол үүргийг гүйцэтгэдэг. Гистидин нь гистамин үүсгэх ба энэ нь судас өргөсгөх, судасны ханын нэвчимтгий чанарыг ихэсэхэд нөлөөлдөг /81/.

 

 

L-ГЛИЦИH (а -аминцуугийн хүчил)

 

Уургын гидролизатаас гарган авсан анхны аминхүчлийн нэг. 1820 онд Braconnot.H., /37/ "желатины сахар" гликоколл , дараа нь глицин гэж нэрлэсэн боловч тэрээр глицины молекул дахь азотыг мэдээгүй. Cahours.A, /38,39/ амиак ба монохлорцуугийн хүчлээс синтэзээр гаргаж, глицины бүтцийг тогтоосон. Мөн байгальд чөлөөт саркозин ч тааралддаг.

 

 

L- Глютамины хүчил (а –аминоглютарын хүчил)

 

1866 онд Ritthausen.H, /40/ улаан буудайгаас гидролизээр ялгаж авсан. Цааш нь Dittmar.W., Markownikoff.W, /41,42/ нар глютаминыг азотын хүчилтэй үйлчлэлцүүлж, глутарын хүчил гаргасан. 1890 онд Wolff.L, /43/ глутамины хүчлийг синтезээр гаргаж бүтцийг нь судалсан. Хамгийн өргөн            тархсан энэ аминхүчил нь бие махбодийн бодисын солилцоонд чухал ач холбогдолтой байдаг /11/.

 

 

L-Изолeйцин  (а -амин - 3-метилвалерьяны хүчил)

 

1904 онд Ehrlich F. /44/ анх гаргасан ба хожуу шинэ үхрийн мах, өндөгний альбумин, улаан буудайгаас гидролизоор ялгаж авсан. Ehrlich.F, /45,46/ цааш гүнзгийрүүлэн судлаж, L-изолeйцинээс d ­амиламин хүртэл синтезээр гаргасан.

 

 

L-Лeйцин (а -аминизокапроны хүчил)

 

1819 онд Proust.M, /47/ бяслагнаас цэврээр бус лейцинийг гаргасан. 1820 онд Bracannot.H, /48/ булчин, ноосны гидролизатын хүчлээс талсжсан аминхүчил ялгаж лейцин гэж нэрлэсэн. Лейцин дутагдлын үед өсөлт саарч, жин буурч, бөөр, бамбай булчирхайд өөрчлөлт илэрдэг /81/.

 

 

L-ЛИЗИH (а13-диаминокапроны хүчил)

 

1889 онд Drechsel. Е /49/ казеины гидролизаас лизиныг анх ялгаж авсан. Тэрээр 1902 онд бүтцийг нь зөв тоттоосон. Fischer.F., Weigert.F, /50/ нар лизинийг синтезээр гаргаж авсан. Лизин дутагдахад цус үүсэлт өөрчлөгдөн, улаан эс, гемоглобины тоо буурдаг. Азотын тэнцврт харьцаа алдагдан, яс, булчинд кальц багасч, улмаар элэг, уушиганд өөрчлөлт гардаг /81/.

 

 

L- Метионин (а -амино-у-метилтиомаслын хүчил)

           

1922 онд Mиeller.J.H, /51/ энэ аминхүчлийг нээж, цус задлах стрептококкийн өсөлтөнд нөлөөлөх шинж чанартайг тайлбарлах оролдлого хийсэн. Казеины гидролизатын хүчлээс ялгаж, түүний энгийн бүтцийг тодорхойлсон. 1928 онд Barger.G., Goyne.F.P., /52/ нар метиониныг синтезээр Штреккерын урвалын тусламжтай гаргаж, бүтцийг нь нарийн

тоттоосон. Холин, лецитины биосинтезд оролцох ба липид, фосфорын солилцоог хэвийн байлгах нөхцлийг бүрдүүлж байдаг. Цөсний хүчил үүсэхэд дэм үзүүлэх ба тархи, зүрх, нойр булчирхайн үйл ажиллагааг хэвийн байхад нөлөөлнө.

 

 

L-ПPОЛИH (пирролидин-2-карбоны хүчил)

         

1900 онд Wellistatter.R, /53/ а,о-дибромпропилмалоны эфирийн хүчлээс синтезээр гаргасан. 1901 онд Fischer.E., /54/ L-ПPОЛИH, DL­пролиныг казеины гидролизатаас гаргаж авсан. Пролин нь бусад уураг, желатин, коллаген ширхэгт агуулагддаг, спиртэнд уусамтгай, изатинтай үйлчлүүлэхэд цэнхэр өнгө үзүүлдэг өвөрмөц чанартай /11/.

 

 

L-Cepин(a-aмино -3-oксипропионы хүчил)

 

1865 онд Cramer.E /55/ сериныг анх торгоноос ялгаж авсан. Тэрээр аланин, цистинтэй ойролцоо бүтэцтэй гэж тэмдэглэсэн. Fischer.E., Leиchs Н., /56/ нар серинийг синтезээр гаргаж, бүтцийг нь тоттоосон. Серин нь фосфорын эфирийн байдалтай (Lipmann. F) байх нь элбэг юм /57/.

 

 

L-Tиpозин (а -амино-3- пропионы хүчил)

           

1846 онд Liebig.J /58/ тирозиныг анх шүлтэнд казеиныг задлах үед ялгаж гарсгасан. 1883 онд Erlenmeyer.E., Lipp.A, /59/ синтезээр гаргаж бүтцийг нь тогтоосон. Серин нь фибриногены бүтцэд орох ба хүний шээсэнд байгааг тэд илрүүлсэн.

 

 

L- Треонин (а -амино-3- оксимаслын хүчил)

           

1935 онд Rose.W.C. /60/ фибрины гидролизатын хүчлээс гаргаж авсан. Треониныг синтезээр Carter. Н.Е, /61/ дараа нь West.H.D, Carter. Н.Е., /62/ аминхүчлийн дөрвөн стереоизомерыг нь гаргаж авсан.

 

 

L- Триптофан (а -амино-З –индопропионы хүчил)

 

1901 онд Hopkins.F.G., Kole.S.W., /63/ ходоодны дорхи булчирхайн шуурлээр боловсрогддог казейнаас гаргаж авсан. Альбумин ба хүйтэн цууны хүчлийн холимогт хүхрийн хүчлийн үйлчлэлээр чернилэн ягаан өнгө илэрдэгийг Adamkiewicz.A., /64/ ажигласан. Хүйтэн цууны хүчилтэй бэлдмэлд глиоксилын хүчил ихээхэн байдагтай холбоотойг Гипкинс, Кол нар мэдсэн. 1907 онд триптофаны бүтэцийг Ellinger.A., Flamand.C., /65/ нар тодорхойлсон. Энэ аминхүчил олон уурагт байх ба хэмжээ нь маш бага байдаг аж. Сийвэнгийн уураг, гемоглобины үүсэлтэнд гол үүргийг Триптофан гүйцэтгэдэг. Триптофаны хоногийн хэрэгцээ 1 г байх ёстой /81/.

                           

 

L-Фeнилaлaнин  ( а -амино-З-фенилпропионы хүчил)

 

Фенилаланинг 1879 онд Schulze.E., Barbierie.J, /66/ ялгаж авсан. Мөн цаашдын судалгаагаар ургамлын гидролизатаас энэ аминхүчлийг гаргаж авсан. 1882 онд Erlenmeyer.E., Lipp .А., /67/ нар синтезээр ялгаж авсан. Фенилаланин нь бамбай ба бөөрний  дээд булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж, тирозины синтезд оролцдог /81/

 

 

L- Цистин (а -аминопропионы хүчил)

 

Цистинг 1810 онд Wollaston.W.H. /68/ давсагны чулуунаас ялгаж авсан. 1899 онд Morher.K.A.H., /69/ эвэрний гидролизатаас цистинг гаргасан. Цистин нь кератины бүтцэнд орох ба бусад олон уурагт ч байдаг.

 

 

L-ЦИCTЕИH (а -амино -3-меркаптопропионы хүчил)

 

1884 онд Baиmann.E, /70/ давсны хүчлийг цагаан туглагаар боловсруулах үед цистинээс цистеинд шилжиж байгааг тэмдэглэсэн. Erlenmeyer.E, /71/ цистин ба цистеиныг синтезийн аргаар гарган авч бүтцийг нь тогтоосон.

 

 
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats