Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Элэг бүтэн амьдрах сайхаан
Цэлмэг тэнгэрт одод түгэхийг түмэнтээ харж , цэвэр агаараар цээж  дүүрэн амьсгалж, нарны цацрагийг өөр дээрээ наадуулах хувьтай монгол хүмүүний заяа юутай азтай. Хүн бүрт нэг километр хавтгай дөрвөлжин газар ноогдох боломж зөвхөн манайд л бий. Ийм уудам нутагт элэг бүтэн сайхан амьдрах боломж хэн бүхэнд тохиохгүй   байна. Хүн амын өсөлт төдийлөн нэмэгдэхгүй, харинч хорогдол анзаарагдах болов. Энэ бүхнийг зах зээлйн хямрал гээд ойлгоход түвэггүй мэт боловч тийм бус юм аа. Ажаад байвал төрөлт буурч, осол аваар, өвчний хүндрэлээр, ялангуяа элэгний өвчнөөр  хорвоогоос холдох хүмүүсийн тоо ч цөөрөхгүй байгаа билээ.  Элэг бүтэн амьдрах , элгэн саднаараа аз жаргалтай байх, элгэн халуун нутаг гэхчлэн Монголчууд бид их дотносох байдалтай хэлцдэг.
        Энэ байдлаас ажвал элэг дулааны энерги үүсэхэд багагүй нөлөөтэй, Биед хамгийн олон үүрэг гүйцэтгэдэг маш чухал эрхтэн гэдгийг бидний өвөг дээдэс сайтар мэдэж байснаас тэр биз.   Би энд элэгний өвчлөлийн талаар олон тоо баримт дурьдаж хүмүүсийн сэтгэлийг түгшээлгэх гэсэн зорилго тавиагүйг эхлээд дуулгая.
Бидний мэдэх нэртэй хүмүүс хавь ойрын танил, садангийн олон хүн элэг нь өвджээ, хүндэрсэн юм байна гэх яриа чих дэлсэх нь олонтой. Элгийг сонгомлоор ба дам нөлөөгөөр гэмтээх вирусын тоо нэмэгдсээр байна. Андашгүй,  элэгний өвчтэй хүмүүс хэзээ нэг цагт “шарласан” эсвэл архи ихээр уух, аль нэг мэс ажилбар хийлгэсэн байх нь  тодорхой болдог. Элгийг сонгомлоор гэмтээдэг арваад вирус одоо нэгэнт судлагдсан ба дангаараа бус хэд хэдээрээ гэмтээх тал ч бий. Тэдгээр (нэн эгэл  биет) вирусууд элгэнд амьдрах болмж тухаа хангаж, элэгний бодисын солилцоогоор өөрийгөө тэжээж, үржиж , элэгний эсийг гэмтээх нь хамгийн осолтой. Африк, Азийн орнуудад элгийг сонгомлоор гэмтээдэг вирусуудын тархалт ихээхэн байгаа боловч манай оронд элгийг гэмтээдэг вирусуудын аюул ихэссэнээс элэгний архаг эмгэг хууч нутагшмал өвний нэгд зүй ёсоор оржээ. Царай нь барайж хаяаа бааруун хавирганы нумаар хөндүүрлэх, бие загатнах, шалтгаангүй бие сульдаж ядрах нь хүн бүрт илрэх тод шинжүүд биш. Илэрхий тод шинж мэдрэгдэж элэгний өвчтэй болсныг ихэвчлэн хожуу мэдэрч анзаарч буй мэт надад санагддаг. Аанайл манайхны хойш тавьдаг зан элэгний архаг  өвчнөө төгс эмчлэх боломжийг алдагдуулдаг.
Элэгний өвчтэйгөө мэдсэн хүмүүс энэ талаар эмч, эмнэлэгт хандаад сүрхий анхаарах дүр үзүүлж ганц хоёр удаа хэвтэн эмчлүүлж төгс эмчилсэн гэсэн “хоосон” ойлголтыг өөртөө хийсвэр тусгаад энэ тухай мартах нь олон. Тэгвэл элэгний өвчний алсын хүндрэл болох элэгний цирроз (хатуурал) хавдар олон жилийн хойно тод шинжээр нэг л өдөр таныг буулгаж  авна. Өвчний өмнө сөгдөхөөргүй анагаах ухааны хөгжил хурдасч төгс эмчлэх боломжийг эрдэмтэд судалж байна. Эмч, эмчлүүлэгч хоёроос ихээхэн цаг хугацаа нөр хөдөлмөр шаардсаны эцэст эмчлэгдэх боломж нээгддэг. Эмнэлэгт альч шатлалыг нэг удаа хэвтэж эмчлүүлэн эмч нарт үзүүлж  цөөн эм уусныг  элгээ эмчиллээ гэвэл томоохон ташаа ойлголт болдог. Элэг   судлаач  эмч нарт үзүүлж, эсвэл өрхийн эмчийн хяналтанд байж “өөрөө хичээж” эмчлүүлбэл танд  ашиг тус нь их нь мэдээж.
Олон эмчид үзүүлж, лам маарамба, эм барьдаг, мэргэлдэг хүмүүст ханддаг боловч “олон дүгнэлт” төөрөлдөж танд эргэлзээ төрүүлж яахыгаа мэдэхгүй байх, өвчнөө зоргоор нь орхих явдал таны аминд хэзээ нэг цагт аюул учруулна гэдгийг ухаарах бус уу. Дураараа эм уух, мөн биологийн идэвхтэй нэмэлтийг (хүнсний бүтээгдэхүүн) эм гэж  андуурах эсвэл рашаан уух явдал манайд элбэг тохиолддог болж. Энэ зуунд дэлхий дахин химийн эмнээс аль болохоор татгалзах хандлагатай болж буй боловч тодорхой үр дүн сайтай эмийг зөв сонгож хэрэглэвэл үр дүнтэйг анхаарах ёстой. Гүүний саамыг сайн гэж сүүлийн үед хэрэглэх болсон боловч үр дүнд хүрэхүйцээр тодорхой үе шатаар ууж буй хүн цөөн. Мэргэжлийн хүний зөвөлгөөгүйгээр аль нэгийг нь сонгож хэрэглэх нь төдийл оновчтой сайн байдаггүйг бид мэднэ.  Вирусын эсрэг вакцин хүүхдүүдэд тарьж байгаа нь халдварт шарын өвчлөлөөс сэргийлж байгаа нь сайн хэрэг. Тиймээс шарлах өвчилөл буурах хандлагатай байгаа юм. Аль нэг эмийг хэт сайн гэж шүтэх явдалыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоогоос хориод жилийн өмнөөс эссанциалыг элэгний сайн эм гэж  андуурч  түгээмэл хэргэлсэн. Эссинциал нь элэгний эд эсийг нахын гэмтлийг багасгах  биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэм элбэгтэй ч Тодорхой хэмд (+10 градус хүртэл) хадгалсан нөхцөлд л үйлчилгээ сайн байдаг. Одоо альч эмийн санд ердийн хэмд хадгалж хэрэглэсээр байгаа бус уу. Одоо интерфероныг голлон хэрэглэх хандлага ажиглагдаж  байна. Тэгэлгүй яахав дэвшил хойно. Хаин хэрэглэх заалт шалгуур хадгалах горимийг сүрхий алдаж байгаа нь илт харагддаг. Элэг солих мэс засал хийдэг боловч өртөг зардал их байнга үнэтэй эм хэрэглэх болдог нь хүссэн хүн бүрт олдох боломж биш. Элэгний өвчнийг эмнэлэгт бус гэрээр цогц иж бүрэн эмчилгээг  эмчлүүлэгчтэй ярьж цагаар эмчлэх , жилд 4-5 удаа курс эмчилгээ хийх хандлага дэлхий дахиний сүүлийн үеийн баримтлал болж байна. Энэ нь нэмж эмнэлгийн нөхцөлд вирус авахаас сэргийлэх , уг хүнд таарсан эмчилгээг хийх, хөдөлмөрийн чадвар түр алдахаас сэргийлэх боломжийг тухайн хүнд олгож байгаа хэрэг. Нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд “үгэнд нь орж” орж цагаар өөрийгөө эмчилүүлбээс   элэг бүтэн байх боломж та бидэнд бий. Элэгний өвчний талаар эрүүл мэндийн боловсрол бага ч гэсэн олж мэдвэл танд ашигтай санагдана. Хүн болгон төрөхдөө нэг баялагтай хорвоод ирдэг . Тэр баялаг өмчөө хэрхэн хамгаалах ньв таниас өөрөөс тань шалтгаалах болно. Элэгний өвчнийг бууруулах талаар төр засгаас анхаарч буй боловч иргэн та өөрөө өөрийгөө хамгаалах нь хамгийн чухал шилдэг арга  сонголт. Энэ их заяатай ард түмэн элэг бүтэн түвшин амьдрах боломжийг бүрдүүлэхэд хүн бүр анхаарах ёстой. Бид “Элэг хамгаалах сан” байгуулаад удаагүйч цаашид доривтой ажил хийхээр бодож төлөвлөж буй асуудал олон байгаа.



Эрүүл Мэндийн Шинжилэх Ухааны Их СУргуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн  ахлах   багш “Тэгшхүсэл”  эмнэлгийн зөвлөх эмч доктор (Ph.D), Клиникийн профессор  Сэвжидийн   Бадамжав  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats