Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дууны шүлэг бичнэ гэдэг энгийн атлаа торгон мэдрэмж шаарддаг урлаг
Бадамжав эмчийн талаар Бадамжав докторын тухай бүр Бадамжав шүлэгчийг хамгийн сайн мэдэх хэдхэн хүний нэг нь би билээ.
Бид  хөдөө хамт ажиллаж, дээд сургууль төгссөнийхээ дараа би төрсөн нутагт нь эмчээр очиж ээжтэй нь хамт арав шахам жил ажиллаж билээ.
2001 он юмсан. Казахстаны нийслэл Алма-Ата хотод эрдмийн зэрэг хамгааалаад ирсэн шинэхэн доктор хүний нутаг хилийн чанадад  ээжийнхээ цайг санаж бас ээжийн цай дууныхаа шүлгийг биччихсан манай өрөөнд ирж байсныг тодхон санаж байна. 
Тун удалгүй “...Ээжийнхээ цайг  амсан  амталахад 
Энэ л  миний  жаргал  тэр шүү дээ ээж минь  дээ  ээ гэж FM болгоноор цуурайтаж түмний танил нэгэн дуу төрсөн түүхтэй. Хүний сэтгэлээс унасан, ургасан бүхэн түгэж дэлгэрэхдээ ийм л амархан байдаг хойно доо. Дууны шүлэг бичнэ гэдэг бас л өөрийн өвөрмөц арга, энгийн атлаа торгон мэдрэмж шаарддаг урлаг болохыг би ганц нэг дууны шүлэг бичихдээ мэдэж авсан билээ.
Бадамжав докторын дууны шүлгийн талаар ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөх миний хувьд дэндүү хол зүйл билээ.
Хүн хүний хийж сурсан ажил, сонирхож цуглуулдаг зүйл, хуримтлуулж бий болгосон арга туршлага гээд зөндөөн олон зүйл байдаг билээ. Бадамжав эмчийн тухайд өөрийн амьдралын туршид  олсон, үрсэн, үзсэн, дуулснаа хүртэл баримтжуулсан хэдэн арван хавтас архивын материал бий. Сургуульд орж байсан үеийн намтар түүх, сурлагын дэвтрийн хуулбар, өрхийн сарын орлого, зарлага, одоо хийх гэж байгаа ажлын төлөвлөгөө, үзсэн кино уншсан номын тэмдэглэл хүртэл түүнд байх юм.
Бас үзүүлэхээр ирсэн хүмүүсийн өвчний картыг эмхлэж цэгцлэн шинжилгээний хариунуудыг нь нааж, хавтаслаж суугаатай өдөр бүр л тааралдана. Тэгшхүсэл эмнэлгээр үйлчлүүлсэн хэн ч картандаа гар хүргүүлэлгүй гарсан тохиолдол лав байхгүй гэдгийг баттай хэлж чадна. Би клиникийн II эмнэлэгт орлогчоор нь ажиллаж байхдаа бичиг баримтыг эмхлэж цэгцлэхээс эхлээд ээ мөн ч их зүйлийн мэдэж авч билээ. Хүн хэлэхээс наашгүй гэдэг үг бий. Бас хүн үзэж ухаарал авах ёстой өдөр тутмын олон зүйлийг анзаардаггүй юм билээ.
Бадамжав эмчийн бас нэг онцлог нь хоёрын хооронд зүйлээр хорвоогийн бор хоног шар нарыг өнгөрөөх угийн дургүй.
Элэг судлалын практикт байсан эрээн барааныг зоригтой шүүмжлэн эссенциалаас эхлээд зарим эм үйлчлэхгүй байгааг олж харан эмчилгээний практикт шугаман эмчилгээ нэвтрүүлж эхэлсэн нь эмнэлгийн орны ачааллыг багасгаж эмчилгээний үр дүнг ч дээшлүүлсэн билээ. Тэрээр аливаа зүйлд “тэгш” бүхнийг эрхэм болгодог. 
Тэгшжаргал хүүтэй, Хүсэлжаргал охинтой, Тэгшхүсэл эмнэлэгтэй гээд олон тэгшийг нэрлэж болно.
С.Бадамжавыг  хөдөлмөрч хүн болохыг нь сайн мэднэ.  Өглөө долоон цагт   ажил  дээрээ  ирчихсан сууж л байдагсан. Бас уйгагүй хөдөлмөрлөдөг нэгэн. Ямар сайндаа л өөрт ахадсан гэхээр олон ажлыг өдөр бүр хийж явах вэ дээ. Хүн сонирхсон, бас дуртай ажлаа хийхэд ядардаггүй ажээ. Тэр зөвхөн өөрийн жаргал ч гэх юм уу эсвэл зөвхөн өөртөө л хэрэгтэй зүйлээр өдөр хоногийг өнгөрөөж үзээгүй билээ. Өглөө 7 цагт ирж хувийн эмнэлэг дээрээ өвчтөн үзэж зөвлөгөө өгнө. Оюутнууддаа хичээлээ заана. Дадлагаа удирдана, Элэгний өвчний өнөө маргаашийн талаар өнөөдөр юу болсныг олж мэдэх хэрэг гарна. Түүгээр лекц уншуулах, зөвлөгөө авах хүмүүс тасрахгүй. Эрдэм шинжилгээ судалгааны “Онош” сэтгүүлийг   10 жил эрхлэн гаргаж байгаа, бас хажуугаар нь “Алтан чагнуур” сониноо гаргаж хүн амын эрүүл мэндийн боловсролд хувь нэмрээ оруулна. Элэгний өвчтэй хүмүүст зориулсан   нутгийн   нэрээрээ   нэрлэсэн  “Алтай саам”   сувилал ажиллуулна. Бас дээр нь эрүүл мэндийн болон уран зохиолын ном бичнэ, дууны шүлгээ бичиж ая зохиогч, дуучинтайгаа хамтран ажиллах гээд   ажил ер мундахгүй. Энэ их ажлыг босон суун амжуулсны хүчинд шүлгийн дуугаараа том хэмжээний тоглолт зохион байгуулж, бас CD ч  гаргасан.  Энэ их ажлын эхлэл нь 1990-ээд оны дунд үеэс эрүүл мэндийн яамны Эрүүл энх хэвлэлийн газарт “Эрүүл энх” сонины эрхлэгчээр ажиллаж сонин хэвлэлийн “гал тогоотой” зууралдаж донж маяг, давс хужрыг нь тааруулж эхэлсэнтэй холбоотой байсныг тод санаж байна.
Тэрээр юм бүхнийг арай нэг өөр өнцгөөс өөдрөг талаас нь харах гэж оролдож арай өөрөөр хандаж сурсан нь залуучуудад таалагддаг ч нилээд хуучинсаг хүмүүст эвэртэй туулай үзсэн юм шиг санагдах үе ч гарч байсныг би тод санаж байна. Ямар сайндаа л “Царцааны нүүдэл шүлэгтээ:    Орог саарал  довцог  дээр 
Олон  царцаа  цугларчээ ...   гэж    бичиж   байхав дээ.   Ээжийн  цай  дууны  шүлгийн  түүвэр, Цөсний өвчин, Сайд нарын эмнэлэг, Гүүний саам эмчилгээ, Элэгний эмгэг эдгэрэхүй ба ээнэгшихүй,  зэрэг 10 гаруй ном бичжээ.  Үзүүлэхээр   эмнэлгийн  нь  үүдэнд  хүлээн суусан Өмнийн цэнхэр говиос сонинд агсөн ярилцлагыг нь уншаад л шууд ирсэн гэж байхад олон жил эмнэлгийн ор дэр манаж глюкоз, натрихан хийлгэж явсан юм. Шугаман эмчилгээнд хамрагдаж жил шахам болж байна. Одоо зовиур арилж шинжилгээний үзүүлэлт сайн болж би их баяртай байгаа гэх хүн захаас аван тааралдаж байлаа.Тэгш хүсэл эмнэлгийн 2006 оноос хойш нээсэн санал хүсэлтийн дэвтэрт 221 хүн санал хүсэлтээ илэрхийлж үлдээжээ. Зөвхөн нэгэн эмчлүүлэгчийн хоёрхон өгүүлбэрийг энд сийрүүлье. “...Долоо хоногийн настай гэж байсан тэр хүнд үед намайг хүлээн авч уйгагүй эмчилж сувилсны хүчинд өнөөдөр би эрүүл саруул ажлаа хийж явна. Орчин цагийн оновчтой эмчилгээ хийдэг Бадамжав эмчдээ юу санасан есөн хүсэл чинь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье ...” мт ХХК-ний захирал Б.Болдбаатар гэжээ. Энэ дэвтэрт гарын үсгээ зурж,   сэтгэгдлээ  үлдээсэн бүх хүн баярлаж талархаж байгаагаа багтааж чадахгүй байгаа тухайгаа бичсэн байх юм  Бадамжав эмч баярласан талархсанаас өөр зүйл бичиж болохгүй шүү гэж хэлээгүй нь л лавтай.
Тэр үнэхээр Алтайн өндөр уулс шигээ Ажийн цэнхэр нуруу шигээ өндөрт байж өнөөдрийг биш маргаашийг, магадгүй хэдэн жилийн дараахыг бодон ажлыг хийсэн шиг хийж  хос морьтой хүн ардынхаа сайн сайхны төлөө ажилласаар явна.

Зохиолч  Гомбын  Пүрэвдорж




Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats