Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эрүүл мэндийн салбарыг эмчилье
Эрүүл мэндийн  салбарыг урагш хөгжүүлэхэд альч төрийн цогц бодлого хэрэгтэй. Монголын өргөн уудам нутаг дэвсгэрт  цайгаа самраад дээжээ өрөгөж буй олон ээжүүд эрүүл энх байхыг бурхан тэнгэртээ сүсэглэдэг. Тэдний хувьд гэр бүлийн ах дүүсийг нь эрүүл мэнд байх нь чухалыг дээдэлснийх  биз. Эрүүл байх нь гэр бүл хамт олны баяр баясгалан билээ. Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс гэдэг  үг үнэ цэнээ алджээ. Ардын хувьсгалын дараа энэ. үг уриа байжээ. Халдварт өвчин элбэг байсан тэр үед тусгалаа өгч үр дүнгээ ч өгсөн. Тэгвэл эрүүл мэндийн салбарт орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр дутмаг чагнуур даралтын аппаратаас цаашгүй, 33649 ажиллагсад, үүнээс 6788 эмч (2005 оныхоор)  зүтгэцгээж л байна. Өргөсөн тангараг, хүний амь гэдгээрээ далайлгах боловч тэдний мэрэгжил, мэдлэг дээшлүүлэх, орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангаж чадахгүй байна. 2007 оны эхний 2 сард нийт 105.8 мянган хүн улсын эмнэлэгт эмчлэгджээ. 2400 хүн энэ хоёр сард нас барсны 26.9% нь эмнэлэгт энджээ. Эмнэлэгт цөөн нэрийн эмээр эмчилж байгаа нь төрийн нэг буруу. Эмнэлэгт  10 гаруй хоног хэвтээд “ёолж” гарах нь энүүхэнд. Зарим нь өөр эмнэлэгт дамжиж эмчлүүлнэ. Арай боломжтой нь Хятад, Орос бусад улсруу явна. Иймэрхүү дүр зураг байхад эрүүл мэндийн салбарыг эхлээд эмчлэх нь зүйтэй. Оношлогооны төв хэрэггүй юу эсвэл?....1987онд “Эрүүл энх” сонинд Оношлогооны төв манайд хэрэгтэй гэсэн өгүүлэл миний бие бичиж байсан юм. Түүнээс хойш 10гаруй жил өнгөрч байхад оношлогооны төв байгуулагдсангүй. Өрхийн, багийн, сумын, сум дундын, аймаг, дүүргийн, хотын,улсын гэхчлэн олон эмнэлэг манайд байх юм.Гадны хүмүүс өнгөц сонсоод ажиглавал мундаг тогтолцоотой эрүүл мэндийн салбартай юм гэх хүн олон. Манай эмнэлэгийн ба эмчийн тоо цөөрөөгүй.Саяхан надаас зөвлөгөө авсан нэг үйлчлүүлэгч хөдөөнөөс ирэхээр 36А маягт хайсан боловч олдсонгүй гэнэ.Нилээд ажил болоод нөгөө “үнэтэй” бичгээ олоод хотод ирээд олон эмнэлэгээр явж 10 гаруй хоног эмчлүүлээд гарчээ.Элэг хүнд өвчтэй тэрээр одоо хаана эмчлүүлэхээ мэдэхгүй ацан шалаанд оржээ.Ийм жишээ олон.Хүнд өвчтөнг эмнэлэгүүд уриалал аваад эмчлэхгүй харьяалал биш гэж нааш цааш явуулах нь цөөнгүй гэнэ.Хэдэн шинжилгээний бичиг аваад хэсэн явж цуцсаны эцэст олон ацаг оноштой болчихдог.Алийг нь эмчлэхээ ч мэдэхгүй гайхаж явдаг өвчтөнүүд байдаг.Аргаа барахаар аль нь сайн бол гэж сургаар эмчлэх,дом, танг хайна ингээд л мухардана.Нэгэнт энэ олон эмнэлэгүүд байхад нэг эмнэлэгийг нь иж бүрэн оношлогооны төв болгон засварлахад хямд төсөр “Diagnostic center-Оношлогооны төв” болчих боломж буй.Эсвэл оношлогооны төв хэрэггүй гэвэл ард түмэндээ тайлбарлахад муухан ойлгох бол-уу? Эрүүл мэнд бүтээмжийн эх уурхай: Бие бялдар сэтгэл санаа эрүүл хүмүүс нийгмийн бүх л баялагийг бүтээж чадна.Бодит хөгжлийн түлхүүр- эрүүл мэнд. Үе үе хөдөлмөр чадвар түр алдагдсан улмаас чөлөө авах группт орох хүмүүсийн тоо элбэг.Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх талаар дорвитой ажил хийхээ УИХ-ын гишүүн Л.Гүндалай амлаж сайд болсон ч дорвитой шинэчлэл хийж чадсангүй.Эрүүл мэндийн шинэчлэл болон ард түмэн түүнээс ихээхэн зүйл хүлээж байсан болохоор ЭМ-ийн сайд асан Л.Гүндалайд ард түмэн талтай байсан.Эрүүл бие хөгжлийг үнэлнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 2002онд-35500 37800,  2003онд-41500,  2004онд-46600, 2005онд-49400 болж жил бүр өсч байгаа нь оношлол сайжирсных уу? Эсвэл өвчлөл ихсэж хөдөлмөрийн чадвар алдалт ихсэж байна уу?гэдэг ч эргэлзээтэй.Өрхийн эмнэлэгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж тэдний цалин урамшууллыг ч нэмж ажиллах орчинг нь бүрдүүлж өгвөл тэд хийсэн шиг хийж чадах хүмүүс.”Амралтаараа л нэг эмнэлэгт хэвтээд” ингэж хэлэх хүн олон.Гэхдээ алжаалаа тайлж амралт сувилалд амрах хүмүүс тэр эрхээ алджээ.Хэдэн эм хүртэж өвчин ярьж суух нь цөөнгүй. Урьдчилан сэргийлэх нь орчин үеийн анагаахын цөм бодлого болжээ.Халдварт өвчнүүдээс олон вакцин тарин сэргийлж чаддаг.Тэгвэл халдварт бус олон өвчнүүдээс яаж сэргийлэх вэ? Гэдэг асуудал чухал.Биеийн тамираар хичээллэх,зөв хооллох архи тамхи хэрэглэхгүй байхг гэж олон хүн хэлж чадна.Эмнэлэгт цөөн хоног хэвтэж ч урьдчилан сэргийлж болно.   


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats