Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Элэгний өвчлөл, хүндрэл, эмчилгээний талаарх зөвлөгөө
ЭМШУИС-ийн хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн ахлах багш “Тэгшхүсэл” эмнэлгийн зөвлөх эмч, доктор С.Бадамжавын  элэгний өвчлөл, хүндрэл, эмчилгээний талаарх зөвлөгөөг хүргэе.

 Элэг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Элэг эмзэг эрхтэн. Биед ашиггүй болсон зүйлийг гадагшлуулж, хорыг саармагжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Таван  зуу  гаруй  үүрэг  биед  гүйцэтгэдэг  гойд   эрхтэн юм. Зүйрлэж хэлбэл хэвлийн дээд талын хойморт суугаа хаан лугаа адил юм хамгийн  том эрхтэн. Олон  тэр бум  эстэй  учраас  тийм  ч   амархан  өвчинд  бууж  өгөхгүй  байх.  Гэхдээ  элэг өвчлөхөд дотор эрхтнүүдийн өвчин сэдэрч, үйл ажиллагаа нь хямардаг.
Элэг өвчлөх шалтгаан
Элгийг гэмтээдэг хамгийн гол хүчин зүйл бол түүнийг   сонгож   гэмтээдэг  вирүсүүд юм. Дэлхийн эрдэмтэд вирусыг хоёр хувааж үздэг. Элгийг сонгомолоор гэмтээдэг вирус,  Элгийг дам нөлөөгөөр гэмтээдэг вирус  гэж.  Ханиад томуу, SARS, ДОХ-ын шувууны   хаиадны  вирус дам нөлөөгөөр элгийг гэмтээдэг. Элэг аминдэмлэг чанар, витамин ихтэй учир түүнд нь вирус үржиж, үрэвслүүлдэг. Сонгомолоор гэмтээдэг вирусыг архагшдаг, архагшдаггүй гэж хоёр хуваана. Элгийг сонгомолоор гэмтээдэг А, В, С, D, E, F, G. TT, Sin гэхэчлэн   10  гаруй  вирус байна л даа. Эдгээрээс архагшдаггүй вирус нь А, Е юм. Хоёрооc гурван хос вирус тээсэн хүн өвчлөл өндөр, хүндрэл ихтэй байдаг.  Эсвэл  нэг  вирусийн  хэд  хэдэн  төрөлөөр   өвчилөхөд   даамжирч   хүндрэх   хандлага  ажиглагдаж  байдаг.   Элгэнд ачаалал, хүндрэл өгдөг зүйл бол архи. Өндөр градустай архи элгэнд муу нөлөөтэй. Энгийн үгээр ойлгуулж хэлбэл архи элгийг боксын бээлийгээр олон удаа цохиж унагаж байгаатай адил юм. Мөн цианит, натри, хлор, бензин, метил зэрэг ууршимтгай бодис, хортой нөхцөлд удаан ажиллах нь элгийг хүнд гэмтээдэг.
     Элэгний өвчний хүндрэл 
Элэгний өвчин нь шарлаад хэдэн жилийн дараа хавдар болж илэрнэ гэж байдаггүй. Вирусээр өвчилсөн хүн аль болох шүдний чигчлүүр, сахлын машин солих, мэс засал хийлгэх, шүдээ эмчлүүлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Шарласнаас  улбаалж олон жилийн дараа элэгний өвчин илэрдэг. Харин шарлаад  олон  жил өнгөрсний  дараа аажимдаа элэгний хатуурал болж хүндрэх  элбэг  байна л даа. Элэгний  вирүсийн   эсрэг  бие   мах бодийн  дархлаа   сайн   байвал  тэмцэж  устгах  бололцоотой.  

Илрэх шинж ,  зовиур
Ядарч, сульдан шалтгаангүйгээр турж   эцдэг. Хөдөлмөрийн чадвар буурахаас гадна онцын шинж тэмдэг төдийлөн илрэхгүй. Зарим үед аюулхай дээр цанхайж    баруун хавирганы нумаар өвдөнө, нүдний салст, тагнай шарлан, өтгөн нь цайвар өнгөтэй гарч, царай харлаж  болно  шүү дээ. Гэхдээ ийм шинж тэмдэг  хүн болгонд адил илэрдэггүй. Үүнийг  манайхан “Хаврын ядаргаа” гэж андуурч, тоомжиргүй ханддаг. Оношлоод үзэхэд элгэнд нь томоохон хавдар хэдийнэ үүсчихсэн,  эсвэл  хатуурал  илэрсэн байдаг. Царай харлаж, зүс гундах нь төмөр, профин,  зэсийн солилцоо алдагдаж байна гэсэн үг. Монголчууд элэг муу гээд төмөр ихтэй рашаан уудаг. Энэ нь муу нөлөөтэй. Бодисын солилцоо хямарч байгаа нэг шинж нь царай харлах шүү дээ. Биеэр гардаг ягаан толбон тууралт хүн болгонд заавал гардаг шинж биш.   
Шар өвчин
Шар өвчнөөр хэдий чинээ хүнд өвдсөн байна төдий чинээ элэгний өвчин хүндрэл хожуу   элбэг  тохиолддог. Хоёроос  гурван  вирусээр өвчилсөн байх нь хүндрэлийн гол шалтгаан болдог. Элэгний дутагдалтай болохыг хүмүүс комд орж, элгээрээ бөөлжлөө гэж ярьдаг. Гэтэл чухамдаа элгээрээ бөөлжиж буй биш юм. Элэгний хүнд өвчний үед улаан хоолойн судсууд өргөсдөг. Өргөссөн судсууд хагарч, давсны хүчилтэй урвалд орж, өтгөн кофе шиг зүйлээр бөөлждөг.
Элэгний С, В вирусын халдвар
Африкийн цөөн хэдэн ядуу улс, Азиас Монгол орон вирусын тархалт өндөртэйгээрээ дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа. Тэр дундаа Монголыг халдвар тээгчдийн оронд тооцдог. Африк, Азид В, С вирусын тархалт, Европ, Америкт архинаас улбаалж үүссэн элэгний цирроз өндөр байдаг. Манайд жилээс жилд халдварт гепатит шар өвчнөөр сургуулийн насны хүүхдүүд өвчлөх нь ихсэж байгаа. Үүний хажуугаар мансууруулах бодис хэрэглэдэг, өөртөө хар тамхи тарьдаг хүмүүс вирусын халдвар тээж яваа. С, В вирусыг дотор нь үржлийн уржлийн бус гэж хуваадаг. Үржлийн бус үедээ бол вирус бэлгийн замаар халддаггүй. Вирус ямар үедээ байгааг өвчтөн лабораторийн аргаар тодорхойлуулбал гэр бүлдээ халдаахгүй байх боломжтой. Харин хүүхдэд цусаар  вирус дамжих нь харьцангуй бага. Элэгний вирус хүйгээр  дамжиж халдварлах орчин хомс. Өөрөөр хэлбэл байгалиас заяасан эхэсийн хориг  гэж бий. Эхэсийн хоригоор ямар ч өвчин хүүхдэд халддаггүй.
Элэгний   хатуурал  цирроз
Цирроз дотроо идэвхтэй, идэвхгүй, хоруу чанартай, хоруу чанар багатай, далд, гэсэн  эмнэл  зүйн  олон  хэлбэрүүдтэй.  Эдгээр хэлбэр хүн бүрт  өөрөөр илэрнэ. Хэлбэр нь ямар үедээ, идэвхжил нь их, дунд, бага зэрэг байгаа эсэхээс хамаарч эмчилгээ хийгдэнэ. Орчин үеийн эмчилгээ, техник технологийн дэвшил  өмнөх үеийнхээс харьцангуй өндөр төвшинд хүрсэн тул  ургамал, амьтны гаралтай  эм, бэлдмэлүүд дэлхийн эрүүл мэндийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон. Өнөө цагт химийн гаралтай эм, тариа үр дүнд хүргэхгүй  төдийлөн  хүрэхгүй  л  байна.
Элэгний хортой хавдартай хүн хооллох тал дээр дэгдэм барих бус,  мэргэжлийн эмчийн хяналтад байж эмчлүүлвэл   илүү үр дүнтэй. Буцалсан ус ууж, цагаан будаатай хоол идэж, элэгний өвчнийг эмчилнэ гэдэг ойлголт  байж болохгүй.  Монголчууд сайн эм гэж хүнээс дам үг сонссоод, эмчийн зөвлөгөөгүйгээр дураараа хэрэглэдэг дутагдалтай. Нэг хүнд таарч байгаа эм нөгөөд нь тохирохгүй. Тэгэхээр элэгний өвчтэй хүн болгонд тохирсон эмчилгээг нь хийх зөв юм. 
Элгэнд сөргөөр нөлөөлдөг эм
Парацетамол, сүрьеэгийн өвчинд уудаг, мөн жирэмслэхээс хамгаалах, антибиотик, тетрациклин, сэтгэцэд нөлөөлдөг  болон  нойрсуулах   эмүүд  элгэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Парацетомолыг дэлхийн дахинд элэг судлаачдын хурлаар болгоомжтой хэрэглэхийг сануулсан. Энэ эм элэгний циррозыг үүсгэдэг төдийгүй парацетамолын цирроз хэмээх бие даасан өвчин үүсгэдгийг шинжилгээгээр баталсан.
Ямар   эмүүд   хэр үр дүнтэй    байна  вэ?
Олон  эмүүд  хэрэглэгдэж  байна  лдаа.  Эссенциалыг хөргөгчинд хадгалаад хэрэглэхэд үр дүнтэй. Уг эмэнд цөөн төрлийн витамин, фосфолипид агуулагддаг  тул 2-5 хэмд хадгалах ёстой. Ихэнх эмийн сан уг эмийг 23 хэмд хадгалан олон жил худалдаалж байгаа. Ганц эм дагнаад үр дүнд хүрэхгүй. Сүүлийн үед Интерферон тариаг дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байна. Одоохондоо үүнээс илүү сайн тариа хараахан гараагүй. Интерферон тариаг хийхэд зайлшгүй мөрддөг “алтан” стандарт гэж бий. Тэр    стандарт  шалгуурыг   баимтлан  хэрэглэвэл  үр  дүнд  хүрнэ.  Циклоферон тариа нь интерфероны нэг төрөл. Ламувидин, Рибаварин гэдэг эмүүдтэй хавсарч хэрэглэвэл үр дүнтэй. Гликовит элэгний өвчинд үр дүнтэ  эм. Манай  эрдэмтдийн үхрийн нүднээс гаргаж авсан энэ эмийг Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийн МОН-ЭНЗИМ нэгдэл гаргадаг. Гликовит эм  элэгхий   үйл  ажиллагааг  дэмжиж, цөс  хамгаалах үйлчилгээтэй.  Сүүлийн   жилүүдэд  амин  дэм  агуусан    глицерон,  орнецетил  эмүүдийг   уухаас гадна  тариагаар   бас   гарсан   хэрэглэгдэж  л  байна.  Альбумин  уухаар  гарсан  тухай  сонсоод   олж   үзсэнл дээ.  Хүний  цусанд   байдаг   өвөрмөц  уураг   болох   альбуминийг   хуурайгаар   үйлдвэрлэсэн   гэхэд   итгэхэд  бэрх.  Тэгээд  тэр   уураг   ходоодны   ханаар  шимэгдээд   цусаар   дамжиж   элгэнд   очно  гэдэг  нь  эргэлзээтэй  юм  л даа. Уугаад  үр  дүнд  хүрсэн  хүнийг  мэдэхгүй   л  юм. 
Ер нь  олон  эмүүд  шинээр  гарч   байгаач   тэр   бүр  шууд   аваад  хэрэглэхэд   эргэлзээтэй.  Энэ   шинэ   эмнүүд   манай   оронд  зайлшгүй    хэрэглэх   эмийн   жагсаалтанд  орж  уу   гэдгийг   лавлах  нь  чухал.  Ер  нь  нарийн  мэргэжлийн  эмч  нар   олон  жил   ажиллаад   өөрийн    гэсэн  арга   барилтай   болчихдог.   Аль   эмүүд  нь  тухайн   хүнд   таарч   тохирч   байна   гэдгийг  ажиглаж  л  таараа. Элэгний  өвчин  ихэвлэн   ужиг  явцтай  учир  өөрөө      үзүүлдэг  мэргжлийн   хяналтанд байж  удаан  эмчлүүлэн   үр  дүн  нь   гарна.  Түүнээс  биш   олон   эмчид   үзүүлэх   эсвэл  гадаадад    мчлүүлээд   тусыг   эс   олдог  тохиолдлууд  ч  байдаг л даа.
Гүүний саам
Гүүний саам элгэнд сайн нөлөөтэй. Амин хүчил, витамин, эрдэс ихтэй тул хүний биед зохицсон эмчилгээний бүтээгдэхүүн. Саам уусан хүмүүс сайхан царайтай болдгийн учир нь бодисын солилцоо тэгширсэнд байгаа юм. Гүүний саамны анагаах чанар гайхамшигтай. Хоол боловсрон шингэхэд эерэг нөлөөтэй, найрлага нь харшлыг бууруулах үйлчилгээтэй. Найрлагад нь байдаг ацетилхолин захын мэдрэлийн тогтолцоонд үйлчилснээр арьс, салст бүрхэвчийн нарийн судсууд тэлж, тэр хэсэгт цусны урсгал удааширч, бодисын солилцоог тэтгэх, амин дэм сэлбэх, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Гүүний саамыг элэгний хавдартай хүн ууж болохгүй. Харин гоо сайхан, биеийн дархлааг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор элэг, цөс, ходоодны архаг өвчтэй хүмүүс  хэрэглэж болно.
Элэг шилжүүлэн суулгах
Элэг шилжүүлэн суулгах найдвартай эмчилгээ ч олон сая хүн амтай оронд хэрэгжих боломжтой. Бүх эрхтэнд ондооших үзэгдэл байдаг. Мэс ажилбарыг элэгний архаг дутагдалд орсон, цирроз хавдартай хүнд хийдэг. Элэг шилжүүлэн суулгасны дараа хүндрэл гарна. Бие махбодь шинэ элэгтэй амархан дасан зохицож  чаддаггүй. Тийм учраас дархлаагаа зүгшрүүлэх  эм хэрэглэх  шаардлага гардаг л даа.
Урьдчилан сэргийлэлт 
В   вирүсийн  эсрэг  манайд  вакцин  хийж   байгаа  нь  ихээхэн  үр  дүнтэй  байгаа. Элгээ эрүүл байлгая гэвэл вирусын халдвар авахгүй байх нь  чухал. Дээр дурдсан хортой зуршлуудаас хол байх хэрэгтэй. Элэгний өвчний эмчилгээг зөв хийвэл эдгэрдэг. Хамгийн гол нь дархлаа сайн байх хэрэгтэй. Нэг   удаа   эмчлүүлээд   архаг   өвчнийг   төгс   эмлүүлсэнд  тооцвол  эндүүрэл   болно.  Мэргэжлийн   эмчийн   хяналтанд  тууштай “шугаман  эмчилгээг”  хэрэглэхэд  илүү   үр   дүнтэй  нь  ажиглагддаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats