Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мэжээновын Пүрэвжавын нэг сэдэвт бүтээлд өгөх санал
“Зарим  хоолны элэг хамгаалах шинж чанар, технологийн судалгаа” сэдэвт докторын зэрэг горилсон Мэжээновын Пүрэвжавын нэг сэдэвт бүтээлд өгөх санал  2005.10.14

Горилогч   Мэжээновын Пүрэвжавын  Зарим хоолны элэг хамгаалах шинж чанар,технологийн судалгаа сэдэвт бүтээлийн агуулга  нь элэгний өвчлөл манай орны хүн амын дунд нутагшмал болсон,түүнээс улбаалсан үгдрэл,хүндрэлээр нас баралт нэмэгдэж буй,зах зээлийн шилжилт олон жил/15/ үргэлжилж,эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал хангалтгүй байгаа үед тулгамдсан асуудлыг хөндсөн чухал ажил болжээ.Энэ ажлын олон удаагийн хэлэлцүүлэгт миний бие оролцож санал бодлоо илэрхийлж зөвлөж байсны үрээр асуудлыг шүүмжилэлтэй хандсан асуудлын учир начрыг засаж залруулан ажилдаа тусгалыг олсон гэх үндэстэй байна.Эрүүлийг хамгаалахын эмч нар төдийлөн барин тавин авч судалчих зориг гаргаагүй байхад зонхилон тохиолдох өвчний нэг элэгний эмчийн суурь эмчилгээний асуудлыг нягтлан үзэхээр нөр их хөдөлмөр зарцуулсан нь бүтээлээс харагдаж байна.Элэг судлаач эмч,эрдэмтэд хүсэн сонирхож байсан асуудал учраас сонирхох,практик ач холбогдлыг нь хэрэгжүүлэхээр зэхэж буй нь мэдээж хэрэг.
Судлаачын нэг сэдэвт бүтээл нь 115 хуудас бүхий 3 бүлэг,   26 хүснэгт,   29 зураг,    3 хавсралтаас бүрдэж гадаад дотоодын 138 эрдэмтдийн арвин бүтээлээс иш татаж ашиглажээ.
Дэлхий дахинд хэрэглэгдэж буй хоол эмчилгээ нь хоолны илчлэг тохируулан хоол эмчилгээг хэрэглэх, хоолыг дугаараар нэрлэх, уламжлалт хоол хүнс гэж үндсэн гурав   ашиглагдаж    байгаа ч улс  бүр нэг төрлийнхийг сонгох боломжгүй юм.
Манай орны хувьд Оросын эрдэмтэн М.И.Певзнерийн /1929/ бий болгосон ширээний дугаараар нэрлэж хэрэглэх хоол эмчилгээг нэр төдий хэрэглэж ирсэн билээ.
Хэдийгээр ширээний дугаар зааж хэрэглэж байгаа хоол эмчилгээ бүх л  эмнэлгүүдэд  нэрийн төдий байгаагаас эмнэлгийн хоол хэрэглэхгүй эргэлт зөөсөн, эмчилгээнд суурь болохоосоо нэрмээс болсон тослог хоол элэгний өвчинд хэрэглэгдсээр  байгаа юм.
Эмчилгээний  хоолны технологийг зохиож, клиникийн нэгдсэн эмнэлгүүдэд туршиж,    үр дүнг нь лабораторын шинжилгээгээр хянажээ.
Судлаач элэг судлаач  эмч нараас удаа дараа зөвлөгөө авсны дүнд загварын амьтанд гистологи,    морфологийн шинжилгээ хийж баталгаажуулсан нь магадлалд суурилсан ажил болжээ.
Сэдвийн судлагдсан байдлыг анхааран үзэхэд  ДЭМБ-ын 2004 оны мэдээ тайлангаас ишлэл татаж элэгийг сонгомлоор гэмтээдэг вирусууд  /одоогоор 10 байгаа/    архины нөлөөллийг харьцуулан өөрийн орны өвчлөлийн тархалтыг 1998-2003 оныхоор судалжээ.
Зөв хооллолтын зэрэгцээ зохицуулах үйлчлэлтэй хоол хүнсний бүтээгдэхүүн 1990 оноос хурцаар хөндөгдөж , эрүүл ба сувилалын холбогдолтой хоол хүнсний үйлдвэрлэл 1993 оноос дэлхийн зах зээлд огцом нэмэгдэж байгааг судлаач гярхай ажигласан байна.
Эмнэлэгт хоолны технологийг зөв хэрэглэсэн тохиолдолд элэгний эмгэг илааршихад, хожмын хүндрэлд хүргэхгүй байхад чухал нөлөөтэйг дэлхий дахинд эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг юм.
Эмчилгээний хоолны технологич дутагдалтай учраас одоогийн хэрэглэж байгаа хоол эмчилгээ нь  төдийлөн үр дүнд хүрэхгүйг үгүйсгэх аргагүй юм.  
Горилогч судлаачын Зарим хоолны элэг хамгаалах шинж чанар, технологийн судалгаа нь эмч нарт хоолны технологийг нь зааж өгсөн практик ач холбогдолтой санал байх нь дамжиггүй.
Судлаачын нэг сэдэвт бүтээлд дараах дутагдалтай талууд ажиглагдаж байна.
       1.  Сэдвийн судлагдсан байдал гэх гарчигийн дор  /хуудас 7/  доороос 14 дэх мөрөнд гепатоцит гээд  /элэгний эс/  гэж хаалтанд бичвэл зохистой байжээ.
       2. Эмчилгээний хоолны хаьцуулсан судалгаа гарчигийн дор 76 хуудасны 11-р зурагт эмчилгээний 5-р ширээний хооллолтын тоо нь тодорхой мэдэгдэхгүй байна.
       3. Өвчтний цусны ийлдсийн уураг,  уургийн бүлэгнэлтийн судалгаа гарчигийн дор 99-р хуудсанд дороос 8 дахь мөрөнд цусны ийлдсэнд альбумин нэлээд буурсан байхад хяналтын бүлэгт ялигүй өссөн гэсэн нь яг тоон үзүүлэлтээр бууралт өсөлтийг дурьдсангүй  нь    энэ чухал ажлын үнэ цэнийг бууруулах магадлал урган  гарна.
Үүнийг судлаач 102-р хуудсанд эмийн бодистой холбогдох чадвар сайжирсан,
мөн альфа-глобулин өссөн, хагас амьдралын үетэй /20 хоног/ хамааралтай, судалгаа явуулсан хоног цөөн /10хоног/ байсныг судлаач тайлбарласан байна.
4.Судалгааны ажлын зорилт 6 байхад / 5-р хуудас /   хоол эмчилгээг элэгний архаг өвчтэй хүмүүс удаан хугацаагаар хэрэглэхэд ач холбогдолтойд эрдэмтэд санал нэгтэй байхад судлаач тун цөөн хоног ажиглалт хийсэн байна.
Загварын амьтанд хийсэн судалгаанд альбумин өссөн нь магадлал сайтай байна.
Удаан хугацаагаар хоол эмчилгээг сүүлийн үеийн эсүүдийн хослолтой хэрэглэхэд үр дүнтэй гэж үзлээ. 
Дээрхи дутагдалтай талууд ажиглагдаж байгааг судалгааны ажлын үнэ цэнийг бууруулах боломжгүй тул судлаач М.Пүрэвжавын зарим хоолны элэг хамгаалах шинж чанар, технологийн судалгаа сэдэвт ажлаар докторын зэрэг хамгаалуулах саналтай байна.
                            
“Элэг хамгаалах сан”-гийн тэргүүн,  ЭМШУИС-ийн хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн    ахлах багш, доктор                       С.Бадамжав            


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats