Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хөдөөд одоо ч лааны гэрэлд мэс засал хийж байна даа
Магсар овогтой Даваа 1961 онд төрсөн. 10 жилийн  сургууль, АУИС-ийг их эмч мэргэжлэр 199З онд төгссөн. 1996 онд Мэс заслын эмчийн резидентур төгссөн. 2002 онд ахлах зэрэг хамгаалсан. 2005 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Одоо Архангай аймийн Эрдэнэмандал суман дахь сум дундын мэс заслын эмчээр ажиллаж байна. Ам бүл 3, эхнэр О.Цэрэнбалжид тус суман дахь ахлах сургуульд гадаад хэлний багш. Тэргүүлэх зэрэгтэй. Ардын боловсролын тэргүүний ажилтан. Охин Д.Намуундарь ахлах сургуульд сурдаг.
-Хөдөө хэдэн жил ажиллав?
-Хөдөө олон жил ажиллаж байна даа, 1993 онд Анагаахын дээд төгссөнөөс хойш ажиллалаа. Архангайй аймгийн зүүн хойт хэсгийн сумдын дунд орших Эрдэнэмандал сумын сум дундын эмнэлэгт мэс засал мөн гэмтлийн чиглэлээр ажиллаж байна.
-Суманд ажиллахад ямар бэрхшээл байна вэ?
-Олон бэрхшэл байна. Хөдөөгийн мумын эмчид хамаарахгүй ажил гэж сумд бараг  үгүй дээ. Нойр хоолгүй, шөнө өдөргүй байнгын бэлэн байдалд байдаг. Гэрээр, амбулаториор, алс хөдөө бас сумдын яаралтай дуудлаганд явж хүмүүсийг үзэж оношлож эмчлэнэ дээ. Тэгээд  дээр нь яаралтай болон төлөвлөгөөт хагалгаанд ганц сувилагчтайгаа хэдэн цагаар ч орно доо.
-Мэс засалч эмчийн хөдөлмөр хүнд байдаг. Хэдэн хүнд хагалгаа хийсэн бэ?
-Нийт бие дааж 2365 хүнд хагалгаа хийжээ. Үүний 96% нь мухай олгой авах хагалгаа. Үлдсэн нь бусад төрлийн хагалгаа юм. Эмчилгээ оношлогооны хувьд 7 хоногт дунджаар 5 удаа хагалгаанд ганцаар орно доо. Хагалгааны хувьд янз бүр хэцүү хүнд  хагалгаа олон 5-6 цагаар хагалгаа үргэлжлэх нь бишгүй бий. Мэдээ алдуулах сэхээн амьдруулах эмч үгүй учир бүгдийг  өөрөө л хийнэ дээ. Хагалгааны мэдээ алдуулалтыг өөрөө л хэсгийн мэдээ алдуулалтыг хийдэг. Ер нь хөдөөгийн сум дундын эмнэлгүүдийн мэс засалч нарын хувьд мэдээ алдуулалт сэхээн амьдруулагч үгүй учир байдал их л хүнд дээ. Дээр нь хүний цус идээтэй холилдон хурц гэрэлд шаруулж хэдэн цагаар зогсоно доо. Хийж байгаа ажилтайгаа харьцуулахад цалин хөлс минь бага байдаг. Олон сумын дунд нэг л мэс заслын эмч байна даа. Миний хувьд энэ их ажлаа завчилж, бас судалгаа хийж илтгэл тавьж үзлээ. Архангай аймгийн зүүн хойт сумдын мэс засал гэмтлийн чиглэлээр сүүлийн 5 жилийн  өвчлөлийн байдалд судалгаа хийж , 2003 онд Улаанбаатар хотод болсон Сумын эмч нарын улсын анхдугаар чуулга уулзалтын эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл лтавилаа. Мөн мэс заслын эмчийн ахлах зэрэгтэй боллоо.
-Амралтаа яаж өнгөрөөдөг вэ?
-Хагас бүтэн сайн, баяр ёслолоор тухтай амралт бага л олдоно доо.  Олдсон цагаараа шинэ соргог юу байна гэж ном хэвлэл уншиж, салхинд гарч амардаг. Ээлжийн амралтаараа холхон явж зөв амрахыг боддог. Сүүлийн үед рашаан гүүний саам  ууж биеэ эрүүлжүүлж амрахыг хичээх болсон.Хааяа загасанд явах бас сайхан амралт шүү.
-Хамгийн хүнд хүнийг үзэж оношлон эмчлээд эдгэрсэн байхад эмч хүний сэтгэл өег байдаг.Ийм тохиолдол зөндөөн биз дээ
-Олон тохиолдол байна даа. Хөдөө ажиллаж байсан эхний үед буюу 90-ээд оны үед хөдөө эрчим хүс байнга тасалддаг байлаа. Хагалгаа хийж байх үед тог гэнэт унтрах нь бишгүй байдаг. Энэ үед хагалгаагаа лааны гэрэлд хийсэн 10-аад тохиолдол байлаа. Үүнээс гадна хүнд зүйл олон тохиолдсон. Жишээ нь: 1998 онды 8 сарын 10-нд Хайрхан сумаас шөнө дунд 35 настай эр гэдсэндээ нэвт хутгалуулсан дотуур цус алдсан биеийн байдал хүнд ирсэнийг яаралтай хагалгаанд орж 4 цаг хагалгааг хэсгийн мэдээ алдуулалттай хийж амь насыг нь аварч байсан гээд маш олон тохиолдол бий шүү. Эцэст нь надтай хамт олон жил ажиллаж байгаа бүх хүмүүстээ баярлаж явдагаа хэлэхийг хүсэж байна даа.





Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats