Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цус багадалт эмэгтэйчүүдийн дунд элбэг
И.Хишигжаргал
    -Өөрийнхөө тухай танилуулна уу.
    -Би 1992 онд АУИС-ийг онцсайн дүнтэй төгссөн. 1996 онд дотрын резидентур, 1997 онд ОХУ-д цус судлаач эмчийн курс 2000,2002 онуудад мэргэжил дээшлүүлэх курс төгссөн. “Европын цус судлаач эмч нарын холбоо”-ны гишүүн, МЗХ-ны “Тэргүүний Залуу алтан медаль”-тай.
    Цус судлаач эмч гэж ямар эмчийг хэлдэг вэ?
-Товчоор хэлэхэд “Цус  судлал” нь цусны эмгэгийн оношлогоо, эмчилгээ урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.Дотрын анагаах ухааны нэг салбар юм. Энэ чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн эмчийг цус судлаач эмч гэдэг. Манай улсад клиникийн 1, 2, З-р эмнэлэг, зарим дүүргийн эмнэлэг, хөдөө орону нутагт цус судлаач эмч нар ажиллаж байгаа.
Цус хүний бие организмд яммар үүрэг гүйцэтгэдэг, ямар ач холбогдолтой вэ?
-Цус нь байнга урсан эргэлдэж бйдаг хөдөлгөөнтэйэрхтэн тул нэг тодорхой газарт тогтмол байрладаг бусад эрхтэнүүдээс ялгаатай бөгөөд бие мах бодийн хэвийн болон эмгэг өөрчлөлөтөнд маш мэдрэг хариу өгч өөрчлөгддөг байна. Цус нь шингэн хэсэг болох сийвэн, түүнд дотор хөвөн эргэлдэж байдаг улаан эс, цагаан эс, ялтсан эс зэрэг гурван гол эсээс бүрдэхий дээр сийвэнгийн найрлагад уураг, нүүрс ус, өөх тос, олон төрлийн эрдэс, витамин, гормон зэрэг амин чухал бодисыг агуулдаг хүний бие организмын чухал эрхтэн тогтолцоо юм. Насанд хүрсэн хүнд биеийн жингийн 6-8% буюу ойролцоогоор 4,5-6 литр цус байдаг байна. Цусны эрхтэн тогтолцоог цусаар эргэлдэж байгаа захын цус, цус үүсэх эрхтэнүүд, цус задралын эрхтэнүүд, мэдрэл шингэний зохицуулга гэсэн 4 үндсэн хэсэгт хувааж авч үздэг. Цусны тогтолцоо нь бие организмд дараахь үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг.
-Бүх биеийн судсаар эргэлдэж эд эсэд тэжээлийн бодис, хүчилтөрөгчийг хүргэж өгч тэдгээрээрээс бодисын солилцооны дүнд үүссэн нүүрсхүчлийн хий зэрэг бодисуудыг тээвэрлэн биеэс гадагшлуулах.
-Эд эсийг глюкоз, амин хүчил, өөх, витамин зэрэг тэжээл,эрдэс бодис, усаар хангах
-Биеийн хүчил суурийн тэнцвэр, бодисын солилцооны хэвийн явцыг бүрдүүлэх.
-Биеийн дулаан болон шингэний зохицуулгыг нөхцөлдүүлэх
-Бие мах бодийн дотоод орчны тогтвортой байдлыг хангах
-Дархлалын  чанарыг нөхцөлдүүлж байдаг.
-Цусэы эмгэгээс ямар эмгэг илүү их тохиолддог вэ?
-Төмөр дутлын цус багадалт ялангуяа эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог.м
-Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Хүний биеийн сэд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөж байдаг улаан эс, түүнийбүтцэд байдаг гемоглобины то цөөрснөөс үүсэг эмгэгийг Төмөр дутлын цус багадалт  гэдэг. Энэ эмгэг нь дэлхий дахинд хөгжиж буй оронд төдийгүй хөгжингүй орнуудын хүн амын дунд ч тохиолддог байна. Ойролцоогоор эмэгтэйчүүдийн 20%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 50%, эрэгтэйчүүдийн 3%-д тохиолддог байна. Манай оронд энэ хэлбэрийн цус багадалт хамгийн элбэг тохиолддог.
-Ямар шалтгаантай байдаг ба хэн илүү өртөмтгий байх вэ?
-Төмрөөр дутмаг хоол хүнс хэрэглэх, бие организмийн төмрийн шимэгдэлт муудсан байх, цус алдах  (сарын тэмдэг их хэмжээгээр олон хоног үргэлжлэх, бага боловч удаан хугацаагаар байнга дотуур цус алдах) зэргийг авч үздэг. Цус багалдт бие организмын төмрийн нөөцс дуусаж барагдах явцад алгуур аажим үүсдэг байна. Эрэгтэйчүүд болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд цус багадалт нь хоол боловсруулах замын цус алдалтын шалтгаантай байж болох ба үүнд:
Шархнаас цус алдах тухайлбал, аспирин болон стеройдын бус гаралтайүрэвслийн эсрэг эмийг удаан хэрэглэх.
Улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний хавдрын улмаас цус багадалтанд орж болно.
-Цус багадалтын өндөр эрсдэлтэй бүлэгт:
-Сарын тэмдэг нь их хэмжээтэй олон хоногоор ирдэг болон нөхөн үржихүйн  насны эмэгтэйчүүд
- Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
-Нярай бага насны болон өсвөр насны хүүхдүүд
-Төмөр багатай хоол хүнс хэрэглэдэг хүмүүс багтана.
-Энэ үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Арьсны өнгө цайх, арьс хуурайшиж хагарах
-Үс хумс амархан хугарамтгай болох, хумс захаасаа гэмтэх, зураастай болох, хонхойж халбага шиг болох
-Хэл завьжаар улайж, үрэвсэн хорсох, уруул завьж хагарч цуурах, юм залгихад улаан хоолой дээр торох
-Амт үнэр мэдрэх нь гажууд болох зэргээс гадна толгой өвдөх ялангуяа дух хэсгээр өвдөнө.
-Төмөр дутлын цус багадалтын бас нэг өвөрмөц шинж бол булчингийн сулрал юм. Эн нь юм өргөх хөдлөхөд чадал сулрах ба заримдаа инээх ханиахад шээсээ барьж чадахгүй болох, охид шөнө орондоо шээдэг болох зовиурууд илэрдэг.
-Ямар эмчилгэ хийгэх шаардлагатай вэ?
-Юуны өмнө мэргэжлийн эмчид үзүүлж оношийг тогтоолгох ёстой. Ингэсний дараа өвчнийхүнд хөнгөний байдал, насны болон зүрх судас, ходоод гэдэсний хямралтай эсэхээс шалтгаалан тухайн хүнд тохирсон тунгаар эмчилгээг хийнэ. Нэгэнт төмөр дутлын цус багадалт байга бол төмрийн бэлдмэлээр л эмчилнэ.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх в?
-Хүмүүсийн дунд далд хэлбэрийн цус багадалт ч элбэг байдаг. Иймд цус багадалтанд орохгүйн тулд юуны өмнө төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх. Үүнд : Баяжуулсан бүтээгдэхүүүн, баяжуулсан гурил хэрэглэх. Мөн мах махан бүтээгдэхүүн, элэг, өндөгний шар, загас, тахианы мах жимснээс алим, нэрс, хатаасан нохойн хошуу, чангаанз, хар чавга, үзэм, мөн хүүхдийн будаа, хатаасан мөөг, шош болон буурцагт ургамлууд, ногоон бууцай зэрэг багтана. Мөн түүнчлэн махыг сүүтэй цайтай хамт хэрэглэхгүй байх. Учир нь сүү, сүүн бүтээгдэхүүн, цай, кофе болон ходоодны хүчлийн эсрэг эм нь төмрийн бие организмд шимэгдэх явыг бууруулдгийг анхаарах хэрэгтэй.
-Баярлалаа. Тантай яаж уулзаж зөвлөгөө авч болох вэ?
-Би “Дроп” дотрын эмнэлэгт ажиллаж байнаа. Манай эмнэлэг 3усны эмгэг ялангуяа цус багадалтын чиглэлээр дагнан ажилладаг зөвхөн төмөр дутлын төдийгүй бусад хэлбэрийн цус багадалт мөн туяа, хими эмчилгээний дараахи цус багадалтыг ч оношлож эмчилж байгаа.
-Та уншигчдад хандаж юу хэлмээр байна?
-1992с оноос хойш ШкТЭ-т надаар эмчлүүлж байсан бүх эмчлүүлэгчид болон нийт эмчлүүлэгчид тэдний ар гэрийхэнд энэ өдрийн мэнд хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсье. Баярлалаа.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats