Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дижитал видео дуран нь бодит дүрсийг 200 дахин томруулж хардаг
Тойвгоогийн Тамир:
1984 онд  АУИС төгссөн. 1984 оноос УКТЭ яаралтай мэс заслын тасагт мэс засалч, 1986 оноос 1999 он хүртэл тус клиникийн эмнэлэгт дурөнгийн эмчээр. 1999 оноос одоо хүртэл “МЕГИ” дурангийн эмнэлэгт ажиллаж байна. Хоёр удаа Японд мэрэгжил дээшлүүлсэн. Монголын дурангийн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн
Таныг дурангийн эмч л гэх юм.
- Нарийн мэргэжил маань дурангийн эмч л дээ. Одоо дижитал виде дурангийн мэргэжилтэй  болсон. Улаан хоолой , ходоод, хос гэдэс, бүдүүн гэдэс, уушги, цөс, нойр булчирхайн сувгийн өвчин эмгэгийг оношлох, цус тогтоох, ур авах, цөсний ерөнхий цоргоноос чулуу авах зэрэг ажилбар хийж, зураг авдаг. Энэ нь оношлогоонд чухал ач холбогдолтой. Бас хроноэндоскопи гэж бий. Энэ нь  тусгай будагч бодисын тусламжтай оношлодог. Эмчилгээ хагалгааны заалтыг шийддэг.
Монголд дурангийн мэргэжлийн эмч хэд байдаг вэ?
-    Одоо 40 гаран эмч ажиллаж байна.
Улаанбаатар хотод дуран олон байгаа л даа. Ихэнх нь уян дуран хоцрогдсон гэж ярих юм ?.
-    Одоо тэр чинь хоцорч байна шүү дээ.
Тэр дижитал виде дуран чинь одоо ашиглаж байгаа дурангаас юугаараа давуу талтай юм бэ?
- Маш олон давуу тал бий. Дурангийн диаметр нь маш нарийн учир хүндрэл маш бага байдаг. 180 хэмийн уян налархай эргэж орчноо бүрэн харах чадвартай. Бас гэрэл нь тод тусгалтай, өнгөний ялгарал маш дээд зэргийн гээд яриад байвал олон давуу тал бий.
Дурангийн шинжилгээ хийх боломж бусад эмч нарт байна уу?
-Энэ шинжилгээг нарийн мэрэгжлийн эмч нар хийхгүй бол цус алдах, цоорох хүндрэлүүд гарч болзошгүй .         
Өнөөдөр хүн төрөлхтөний соёл иргэншил  хөгжихийн хирээр өвчин хэмээх аюулт дайсан ч дутахааргүй “хөгжиж”, улам нарийн төвөгтэй болж байх шиг
 Оношлогдохгүй, эмчлэгдэхгүй /жишээ нь ДОХ гэх мэт/ олон шинэ өвчин гарч ирж байгааг бид харж байна. Өвчнийг оношлох, эмчлэхэд чагнуур барьсан эмч их галын өөдөөс аяга ус барин зогсож байгаатай адил болжээ. Энэ нь өвчнийг оношлох, эмчлэх нь орчин үеийн өндөр технологийн багаж тоног төхөөрөмжгүйгээр бүтэшгүй зүйл болжээ гэсэн үг юм.
Манай орны тухайд хавдар улам залуужиж, нас баралтын эзлэх хувь улам ихсэж байгааг та юутай холбож үздэг вэ?
-    Хавдар гэдэг өвчин манай улсын хүн амын нас баралтын ихэнх хувийг эзэлж байгаад 2 үндсэн шалтгаан байна. 
1.    Манай иргэдийн дийлэнх хэсэг нь эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт ордоггүйгээс өвчнийг хүндэрсэн хойно нь сандарч ирдэг.
Өвчин гэдэг нь ялангуяа “хадны мангаа” болсон хавдар бол эрт илрүүлж чадвал эмчилж болдог гэдгийг бид бусад орны жишээнээс шууд харж байна. Тиймийн учир иргэд заавал эрүүл мэндийн үзлэгт оруулахыг нь хүлээлгүй өөрсдийнхөө төлөө санаа тавьж, ядаж жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт орж байх хэрэгтэй. 
Манайхан хүний амьдралын хамгийн чухал зүйл болох эрүүл мэнддээ огт анхаарахгүй байна гэж хэлж болно. Жишээ нь манайхан үнэтэй машин унана, үнэтэй ганган хувцас өмсөнө, бараг өдөр болгон архи дарс ууж, зугаалж цэнгэнэ. Үүнд маш их мөнгө, цаг заваа зарцуулна. Гэвч жилдээ ганцхан удаа эрүүл мэндийн үзлэгт ороход хагас өдөр, 50 хүрэхгүй мянган төгрөг зарцуулагдах байтал хэвшихгүй  байгаа нь оюуны хувьд тун ядуу байгааг илтгэж байна.       
2.    Үзлэгт орж байгаа хүмүүсийн өвчнийг эрт илрүүлэх, оношийг зөв тогтоох өндөр технологийн багаж тоног төхөөрөмж дутагдалтай юм.
Манайд эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй байхад иргэд яагаад үнэгүй газраа оношлуулахгүй, эмчлүүлэхгүй хамаг мөнгөө үрэн байж гадаад руу зүглэж байна вэ Хүмүүс мөнгөө яаж үрэхээ мэдэхгүй болтлоо баяжсан юм болов уу.  Үгүй .
 Тэгвэл яагаад?
- Учир нь манай үнэгүй үйлчилгээний үр дүн нь иргэдийн хүсч байгаа үр дүнг, хэрэгцээг хангахгүй байгаатай холбоотой.
Яагаад хангахгүй байна вэ?
-    Өвчнийг эрт үед нь зөв оношлох, эмчлэх тоног төхөөрөмж манай эмнэлгүүдэд байхгүй. Тухайлбал хавдрыг томроод эмчилгээ хийхэд оройтсон хойно нь “илрүүлдэг”. Энэ нь хавдар өөрөө илэрсэн хойно нь л мэддэг гэсэн үг. Энэ бол манай улсын эрүүл мэндийн салбарын эмгэнэл юм.
Энэ байдлыг тоног төхөөрөмж авах мөнгө байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч сайд дарга нарын унаж байгаа машин, юу хийдэг нь мэдэгдэхгүй олон албан тушаалтны хангамж, олон баяр наадам зэргийг ямар хөрөнгөөр бий болгоод байгааг юу гэж тайлбарлавал зохих вэ. Үүнийг харж итгэл алдарсан иргэд дуугүй мөнгөө барин гадаад руу зүглэж байна. Манай эмнэлгүүд иргэдийн гадаад руу урсгаж байгаа их мөнгөний өчүүхэн хэсгийг ч гэсэн төлбөр болгон аваад түүгээр нь эргүүлээд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг зөв оношлох, эмчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг авч яагаад болохгүй гэж.
 Дижитал видео дурангийн бусад онцлогийн талаар тодруулж өгөхгүй юу?
-Энэ дижитал видео дурангийн хамгийн гайхамшигтай тал нь өвчин эмгэгийг эрт илрүүлэх, зөв оношлох явдал юм. Яагаад гэвэл харж байгаа дүрсээ бодит хэмжээнээс нь 200 дахин томруулж хардаг. Жишээ нь 0.1 мм-ийн хэмжээтэй дүрсийг  20 см болтол томруулна гэсэн үг. Ингэж томруулахад цусны улаан бөөм хүртэл нэг нэгээрээ харагддаг учир онош тавихад алдаа гарах магадлал бага юм. Одоогийн манай улсын эмнэлгүүдэд ашиглаж байгаа оптик дуран бол томруулж хардаггүй учир эрт үеийн жижиг хавдар зэргийг илрүүлэх боломжгүй.
- Гэрлийн хэмжээгээ харж байгаа объектийн хол ойроос хамааран автоматаар тохируулдаг
- Өнгө, дүрсийн ялгарал дээд зэргийн
- Ариутгал даах чадвартай, эдэлгээ сайтай
- Дэлхий дээрх хамгийн нарийхан дуран учир үзүүлж байгаа хүндээ хүндрэл багатай
- Мөн хамгийн хөнгөн дуран учир эмчийн хувьд ажиллахад хялбар
Манайд хамгийн их тохиолддог хоол боловсруулах дээд замын өвчнийг рентген, компьютер томографаар оношлож байна. Дижитал видео дурангийн тусламжтайгаар илүү мэдээлэл авах боломж бий юу?
- Манайд хамгийн их тохиолддог хоол боловсруулах дээд замын өвчнийг оношлоход рентген, компьютер томографаас дурангийн шинжилгээ илүү бодитой мэдээлэл өгдөг. Яагаад гэвэл хүний дотоод эрхтнийг гаргаж ирээд тод томруун харуулдаг.Мөн эрхтнээс дээж авч эсийн түвшинд шинжилгээ хийх боломжтой байдаг.
Уг шинжилгээг хийлгэхэд ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ?
- Урд  орой нь 18 цагаас хойш хоол идэлгүй байж байгаад, маргааш өглөө нь өлөн /ус ч ууж болохгүй / ирнэ. Нүүр гарын алчуур авч ирэх ёстой.
Мэдээ алдуулалтаа яаж хийдэг вэ?
- Өвчтний биеийн байдал, наснаас хамаараад бүтэн биеийн болон хэсгийн мэдээ алдуулалт хийдэг.
Нэг хүнийг ямар хугацаанд үзэж оношлох боломжтой вэ?
- Дундажаар 10-15 минут хангалттай.
Видео дурангаар оношлуулахад ямар үнэтэй байдаг вэ?
- Эрхтэнийх нь байрлалаас шалтгаалж 20000-30000Ґ үнэтэй байдаг
Танай эмнэлэг хаана байрладаг вэ?
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дотор 302 тоотод байрлаж байгаа.
Утсаа өгч болох уу?
-    Бололгүй яахав. 99198383 шүү дээ.
Тамир эмчид дурандуулмаар байна хаана байдаг юм бэ? Гэж хүмүүс бие бенээсээ асууна. Миний бие мөн л ээжийнхээ оношийг лавшруулахаар зорьсон минь энэ. Ирсэн хэрэг маань ч бүтэж онош нь ч бүрэн тодорсондоо. Зорьж ирэн үзүүлэх гэж гадаа нь зөндөө хүмүүс суун өөрийн орох ээлжийг хүлээнгээ ийн ярилцах юм.Дуран нь нарийн биед зовиур багатай юм гэцгээнэ.Хөдөөнөөс ирсэн гэмээр хижээл насны эр ч би өмнө нь Нэгдүгээр эмнэлэгт байхад нь дурандуулж байсан тэгэхэд ходоодны үрэвсэлтэйг минь оношлож өгсөн. Одоо аюулхайд цанхайгааад байхаар нь эрсээр байгаад Тамирыг  олж ирлээ. Ашгүй онош  маань тодорч, өнгөт зураг дагалдуулан өгсөнд баярлаж байна гэж билээ. Дурангийн Тамир гэж олондоо алддаршсан энэ өндөр нөхрийг магтан,сайшаах хүмүүс олон болжээ.Тамир эмчтэй гар нийлэн олон түмнийхээ эрүүл энхинй манаанд  хамтран ажиллан буй сувилагч Алтан-Хундагыг энд дурдахгүй байхын аргагүй юм.Үнэхээр олон жил гар нийлэн ажилласандаа ч тэр үү эмчийн ямар үйлдэл хийхэд хэрхэн туслахаа үнэхээр сайн мэдэх юм.Сайн сувилагч гэдэг  аргагүй л эмчийн дотны туслах юм.
ФУЖИНОН 2200 джиталь видео эндэскопийг Монголд оруулж ирэхэд  “CIT” компанийн захирал Б.Гэрэл ихээхэн нөлөө үзүүлсэнийг энд дурдахгүй байхын аргагүй ээ.
ярилцсан С.Бадамжав


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats