Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Тархи доргиход эмийн нөлөө байдаггүй
Бүдханд  эмчийг  бариа   заслын    гэж  олон    хүн   мэддэг.  Тэгэлгүйч   яахав.  Зөвхөн  улсын    клиникийн     төв   эмнэлэгт   насаар   ажилласан   ахмад    туршлагатай,   гар  заслын     чиглэлээр    мэргэжсэн    цөөхөн   эмчийн   нэгээ.  Тэрээр  олон   шавьтай,   мэргэжлээрээ   бахархаж   явдаг,     энгийн    даруу  хөдөлмөрийн    төлөө  зүтгэлтэй,  бүтээлч  эмчээ.  Будханд   эмч    ажлаа  л  ярьж  бусдад    туслахын   төлөө     сэтгэл  хангалуун    явна.   Гавьяагүй   гавьяатын  нэг  нь   Ц.Бүдханд   эмч    юм.     
Асуулт: Одоо химийн эмийн эмчилгээг дэлхий дахинд таашаахгүй байна. Таны   хувьд  хувийн   бодол.
Хариулт:Химийн эмчилгээг хэрэггүй л гэж хэлмээр байна зөв сонгох шаардлагатай үед   хийнэ л дээ.
Асуулт: Физик эмчилгээг   хийхгүй байх заалт бий юу?
Хариулт:Дараах  тохиолдолуудад  хийхгүй  л дээ.
•    Цусны даралт/А/Д      150 ба 90-ээс дээш/
•    Цус багадсан үед 
•    Сүреэгийн хурц хэлбэр 
•    Бүх төрлийн хортой хоргүй хавдар
•    Өвчтөн ухаан алдсан ба ухаангүй үед
•    Цус алдах үед 
•    Мэдрэлгүй болох буюу ухаан алдах  тохиолдол,  болон саа өвчний үед Жирэмсэн үед 
•    Зүрхний хэм алдагдах үед
Асуулт: Манай   тэрний   тархи нь  хөдлөөд  бариа  хийлгэлээ    гэцгээх  нь   олонтой л   тохиолддож   байдаг.
Хариулт: Тархи хөдлөх гэдэг нь өндрөөс ойчих, хүнд юмаар цохиулах,   гэмтэх үед хүзүү, сэрвээний нугалмуудад гацаа /блок/ орж улмаар цусан хангамж дутагдсан үед тархины цусан хангамжийн дутагдалд   ордог.  Иймээс  доргих үед мэдрэлийн хямрал   үүсч, нүд анивчах, бүрэлзэх,   нулимс  гоожих, толгой эргэж дотор муухайрах, бөөлжих,  халуурах   шинжүүд    илрэнэ л дээ.   Блок-гацаа гэдэг нь толгой руу юмаар цохих ба гэмтэл авах үед толгой хүзүүний булчингуудын агшилтын   үед  мэдрэлүүд  цочирсноос  үүсдэг.    Энэ    үед     тархи  доргилоо  гэдэг  нь   хүзүүний нугалам хоорондын (с1 - с2) хөдөлгөөн хязгаарлагдана.    Ингэснээр хүзүүг эргүүлэхэд дотор муухайрах,  бөөлжих шинж илэрдэг.мэдрэлийн ширхэг хавчигдсанаас өвдөлт үүсдэг     юм  л  даа.
Хүндээр доргивол тэнцвэр  алдагдаж,   гуйвах , хоолонд дургүйцэх, толгой   нүдний  ухархай, дагзаар    өвдөх, чих шуугих,   хүзүү сэрвээ,   дал мөр лүү ч  хөшиж     өвдөнө  шүү  дээ.
Засал нь: толгойд духнаас эхлээд урдаас хойш нь дагз руу чиглүүлж иллэг зөөлөн хийж, үл ялим чичирхийлэл өгөх бөгөөд,толгой чамархай хүзүүний булчингуудийн чангарлыг суллах үйлдлийг гарын эв дүйгээр гар заслын аргаар хийнэ.  Тархины доргионы үед  хүзүүний нугалмуудад гацаа /блок/ гарсаныг нь хүч өгөх, мушгах аргаарарилгах бөгөөд эдгээр үйлдлүүдийг хийсний    дараа өвчтөний бие нь тавигдан тайвшрах бөгөөд хөлс нь гардаг. Тархины доргилтын иллэгийг зөвхөн толгой, сэрвээнд   хийгээд зогсохгүй дал,мөр хоёр  гарт хамт хийнэ үр дүн нь сайн байна.  Иллэг  хийсний  дараа  заавал   хүзүү,  нурууны   татлага  хийх   хэргтэй   юм  л даа.
Өмнөх нийгмийн үед     бариа засалыг нууж хийдэг байсан шүү дээ. Харин  одоо үед эмийн бус эмчилгээний  нөхөн сэргээх арга барил- цэгэн иллэг, ерөнхий иллэг  зэргүүдийг гар засал  эмчилгээ /манипуляци/-тэй хосолж  хийвэл онцгой  үр дүнтэй байдагаа.   Үүний ач холбогдол нь: эд эрхтний цусан хангамж, мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал,үе тулгуур эрхтний хөдөлгөөнийг засаж нөхөн сэргээх, бодисийн солилцоо, биеийн эсэргүүцэл чалхыг  сайжруулахад оршино.
Гарын эв дүйтэй бол бариа засал үр дүнтэй.


С.Бадамжав







Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats