Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хавдрыг компьютер томографийн аргаар төгс оношлох боломжгүй юм
Хавдар  судлалын   төвийн компьютерт  томографийн оношлогооны тэргүүлэх зэргий  эмч   Асайтай   хийсэн   ярилцлага

Хавдар судлалын төвийн дүрс оношлогооны тэргүүлэх зэргийн их эмч анагаах ухааны магистр Рамишийн Асайгийн товч намтар

Р Асай нь 1953 онд Баян-Өлгий аймгийн Улаан хус суманд төрсөн. Эхнэр хоёр хүүхэдтэй. Гэр бүлийн хүн К.Касиран нь барилгын конструктор инженер барилгын зураг төсөл, төсөв хөрөнгө үнэлгээний “АКТАС” компанид захирал. Охин А.Анар нь Англи улсад Эдийн засгийн их сургуульд төгсөх курсын оюутан. Хүү А.Телнар нь Япон улсад Токиогийн олон улсын харилцааны их сургуулийн 3-р курст сурдаг.
Р.Асай нь 1971 онд Өлгий хотын нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг төгсөж, АУДС-д элсэн орж суралцаж байгаад 1973-1976 онд хязгаарын цэрэгт хугацаат цэргийн алба хааж 1980 онд АУДС-ийг дүүргээд, 1980-1982 онд Баян Өлгий аймгийн Буянт сумын их эмчийн салбарт ажиллаад 1982 оноос одоог хүртэл Улсын хавдар судлалын төвд их эмч, тасгийн эрхлэгч, дэд захирал зэрэг ажилуудыг хийж ирсэн. Улс төрийн дээд боловсролтой 1986 онд Марсизм Ленинизмийн оройн их сургууль, 1997 онд Удирдлагын академийг магистр цолтой төгссөн. 1983 онд рентген оношийн мэргэжил эзэмшиж , 1985 онд ЗХУ-ын Иркутск хотод дээшлүүлэх курс, 1995 онд хорт хавдрын туяа эмчилгээний  талаар Солонгос, Тайланд, Хятад улсын хавдрын эмнэлгүүдээр эрдэм шинжилгээний танилцах айлчлал хийж, мөн онд Казахстаны Алматы хотод мэргэжил дээшлүүлжээ. Мөн мэргэжлийн дагуу  Филипин, Япон, Пакистан, Морокко, Энэтхэг, Орос, Чех улсуудад курс, семинар, сургалтанд оролцож илтгэл тавьж байсан. 1994 оноос Хавдар судлалын төвд өөрийнхөө санаачилгаар МАГАТЭ буюу  Олон улсын цөмийн инергийн агентлагийн төслийг анх санаачилан хэрэгжүүлж нэг сая долларын хөрөнгө оруулсан.
Компьютер томографи нь чухам юуг гойд оншлодог юм бэ?
    -Компьютер томографи (КТ) гэдэг нь “komputer” тооцоологч, “Lomograpy” давхаргаар зүсэн зурах гэсэн утгатай. КТ нь орчин үеийн шинжлэх ухааны өндөр хөгжилт, түүн дотроос электроник техникийн ололт амжилтыг гайхамшигтай хэрэглэсэн дүрслэл оношлогооны нэг салбар юм. 1972 онд анхны КТ-ийг нийтэд танилцуулж, 1974 онд тоотой хэдэн КТ-ийг анагаах ухааны оношлогооны салбарт идэвхтэй нэвтрүүлж эхэлснээр КТ нь дүрслэх оношлогооны салбарт шинэхэн бөгөөд хувьсгалт эргэлт болсон юм. Энэхү оношлогооны аргыг рентген туяаг нээсэн 1895 оноос хойших хамгийн том нээлт гэж үзэж байна.
    Английн инженер Г.Н.Хоунсфильд эмч И.Амброзе нар КТ-ийг зохион бүтээж хүн төрөлхтөнд гайхамшигтай хувь нэмэр оруулсан хүмүүс. Анагаах ухааны оношлогоонд нэвтэрч буй энэ шинэ аргын үр дүн маш их анхаарал татсан юм. Энэ нь хүний бие махбодийн зөөлөн эдийг хооронд нь ялгах шинэ боломж нээж байгаа юм. Жишээлбэл: Тархины эд эс дэх хавдар, цус хуралт, шигдээс зэргийг ямарч тодруулагч бодисын тусламжгүйгээр ялгаж байрлал хэмжээг тодруулан дүрслэж өгнө.
    Гэвч КТ-ийн оношлох чадварыг хэт онцгой үнэлж болохгүй юм. Дүрслэл оношлогоо болох КТ болон ЭХО (хэт авиа) , Цөмийн соронзон хэлбэлзлэлт томографи (MRI), ангиографи, дурамн, цөмийн оношлогоо ба рентген оношлогооны аргуудыг ухаалгаар хэрэглэн хослуулах нь дүрс оношлогооны ерөнхий барих чиг хандлага болох учиртай. Эдгээр нь бие биенээ гүйцэлдүүлэн нөхөж байдаг.
    -Дан ганц компьютер томографийн арга нь л түвэгэй оношийг тодруулж чадна гэсэн үг үү?
    -Ер нь дүрс оношлогооныаль нэгийг өвчтөнүүдийг татах зорилгоор товойлгон өргөмжлөх буюу бизнесийн  зорилгоор хэт рекламдах нь буруу. Орчин үед бүх биеийн компьютер томографи (БКТ) ойлголт бий болжээ. Энэ нь хүний биеийг толгойн оройноос авахууладад, хөлийн ул хүртэл хүссэн зайгаараа “тайрдас” болгон давхарга давхараар нь зүслэг хийн харж, дүрслэн зурсан, КТ-ийн анатомийн зүслэг зургаар оношлогоог явуулдаг. Эрхэм уншигчаа хүнийг мод шиг хөрөөднө гэж айхын хэрэггүй. КТ-ийн рентген туяаны өчүүхэн багцын туслалцаатайгаар хүний биеийг хөндлөнгөөр нь яг л зүсчихсэн хөрөөдчихсөн юм шиг л зурган дээр гайхалтай тодоор ялган харуулж чаддаг Биед хүргэхгүйгээр хийдэг энэ арга цусгүй шинжилгээний сайн аргын нэг гарцаагүй мөн л дөө.
    Рентгенээс ямар ялгаатай юм бэ?
    -Жирийн рентген шинжилгээний аргаар оношлох бломжгүй туяа шингээлтийн нягтын ялгаа тодорхлй илэрдэггүй уушиг, элэг, нойр булчирхй, бөөр зэрэг эрхтнүүдийн эмгэг өөрчлөлтийн бүтцийг танихад КТ туслана. КТ –аар бүх биеийн эрхтнүүдийг шинжлэх хэдий боловч улаан хоолой, ходоод гэдсийг рентген болон уян дурангаар шинжлэх нь илүүтэй бол яс, үе мөч, булчин шөрмөс, тархи нугасын эмгэгүүдийг Цөмийн соронзон резоанс (MRI)-аар шинжлэх нь давуутай гэх жишээтэй. Харин цуллаг эдийн уйланхайлаг өөрчлөлтүүд нь ЭХО шинжилгэгээр илүү сайн илэрдэг бол ясны эмгэгүүд рентген,цөмийн оношлогоогоор илүү сайн оношлогдоно. КТ-ийн шинжилгээ нь эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх  зорилгоор биш, оношлогоо болон байршил тогтоох зорилгоор хийгдэх шинжилгээ гэдгийг мартаж болохгүй.
    -Манайд хэзээнээс КТ-ийн аргыг хэрэглэсэн вэ?
    -Манай орны хувьд КТ-ийн шинжилгээ 1990 оноос клиникийн З-р эмнэлэг, Хавдар судлалын төв эмнэлгүүдэд тавигдсан ба одоо хот хөдөө нийлээд чанартай чанаргүй 8-10 тооны КТ-ийн аппаратууд  ажиллаж байгаа бол дэлхийн хөгжилтэй орнуудад асар өндөр хурдтай спираль КТ, ангио КТ-ийн шинжилгээнүүд нэвтэрч асар хурдтай хөгжиж байна. Тухайлбал ХСТ-д 4 детектортай спираль КТ нь манай орны хувьд хамгийн сүүлчийнх боловч дэлхийд 8 ба 16, З2 детектортой КТ ашиглаж байгаа нь оношлогооны өндөр боломжгтой асар их хурдтай, туяаны ачаалал маш бага байна.
    -Дэлхийд КТ-ийн 10 дахь үе гарч байнга шинэчлэгдэж сайжирч байна шүү дээ.
    -Одоо манайд 3-4-р үеийн КТ байна л даа.
    -Спираль КТ гээд онцлоод байх юм.
    -Спиралт КТ нь хавдар судалын төв дээр байгаа.Рентген туяаны мэдрэгчүүд (хоолойнууд) олонтой юм. Ийм учраас хугацаа бага шаардагдах, туяаны ачаалал багатай зэрэг давуу талтай.
    -Хавдар судлалын төв дээр хийгсдэн КТ-ийн шинжилгээнд HF , бусад эмнэлгүүдэд КА гэсэн бичиг эмлүүлэгчийн картнаас харагддаг.
-HF гэдэг нэгжийг бичдэг учир нь миний түрүүнд дурдсан КТ-ийг зохион бүтээсэн эрдэмтэн Houns Fild-ийн нэрийн товчлол юм л даа. Харин КА гэдэг нь шингээх коэффицентийн товч л дээ. Аль аль нь адил юм.
    -Элэгний хатуурал, архаг үрэвсэл, хавдрыг яаж ялган оношлодог вэ?
    -Эрүүл элэг нь КТ-ийн шинжилгээнд 60-70 HF буюу дундажаар 65 HF туяаны шингээлттэй байдаг.Дээрх хэвийн хэмжээнээс багасах буюу ихэсвэл эмгэг гэж оношлож болно. 18-30 HF-ийн хооронд туяаны шингээлт байвал өөхлөлт байх жишээтэй.  Хатуурал, хавдрын үед 65 HF-ээс ихэссэн шингээлт байдаг. Судсан дээр туяаны шингээлт таарвал өөр гарна. Зарим хавдрын үед элэгний эд ижил байж болн. Ийм учир одосгогч бодистой авахуулж харах явдал байдаг.
-КТ –д шинжлүүлэхэд тусгай шаардлага бий юу?
-Урьдчилан сэргийлэх аргаар хэрэглэхгүй. Онош тодруулах зорилгоор хэрэглэх ёстой. Элэг, нойр булчирхайг шинжлүүлэхдээ хөнгөн хооллож ирвэл зохимжтой.
Төр засгаас анхаарч орчин үеийн оношлогооны бага төхөөрөмжүүр эмнэлгүүдийг тохижуулбал ард түмэнд л тустай юм даа гэснээр тэрээр яриагаа өндөрлөлөө.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats