Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
“ЦУСНЫ” ЦЭРЭННАДМИД
    Одоогоос 75 жилийн өмнө буюу 1930 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд эдүгээ Цусны хэмээн алдаршсан Цэрэннадмид профессор мэндэлжээ.
    Цэрэннадмид профессорыг ирээдүйд алдартай эмч болно гэдгийг хэн   ч төсөөлөөгүй байж тэр үед. Тэрээр сумынхаа анхны бага сургуульд 1940-1944 онд онцсайн суралцсан учир офицерийн сургуульд шууд суралцах эрх түүнд олджээ. Офицерийн сургуульд 6 жил  онцсайн сурсны учир офицерийн сургуульд шууд суралцах эрх түүнд олджээ. Офицерийн сургуульд 6 жил онцсайн сурсны учир эмчийн мэргэжил эзэмших боломж нь бүрдэж МУИС-ийн хүний эмчийн ангид элсэж, улаан дипломтой төгсжээ.
    Хал үзье гэсэн бодол өөрийг эзэмдсэнээр Баянхонгорын Баянлиг суманд томилогдон ажиллаад удалгүй аймгийн нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, 1957-1967 онд Улсын Төв больницын тасгийн эрхлэгч, МУИС-ийн хүн эмнэлгийн салбарын факультетийн багш, декан  1964-1967 онд засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяа тусгай эмнэлгийн  эмнэлэг эрхэлсэн орлогч дарга, 1967-1973 онд тус эмнэлгийн ерөнхий эмч, даргаар ажиллажээ.
    1974-1985 онд Анагаахын дээдхийн тэнхимийн эрхлэгч, Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, 1985-1990 онд ЭМЯ-ны сайд, 1990 оноос эдүгээ хүртэл Анагаахын Их Сургуулийн Цус  судлалын тэнхимийн  эрхлэгчээр ажиллаж байна.УКТөв эмнэлэг, Шастины клиникийн болон УКНIIЭ-ийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа юм.

Цус судлалыг үндэслэгч
    Тэрээр 1961-1964 онд ЗХУ-ын аспиратурт суралцаж , докторын зэрэг хамгаалжээ.
    Энэ үеэс цус судлалын талаар олон арван өгүүлэл, эрдэм шинжилгээний судалгааны ажил хийжээ. Оросын Холбооны Улс, Чех, Герман, Америк, Франц, Энэтхэг зэрэг 10 гаруй оронд мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт оролцжээ.
    Цусны эмгэгүүдийн оношлогоо ярвигтай, эмчилгээний арга чарга янз янз байна.Тэр бүрийг эрт оношлох алсын хүндрэлээс сэргийлэх талаар олон арга боловсрулан нэвтрүүлжээ.
Сайд, профессор
    Сумын эмнэлгэс гараагаа эхэлсэн тэрээр багш, судлаач эрдэмтэн болтлоо өсч сайдын албыг 5 жил хашиж, эрүүлийг хамгаалах хөгжилд интэй хувь нэмэр орулжээ. Эрүүлийг хамгаалах яамны сайд байхдаа түүрдэхгүй ажиллаж байсан нь салбарын ажлаа сайн мэддэгийн учир нь гарчээ. Энэ үед Эх нялхсын төв, Халдвартын эмнэлэг Улаанбаатар хотод баригдаж, төрөлжсөн тусламж үзүүлэх болж, эмнэлэг үйлчилгээний чанарт ахиц, дэвшил гарчээ.
Эрдэмтэн судлаач багш хүн
    4 эмчийн докторын ажил удирдаж, 15 эмчийг магистрын зэрэг хамгаалуулжээ. 10000 гаруй шавьтай түүнийг аль ч эмнэлэгт очсон багшаа гэж угтана. Бүх эмч нарыг танихгүй ч тэд багшаа л гэж хүндлэнэ.
Зарчимч, шударга хандлагатай
    Цөөн үг хэлэх, ширүүн байх зарчимч зан чанар нь түүний өөрийнхөөрөө байгааг хурцална. Багш инээнэ, хөгжинө, ёжилно. Хамтран ажиллахад түшигтэй байдаг нэгэн. Энэ зан чанар нь нөлөөлсөн үү хожуу гавьяат өгч билээ багшид минь.
    Дотрын аль ч мэргэжилд тэгш гэж би үнэлдэг юм багшийгаа өөрийн нарийн мэргэжлээс гадна хоол боловсруулах эрхтэн судлалаар зөндөөн шинэ мэдээлэлтэй байдаг нь их юм уншаг, мэдлэгтэй нь холбоотой байх. Мэргэжлүүд нарийссан нь сайн талтай ч дотрын өвчний ерөнхий өргөн мэдлэгтэй байх нь чухал л даа.
    Ийм докторууд тун цөөн. Ажиллаж байсан газартаа үлгэр дуриал үзүүлж, зөвлөгөө, сургамж хэлж байх нь цаанаа л нэг даацтай. Анагаахын салбарт академич байх ийм л мундаг эрдэмтэн хүндээ “Цусны” Цэрэннадмид гэж.

УУГАН АКАДЕМИЧ
   
    Монголын анагаахын мэргэд хэмээх цувралын
5 дахь боть анагаахын зохиолчдын холбооны тэргүүн зохиолч, эрдэмтэн Б.Дагданбазарын нөр хөдөлмөрөөр бүтэж хэвлэгдэн гараад удаагүй байна. Сайхан ном болжээ. Энэ онд хэвлэгдссэний учир гэвэл Академич Б.Рагчаа багшийн маань 90 насны ой тохиосонтой холбоотойг гэрчилнэ. Дотрын анагаахын суурийг тавьсан хүн хэмээн түүхэнд нэр нь мөнхөрчээ.
    Ууган академич Бямбажавын Рагчаа Засагт хан аймгийн Урианхай Жалчин  бэйсийн хошууны Чимэддорж тайжийн  отогийн нутаг (одоогийн Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэйн голын Хөх бэлчирийн  зуслан дээр мэндэлсэн аж.
    Багаасаа эрдэм номын мөр хөөж Улиастай хотын бэлтгэл дунд сургуульд хоёр жил суралцан төгсөөд 1930 онд Цээл сумандаа латин үсэг, монгол үсэг, дөрвөн аргын тоо зааж багшийн гараагаа эхэлжээ. Монгол улсын их сургуулийг анх нээгдэхэд 1942 онд элсэн суралцаад ангийн дарга хэмээх сонгуульт ажлаа хийсээр анхны 14 эмчийн хамт анагаах ухааны ангийг дүүргэн  түмнээ дуурсах эмч цолыг хүртжээ. Энэ ондоо сургуульдаа багшаар үлдэж 1953 онд Москвад докторын зэрэг хамгаалж ирээд анагаах ухааны факультетын анхны деканаар томилогдох нь тэр. 1954 оноос анагаахын факультетын дотрын өвчнийг шинжин судлах тэнхимийн анхны эрхлэгч болсоноос хойш тасралтгүй багшийн уйгагүй хөдөлмөрт ухамсарт амьдралаа зориулжээ. Шинжлэх ухааны доктор, академич, гавьяат эмч Рагшаа багшаар ном заалгах завшаан надад тохиосон хэрэг. Лекц унших завсар хоорондуур үүх түүхээс эсвэл овог, омог ярина. Удаан явах ба яарч болохгүй та нар даарна л гэсэн үгийг үе үе сануулна. Энэ нь оношийг ул суурьтай тавьж зөв эмчил гээд егөөдөөд байгааг тод сануулах мэт. Энгийн атлаа жинхэнэ дотрын анагаах ухааны мэргэжлийг эзэмшсэн буурал доктор маань шогч, ёжилсон хүн байсныг мэдэх билээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats