Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Говийн босоо цагаан тоос
 

         Алтай сумын төвийн урд хэсгийн айлуудыг “энгийн “ байрныхан хэмээн нэрлэж байсан 1970- аад  онд буюу одоогоос 40-өөд жилийн тэртээд манайх “ороо шар”-  тэргүүтэй хэдэн   тэмээдийг  малладаг байлаа.   Говийн  зэрэглээнд “Улаан толгой “  тэнгэрт нэг тасраад,  газарт  нэг  нийлээд  балчир насанд минь   нэн  сонинсон.  Би бага   ангид , дүү надаас  2 анги дор сурдаг байв.    
Бид хоёр хэдэн   тэмээнүүдээ орой  бүр  гэртээ ойртуулах ноогдсон ажилтай  байдагсан.  Хоёр   бяцхан хүүхэд ороо шаран дээрээ бөхнөөс нь зуураад харанхуйгаас айгаад орой гэрийн зүг жонжуулнаа.  Энэ жимээр олон ч удаа жонжуулсан даа.   Бид есүүлээ тул гэр дүүрэн бужигнасан тийм л орчинд  өсөн өндийж өдий зэрэгт хүрэхэд   аав ээж ах эгчийн ачлал үлэмж ихээ. Одоогийн  сонгуулийн  амлалтуудаас  хавьгүй дээр зүйрлэшгүй  бодит туслалцаа байждээ… 
Сургууль соёлын мөр хөөцгөөж би  эмч, дүү маань инженер эдийн засагч болсон юм. Намайг бодвол цэргийн алба хааж, жолоо мушгиж хүрээ хотод арай өмнө хөл тавьсан юм.   Ардчиллын нөлөөгөөр хувийн хэвшилд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж уугуул нутгийн нэрээр ”Аж   мянган “ хэмээх ХХКомпани байгуулж түмэнд тусыг олонтой хүргэж нэр хүндтэй ажиллаж байтал аюулт өвчин тусч богино хугацаанд оношлогоо эмчилгээ хийлгэсэн ч нэг л үр дүнд хүрсэнгүйд нэн  харамсалтай. Зорчигч   тээврийнхний    дунд  С.Нямхүүгийн  байгуулсан   ”Аж   мянган “ компани   улам   өргөжин   дэвжих  нь  дамжиггүй.  Хошин алиа ёжтой үг хаяа хэлчихээд нүдээн нэг том болгочихдог нь одоо ч сэтгэлд хадаастай.          Зорьсондоо заавал хүрдэг тэрээр сүүлийн  жилүүддээ цөхрөлтгүй ажиллаж мэрийснээр “ компаниа “ хөл дээр нь босгоод өөрөө өөд болчих юм. Тэрээр хүнд өвчтэй байхдаа өвдөлт намдаах эмийг бага хэмжээгээр  хэрэглэхэд  эдгэнээ    хэмээн  сэтгэлээ барьсан  тэмүүлэл нь огт тасраагүй  юм.
Буянтай цагаан цайлган сэтгэлтэй тэрээр ойрын онуудад үзэгдээгүй хур бороо дуудаж, лусыг аргадсаар нартай хамт 47 дахь жилийн зунаа биднийгээ орхиод  мөнх нойрсохоор алсад одлоо   доо.

Баруун  хилчин  сумыг 
Алтай  сумынхан  гэлцэнэ
Олоон  жил  хил  манаж 
Нутгаа   сахьсан    тэд   аргагүй  хилчид  юм
Аж   мянганы  дэрсний  дэргэд 
Ааруул    эгнүүлсэн   мэт 
Ижил  хэдэн  гэрүүдийг 
Нутгийнхан   энгийн  байрныхан  гэдэг
Баян  овооны  архнаар  байрлах 
Данагар  цагаан   гэрүүдийг 
Дарга  нарын  байрныхан гэнэ
Нийслэл   аймгийн  төвөөс
Хилээд   алсхан    нутгийханд 
Царцаа  ногоон   ниснэ
Царцаа   ногооноор   холоос   хүмүүс ирнэ
Сонин  хачин  сонсоно
чихэр  бурам  сонирхоно
Далаад  онд  сумын  сургуульд 
Ангидаа  тоонд  гойд  гэх   борхүү
Нийтийн  даалгавар  хийнэ
Ховд   аймагт    техникум  төгсч
Хөдөө  аж  ахуйн   мэргэжил  эзэмшиж
Цэргийн  хуаранд   жолооч  болж
Хөдөө   аж   ахуйн    дээдийг  
И нженер  эдийн    засагчаар  төсч 
Зорчигч   тээврийн  компани  байгуулж 
Аж  мянганаар  нэрлэж
Олонд  буянтай   ажил  сэджээ
Ажил  нь  ахиж   амжмилт  нь  дээшилж
Говийн  цагаан   тоос  шиг  л
Өнгөлөг  заяатай  явлаа
Түүний    ажлыг   ар  гэрийнхэн  нь 
Түүчээлэн   хөгжүүлж   явнаа…


2008 – 8- 17

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats