Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Автомашины утаа хүний эрүүл мэндийг Чимээгүй устгасаар...
Автомашин хүн төрлөхтний түүхэнд үнэлж баршгүй их хөгжлийг авчирсан. Одоо бид автомашингүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрхтэй болсон энэ үед машин нь хүний өдөр тутмын хэрэгцээ болж байна.Сүүлийн үед цаг агаарын өөрчлөлт, агаарын бохирдол нь дэлхий дахинаа анхаарал татсан гол асуудлын нэг болоод байна.
Автомашинаас ялгарах утаа нь хотуудын агаарын бохирдолын гол шалтгаан болж байгаа бөгөөд түүний найрлаганд хүний биед хортой, хорт хавдар үүсгэгч бодисууд ихээр агуулагдаж байдагийг судлаачид нотолсон байна. Уг судалгаанаас үзвэл:
Оксид азот нь угаарын хийнээс 10 дахин их хортой бодис бөгөөд энэ нь мананг үүсгэдэг байна.
Нүүрс устөрөгч нь хүний элгэнд хортой нөлөө үзүүлдэг бол бензипирен нь маш хүчтэй хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг байна. ДЭМБ-ын гаргасан мэдээнд жил бүр 2,4 сая хүн агаарын бохирдолоос үүдэлтэй өвчний улмаас нас бардаг бөгөөд үүний 1,5 сая нь автомашины утаатай холбоотой өвчнөөр нас барж байна. Дизель хөдөлгүүрээс хамгийн их ялгардаг хөө тортог нь хотын агаарын бохирдолд онцгой нөлөөтэй болохын зэрэгцээ гуурсан хоолойн багтраа, эмфизем, бронхит, уушигны хорт хавдар зэргийг үүсгэж байна. Мөн цусны бүлэгнэлтийг ихэсгэж судас бөглөрөх, зүрхний шигдээс, цус харвах өвчний нэг шалтгаан болж байна.
Хотын хүн ам ихсэж нягтаршил бий болсноор  автомашины тоо     улам их болж, замын түгжрэл нь хүмүүсийн уур бухимдал дургүйцэлийг бий болгож байна. Үүнээс үүдэн стресст өртөх нь  их болж байна. 
    Автомашин түүхэнд  их хөгжлийг авчирсан бол өнөө үед хүмүүсийн эрүүл мэндийг устгах чимээгүй тахал болж байгааг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Эрүүл мэндээ хамгаалцгаая....
Баклаврын оройн анги Г.Одгэрэл


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats