Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ходоод угаах, туулга эмчилгээ
Ходоод угаах, туулга эмчилгээг цагыг нь тохируулж хийвэл үр дүн сайтай
Хаврын улирал нь хүйтнээс дулаан цагруу шилждэг завсрын улирал болхоор энэ утгаараа хүний биед  хямрал өөрчлөлтийг өгч байдаг. УАУ-ны онолоор улиралыг 5 хуваан 5-н махбодиор авч үздэг. Сога буюу завсарын улирал нь 3 сараас эхлээд 18-20 хоног үргэлжилнэ. Энэ хугацаа нь  5 махбодын нэг болох “модон” махбодтой элэг, зүрх, ходоод хямарч өвдөх нь элбэг байдаг. Иймээс тунгалаг цөвийн буюу бодисын солилцооны хямрал үүсдэг. Элэг хямрахаар цөсний үйл ажиллагаа өөрчлөгдөж ходоод гэдсэнд нөлөөлнө. Ходоод гэдсэнд нөлөөлөхөөр хоолны дуршил буурах хоол шингэхгүй болох, хордлого авах, гэдэсний олон төрлийн халдварт өвчин авах талтай. Үүнээс үүдэлтэй дагалдах өвчнүүд ч бас үүсдэг.
Ж/н: Ходоодны эс шингэх, хүйтэн хий, бадган сальс арвидах, мартамхай болох, астма буюу амьсгал амаргүй болох, багтраа зэрэг илэрч болно. Дээрхи олон төрлийн өвчнүүдийг УАУ-ны эмчилгээний зарчим болох идээ унд, явдал мөр, эм тан, засал гэсэн 4 үндсэн аргыг баримталж  эмчилнэ. Дээрхи 4-н зарчмын талаар товчхон дуръдая:
•    Идээ унданд- илчлэг, шимтэй  амархан шингэх  хоол унд хэрэглэх
•    Явдал мөр-УАУ-ны онолд зөв хөдөлгөөн гэдэг нь өөрийн бие нас ахуйн нөхцөлд тааруулж өдөрт 1-2 цаг хөлрөхгүй алхана гэж байдаг.
•    Эм тан- тан, талх, үрэл, зуурмал, тосон эм, ханд, архин эм г.м эмүүдийг биеийн өвчинтэй нь тохируулж хүйтэн өвчинд бүлээн эм, цус шарын өвчинд сэрүүн  эмийг өгдөг.
•    Засал –маш олон төрлийн засал байдаг та бүгдийн сайн мэдэх зүү, төөнүүр, бариа засал, бумба зэргээс гадна УАУ-ны 5н засал байдаг.
1-Туулга
2- Ходоод угаах
3-Хамрын туулга
4-Зөөлөн шимт
5-Бургуй/клизм/ байдаг.
Тиймээс  дээр өгүүлсэн олон өвчнийг үүсгэж хямраагаад байгаа ходоодны бадган сальстыг дарах бөөлжүүлэг буюу ходоод угаах эмчилгээг тохиромжтой цагт, зөв хийснээр мартамхай  ходоодны бусад төрлийн эмгэг таргалалт, жин багасах зэрэг олон эмгэгээс урьдчилан сэргийлж болно.       


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats