Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Харааны дасгал
Нэрс жимс нь судсыг бэхжvvлэх, хаванг буулгах, шарх аниулах vйлчилгээтэй тул нvдний судсуудад бөглөрлийг арилгаж, торлогт сайнаар нөлөөлж, ухархайн цусан хангамжийг дээшлvvлдэг.
Мөн харааг сайжруулахад лууван чухал vvрэгтэй. Луувангийн өнгө хурц улаан байх тусмаа сайн. Эсвэл өдөр бvр луувангийн шvvс ууж болно. Гэхдээ дан лууван идээд бvтэхгvй. Учир нь нvдэнд хэрэгтэй бодис болох каротин нь зөвхөн өөх тостой хольсон vед л шингэдэг байна. Тиймээс лууванг сметана юм уу, ургамлын тостой хольж идэх юм бол сая vр дvнд хvрнэ.
Бас хонины элэг хараанд маш сайн нөлөөтэй. Манжин цайраар баялаг тул харааг хурц болгодог. Улаан өнгийн амтат чинжvv бас хараанд нэн сайн.
Хараа муудаж эхэлбэл аль болох их апельсин, лимон, мандарин идэхийг эмч нар зөвлөдөг. Өдөрт хоёр хоёроор нь идэх хэрэгтэй.
Эцэст нь өдөр тутамд гэрийн нөхцөлд хийх боломжтой дасгалыг санал болгож байна.
1.Өглөө сэрээд сайн суниасны дараа баруун, зvvн тал руу ээлжилж өнхрөх ба энэ vед гvнзгий амьсгална. Дараа нь ам, нvд хоёроо дөрвөн удаа том нээж, хаана. Дараа нь зургаан удаа нvдээ тас аних ба 12 удаа хурдан анивчина. Нvдээ аниад хамраараа vг, vсэг, өгvvлбэр бичиж байна гэж төсөөлөн толгойгоо хөдөлгөнө. Эдгээр дасгалыг хийхэд 5 минут л хангалттай.
2.Хана руу харж зогсоод толгойгоо хөдөлгөлгvй ханын баруун дээд булангаас зvvн доод булан руу бас эргvvлэн зvvн дороос баруун дээд булан руу харцаа хурдан шилжvvлнэ. Энэ дасгалыг 50-иас доошгvй удаа хийнэ.
3.Цонхоор алсад байгаа зvйлийг 10 секундын турш сайтар ширтэнэ. Дараа нь харцаа шууд цаган дээрээ шилжvvлэх ба энэ дасгалыг өдөрт хоёр удаа тус бvр 15 удаа хийнэ. Нэг сар хийсний дараа хоёр долоо хоног амраад дахин давтана.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats