Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нойр эрvvлжvvлэх увдистай
Нойр бол мэдрэлийн тогтолцооны амралт юм. “Унтах нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унаж байгаа хэрэг бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсvvдийг vхэхээс аварч, бvх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” гэж И.П.Павлов тодорхойлсон байдаг.
Унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хvчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Хvн, амьтны хvчээ сэлбэх нойрны vргэлжлэх ухгацаа харилцан адилгvй байхаар барахгvй хvмvvс дотроо ч ялгаатай.
Хvний хоногт унтах ёстой цагийг хvнсэгтээр vзvvлбэл:
Хvний нас Нойрны vргэлжлэх хугацаа
Сая төрсөн нярай 22-23 цаг
2-4 насны хvvхэд Дунджаар 15-16 цаг
4-7 насны хvvхэд Дунджаар 11-12 цаг
8-10 насны хvvхэд 10-11 цаг
11-12 насны хvvхэд 10 цаг
13-14 насны хvvхэд 9.5 цаг
15-16 насны хvvхэд 9 цаг
17-18 насны хvvхэд 8.5 цаг
Насанд хvрсэн хvмvvс 7-8 цаг
Хөгшид 5-7 цаг

Хvний нойрны vргэлжлэх хугацаа өөр өөр байдаг байна. Хvvхдvvд олон цагаар унтаж байхад хөгшид бараг унтахгvй өдрийн ихэнх цагийг сэрvvн өнгөрөөдөг. Эмэгтэйчvvд эрэгтэйчvvдээс их унтдаг.
Эдгээр тоог шинжлэх ухааны vндэслэлтэй олон жилийн судалгаагаар нотлон гаргасан байдгийг санахад илvvдэхгvй. Учир нь хvний нойрны хэмийг 1-2 цагаар хорогдуулахад биеийн эрvvл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгvй, хvний сэтгэн бодох чадварыг алдагдуулдаг.

Нойрыг нь хасаж хvvхдийг онц сургана гэвэл эндvvрэл. Хvvхдийг цагийн хуваарийн дагуу, тодорхой цагт унтуулж амраахгvйгээр онц сургах талаар ярилтгvй. Сайн унтаж амрахад эрч хvч нэмэгдэхийн зэрэгцээ өвчин эдгэрдэг.

Нойр нь эрvvлжvvлэх агуу их хvч чадалтай. Өдрийн турш ажиласны сvvлд унтах мөчид сульдаж сулран, хөдлөх ч тэнхэлгvй болсон бие унтаад сэрсний дараа шал өөр, эрvvл болсон байдаг. Нойр ийм ид шидтэй, эрvvл болгох увдистай.

Эмнэлэгт нойрыг эмчилгээнд ашигладаг. Бvх төрлийн хагалгаа хийхэд буюу хvнд өвчтөнийг эрчимт эмчилгээнд унтуулж эмчилдэг нь хvний нойрны хvч чадлыг ашиглан амжилт олдогийг баталдаг.

Нойр бол ямар ч эмнээс илvv ашигтай, vнэт зvйл
Чингэж Оросын нэрт эрдэмтэн, яруу найрагч Тютчев хэлсэн байдаг төдийгvй “Өдрийн шархыг нойроор эмчил” гэж Шекспер хэлсэн байдаг. Эрvvл чийрэг, урт удаан насалж, улс нийгэмдээ ихийг бvтээж, аз жаргалтай, сайн сайхан амьдаръя гэвэл цагийг vр ашигтай зарцуулж, амьдралын зөв хэвшлийг мөрдөхийн чацуу хэрвээ нойргvйдвэл шалтгааныг нь олж эрт эмчлvvлэх хэрэгтэй.

Ертөнцийг эргvvлэх хvчийг хvний оюун ухаангvйгээр төсөөлөхийн аргагvй
Иймээс бидний сайн, муу явахыг жолоодож байдаг 15-16 тэрбум эстэй, 3000-4000 холбоо хэлхээтэй, дээд зэргийн хөгжилт материйн бvрэлдэхvvн сэтгэхvйн эрхтнээ эвдрэл сvйрэл, гэмтэл согогоос урьдчилан сэргийлэх, хамгаалах явдал юу юунаас чухал бөгөөд vvний тулд юуны өмнө санаа тайван, сэтгэл амар явах хэрэгтэй.

Хvн нойр муутай, унтаж амрахыг м эдэхгvй явсны эцэст...
Мэдрэлийн ядаргаанд орж эрvvл мэнд, гоо сайхнаараа хохирдог. Ядаргаатай хvний vс шингэрч халцрахын хамт царай алдан vрчлээтэж, vеийнхнээсээ тvрvvлж хөгширдөг.
Та нойргvй явж байна гэдгээ vхэл рvv яарч байна гэж ойлгох хэрэгтэй. Yхлийг айлгах vнэн хvчтэй нойрыг дээдэлж, сайн унтаж, сайхан амарч, амьдарцгаая.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats