Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цус харвалтын үед архи өгөх нь буруу
Лувсанноровын Отгонбаяр
1987 онд Москва хотын АУДэС-ийг төгссөн. Хүний их эмч. 1987-1989 онд УКТЭ-т их эмч, 1989 оноос АУИС-ийн Мэдрэл судлалын тэнхимд багш. Одоо ЭМШУИС-ийн мэдрэл судланы тэнхимийн эрхлэгч. АУ-ны доктор. Мэдрэл судлалын салбарт мэдрэлийн  тогтолцооны тархины хатуурлын  талаар судалсан.
-Артерийн даралт ихэссэний  улмаас үүссэн цус харвалтын гол шалтгаан нь юу вэ?
-Энэ хоёр шалтгаантай.
1. Артерийн даралт ихсэх
2. Тархины судасны хатуурал
Одоо чихрийн шижин, зүрхний эмгэгүүд, тархины судасны цүлхэн гэх мэт олон шалтгаан нэмэгдсээр л байна.
-Яаж сэргийлж болох вэ?
-Артерийн даралт ихэдвэл бууруулах, тогтмолжуулах эмчилгээ цаг алдалгүй хийлгэх ба хэт таргалахгүй байх нь цусан дахь холестринийг бууруулах, цус шинэлэх эмчилгээг хийвэл зохино.
Чихрийн шижинг тууштай эмчлэх ёстой.
-Ихэвчлэн ямар шинж илрэх вэ?
-Толгой хүчтэй өвдөх, хөөрөлтийн байдалд орох, саа саажилт үүсэх, гар хөл бадайра, хэл ээдрэх, гуйвах, заримдаа ухаан алдаж болно.
-Гэрийн нөхцөлд яах вэ?
-Тайван хэвтүүлээд түргэн тусламж дуудах хэрэгтэй. Архи өгвөл муу. Цус харвалтын нэг хэлбэр нь тархины шигдээс шүү дээ. Цус харвалтын үед архи уувал судас тэрхэн үедээ л тэлэгдэн нэмэгддэг.
-Тархины бүлэн үүсээд бөглөрөхөд архи уухад судас тэлэх боловч тэлчихээд агшдаг учир аль ч тохиолдолд архи муу.
-Чонын тархи хэрэглэдэг.
-Тархины тэжээл гэдэг утгаар нь тархины ургаас нэлээд олон эмийг гаргаж авдаг учир мэдрэлийн эд эсийг сэргээдэг.
Церебролизин гэдэг эмийг гахайн  тархинаас гаргаж авсан байдаг шүү дээ.
-Инсульт нь үхэлд хүргэдэг хүнд өвчин. Тал хувь нь нас бардаг байхад нэг хэсэг нь тахир дутуу болох магадлалтай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats